antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 27, 2013 1 comment

“T-ARA” хамтлаг Монголын говьд клипний зураг авалтаа хийнэ

нийтлэсэн Admin

tara1b_54525378“ETV” телевизийн урилгаар Монголд ирж буй БНСУ-ын алдарт “T-ARA” хамтлагийн тоглолт есдүгээр сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тоглолтын тасалбар нь 35, 60, 350 мянган төгрөгийн үнэтэйгээр есдүгээр сарын 1-нээс борлуулагдаж эхлэх юм байна. Тасалбарыг “Ноён зууч” пиццаны бүх салбар, “ETV” телевизийн байр, Бөхийн өргөөний касс, Улаанбаатар зочид буудлын 104 тоотод худалдаалах ажээ.

Тоглолт тухайн өдрийн 17.00 цагт эхэлж, 120-150 минут үргэлжлэх бөгөөд тэд тоглолт эхлэхээс хоёр хоногийн өмнө Монголд ирэхээр төлөвлөжээ. Тоглолтын тасалбарыг БНСУ-д хэвлүүлж байгаа гэнэ. Мөн мөнгөн тэмдэгт хийдэг үнэт цаасаар хэвлэж байгаа бөгөөд програмын нууцлал өндөр тул дамлах, хуурамчаар хэвлэх боломжгүй. Дашрамд дурдахад, “T-ARA” болон “Davichi” хамтлаг Монголын говьд клипний зураг авалт хийх төлөвлөгөөтэй байгаа аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • nsb (September 01, 2013 10:51:31 am )

    hhh

antalya rent a car