antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 28, 2013 2 comments

“Уруулын будаг” хамтлагийн Дээгийг эрэн сурвалжилж байна

нийтлэсэн Admin

7e275c5f2610d1bigМонголын охидын хамтлагийн эхлэл үеийн түүхийн хуудаснаа үлдсэн, 1990-ээд оны сүүл үед цахиур хагалан гарч ирсэн “Уруулын будаг” хамтлаг тухайн үедээ охидыг ая дуугаараа байлдан дагуулж байсан гэхэд болно. Тэд “Хүрээ хүүхнүүд”, “Зуны дурлал” зэрэг дуунууд нь хит болж байв. Харамсалтай нь хамтлаг тарж, хамтлагийн гишүүд нам гүмхэн байх болсон.

Гэтэл өдгөө хамтлагийн гишүүн Дэлгэрмааг ЦЕГ-аас эрэн сурвалжлах боллоо. Тодруулбал, ЦЕГ-ын цахим мэдээллийн хуудаст эрэн сурвалжилж байгаа иргэдийн мэдээлэлд Дээгийгийн зураг болон мэдээлэл нийтлэгдсэн нь олон хүний анхаарлыг татаж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг “Зоос” банкнаас их хэмжээний мөнгө залилсан гэж байгаа аж.  Харин хамтлагийн гишүүд нь тухайн үед ярилцлага өгөхдөө “Дээгий хамтлагаас гарахаасаа өмнө “Зоос” банктай манай хамтлаг гэрээ байгуулаад, хамтран ажиллаж байсан. Тэднийхийг сурталчилж байсныг олон түмэн ч санаж байгаа байх” гэжээ.

19ecna91854mrdpcrh8shl5ii9

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ШУУРХАЙ (August 28, 2013 12:21:54 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • Anonymous (August 28, 2013 1:56:12 pm )

    Солонгос хунтэй суугаад гараад явсан гээ биз дээ.

antalya rent a car