“Дэ Жангум” киногоороо алдаршсан Солонгосын алдарт жүжигчин Ли Ен Э Монголд иржээ. Солонгосын STS телевизийн сувгаас Азийн орнуудын уламжлал хоолны тухай цуврал нэвтрүүлэг, баримтат кино хийсэн бөгөөд энэхүү баримтат киноны ажлаар жүжигчин Ли Ен Э Монголд ирж байгаа аж. Тодруулбал, тэрбээр Солонгосчуудын амтархан иддэг тойгны шөл, хавиргатай шөл гэх мэт хоолнууд Монголчуудын уламжлалт хоол гэдгийг харуулсан баримтат кино хийж, хөтлөгчөөр нь ажиллахаар ирсэн юм байна. Сонирхуулахад, Тэ Жангым буюу жүжигчин Ли Ён И-тэй “UBS” телевизийн уран бүтээлчид хоёр хоногийн турш аялж, нэвтүүлэг бэлтгэх гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.