antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 26, 2013 Comments are off

Шатсан захаас 40 мянган ам.доллар шатсан байдалтайгаар олджээ

нийтлэсэн Admin

25svel127ca2kre1l8id063l64_zps9e95ad36“Нарантуул” захын хүнсний битүү павильон өнгөрсөн баасан гарагийн 06.20 цагт бүхлээрээ шатсан хэрэг гарсан билээ. Иймд Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, “Нарантуул” худалдааны төвд үүссэн нөхцөл байдлыг зохицуулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулж, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Замын цагдаагийн газрын дарга, дүүргийн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа ажээ. Ингэхдээ галын улмаас хохирсон иргэдийг зохион байгуулалттайгаар хэргийн газарт оруулж, шатсан эд зүйлийг таниулж, хэргийн газрын үзлэг, мөрдөн байцаалтын ажиллагаа хийх зэргээр нийтдээ цагдаагийн 585 алба хаагч 72 цагийн турш амралтгүй ажиллаж байгаа юм байна.

Шатсан худалдааны төвд ажиллаж байгаа цагдаагийн ажилтнууд одоогийн байдлаар  40 мянган ам.доллар \шатсан байдалтайгаар\, зургаа орчим сая төгрөг бэлнээр нэгдүгээр давхарын нурангиас мөн хонгилын агуулахаас таван иргэний зургаан хөргөгч бүхий 395 килограмм үхэр, хонь, тэмээний хөлдөөсөн мах гаргаж, олдсон эд зүйлийн эздийг тодруулах арга хэмжээг зохион байгуулж байгаа гэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car