antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 26, 2013 Comments are off

Ажилгүй иргэдийг сургалтанд хамруулахаар болжээ

нийтлэсэн Admin

2d878f66beac4db6bigНийслэлийн хөдөлмөрийн газраас Монгол Улсын Засгийн газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд хэрэгжиж буй мэргэжил олгох хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Тус хөтөлбөрийн хүрээнд мэргэжил олгох, ур чадвар эзэмшүүлэх үнэгүй сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалтад хамрагдсан, төгсөгчидөд улсын хэмжээнд бамалгажуулсан, гэрчилгээ олгох юм. Уг сургалтад ажилгүй иргэн, сургууль завардсан залуус, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэд хамрагдаж болох бөгөөд 7-45 хоногийн хугацаатай аж. Барилгын засал чимэглэл, өрөгч угсрагч, краны оператерчин, үсчин гоо сайханч, худалдагч зэрэг хамгийн эрэлтэй 40 гаруй мэргэжилээр сургалт явуулах юм байна.

Тэд энэ үеэр “Манай нийгэмд ажилгүй иргэд маш ихээрээ байна. Үүнтэй холбоотойгоор бид энэхүү мэргэжил олгох сургалтыг явуулахаар болсон. Тус сургалтад ажилгүй иргэд, ажилгүйчүүдэд орох гэж байгаа хүмүүс хамрагдаж болно. Мөн ажил олдохгүй ажил хайгаад зургаан сар болсон иргэд, сургууль завсардсан хүүхдүүд хамрагдах боломжтой бөгөөд төлбөрийг цанаас нь хийх буюу үнэ төлбөргүйгээр өөрийн хүссэн мэргэжлээ бүрэн эзэмшээд зогсохгүй шууд ажлын байраар хангагдах боломжтой” гэв. Түүнчлэн тэд хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хувьд өөрсдөө суралцсан мэргэжлээрээ өөрийн гэсэн ажлын байраа өөрөө гаргах бололцоотой. Мэргэжлээ сонгоод тус мэргэжлээрээ суралцаж, дараа нь мэргэжлээрээ дадлага хийх юм байна. Тухайн иргэн өөрийн эзэмшсэн мэргэжлийнхээ асуудалтай хэсэг буюу өөрийн дутуу гэж үзсэн талаараа тус сургалтад суралцаж, дутуугаа нөхөх боломжтой аж.

Сургалтанд хамрагдахыг хүссэн иргэд өргөдөл, хорооны тодорхойлолт,дүүргийн хөдөлмөрийн хэлтэсийн мэдэгдэл, иргэний үнэмлэхний хуулбартайгаа ирж, Нийслэлийн хөдөлмөрийн газарт бүртгүүлэх юм байна.

Эх сурвалж:Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car