antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 26, 2013 Comments are off

“T-ARA” хамтлагийн тоглолт ирэх сарын 21-нд болно

нийтлэсэн Admin

t-ara“ETV” телевизийн урилгаар Монголд ирж буй БНСУ-ын алдарт “T-ARA” хамтлагийн тоглолтын талаар мэдээлэл хийлээ. Тэд “БНСУ-ын охидын хамтлаг “T-ara” есдүгээр сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглох бөгөөд тасалбар нь 35, 50, 150 мянган төгрөгийн үнэтэйгээр есдүгээр сарын 1-нээс борлуулалтад гарч эхлэх гэж байна. Мөн тус хамтлагтай хамт “Davichi” хамтлаг ирэхээр болсон. “Од” гэдгийг жинхэнэ утгаар нь эндээс л харна” гэв. “T-ara” хамтлаг нь 2009 онд “Core contest media” энтертайнментын харьяанд байгуулагдсан. Тухайн агентлаг нь Солонгостоо томоохонд тооцогдох байгууллага бөгөөд Солонгос хамтлагаа дэлхийн тавцанд  гаргаж ирэх гэж ажилладаг юм байна. Энэхүү тоглолтыг зохион байгуулагчид “Яг цагтаа эхэлнэ” гэсэн уриатайгаар ажиллаж буй юм байна. Мөн тэд энэ үеэр хэлэхдээ “Тоглолт үзүүлэхээр 13-аас дээш насны хүүхдүүдийг оруулна. Харин 13-аас доош насны хүүхдүүдийг харгалзах том хүнтэй нь оруулна” гэв.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car