antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 26, 2013 Comments are off

Оюутнууд шинэ виза карт гартал хуучнаараа зорчино

нийтлэсэн Admin

оюутны_шар_виза_картОюутнуудын нийтийн тээврээр зорчихдоо хэрэглэдэг шар карт энэ жил өнгөө хувиргаж цэнхэр болсон. Учир нь Монголын оюутны холбоо энэ жил “Төрийн банк”-тай хамтран шинэ смарт карт хэвлүүлэх болсноор ийнхүү өнгөө сольсон байна. Түүнчлэн уг картан дээр нууцлалтай наалтыг нааснаар оюутнууд нийтийн тээврээр зорчих эрх нь үүсэх юм.  Уг карт дээр наах, нийтийн тээврийн наалт нь нэг оюутанд зориулсан нэг серийн дугаартай  байх бөгөөд тус серийн дугаарт оюутны овог нэр, суралцаж буй сургууль, курс бүртгэгдэх тул дамлан худалдах, хуурамчаар хуулбарлах гэх мэт зөрчлүүд гарахгүй аж. Харин  оюутнууд энэхүү шинэчилсэн  картыг авах хүртлээ нийтийн тээврээр зорчихдоо урьд жил хэрэглэж байсан виза картаараа үйлчлүүлэх юм байна. Нэгдүгээр курсын оюутнуудын хувьд сургуульдаа орсон даруйдаа сургуулийнхаа оюутны холбоогоор дамжуулаад шинэ картаа нийтийн тээврийн наалтын хамт захиалах боломжтой аж. Харин  өмнө жилийн  захиалгаас хоцорсон оюутнууд  нэгдүгээр курсынхний карт захиалгын дараа захиалгаа өгөх юм байна. Энэхүү шинэ виза карт нь 10 сарын хугацаатай буюу есдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1-н хүртэл хүчинтэй байх бөгөөд МОХ-оос цаашид  оюутнуудыг смарт картаараа “Эрүүл мэндийн төвүүдэд” хөнгөлөлттэй үйлчлүүлдэг болгохоор  ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car