“Жинжиймаа” уран сайхны киноны дүрээр олонд танигдаж, УДЭТ-ын жүжигчнээр ажиллах болсон Д.Ганцэцэгийг эрч хүчтэй, чадварлаг, авьяастай гэдэг. Өдгөө хоёр хүүгийн ээж болсон тэрээр амьдралынхаа хань, хоёр хүүгийнхээ аавыг алдаад багагүй хугацааг үдсэн. Гэсэн ч амьдралд шантраагүй, эрч хүчээ алдаагүй тэрээр сүүлийн үед театрынхаа уран бүтээлээс гадна хувийн уран бүтээлд шамдах болжээ. Тодруулбал, хамгийн сүүлд театрынхаа жүжигчин У.Уранчимэг, А. Ганчимэг нартай хамтраад G.U.G нэртэй уран бүтээлийн нэгдэл байгуулж анхны уран бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” нэртэй уран сайхны киногоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болгоод байгаа. Уг киноны зохиолоо Д.Ганцэцэг У.Уранчимэг болон А.Ганчимэг нартайгаа ярилцаж байгаад бичсэн байна. Харин кинондоо архичин эмэгтэйн дүрийг бүтэсэн аж. Драмын урлагийн дээд шагнал гардуулах “Гэгээн муза 2012” наадмаас “Моно драм” буюу ганц хүний жүжгийн шагналыг авсан тэрээр киноныхоо нээлтийг хиймэгцээ хоёр жүжигчинтэйгээ хамтран тайзны уран бүтээлд орох гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.