antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 23, 2013 11 comments

Н.Энхбаярыг уучилсан шиг цагаан захтнуудыг өршөөе

нийтлэсэн Admin

5amhthpi40j2j3gj2a1f74qvvr-copyТөрийн дээд, өндөр албан тушаалтан, цагаан захтнууд ажил мэргэжлээ урвуулан ашиглаж их хэмжээний  мөнгө завшсан хэргийг нь АТГ, цагдаагийхан, сэтгvvлчид бид  эрэн сурвалжлан илрvvлж олон нийтэд хvргэсээр байгаа. Гэтэл бидний олж илрvvлсэн авлигын гэмт хэрэгтнvvд өдгөө бvгд цагдан хорих 461 дvгээр ангид шамбааралдан хоригдоцгоож байна.

Товчхондоо тэдгээрийг хорьж бай­хын оронд тэднээр улсыг хохиролгvй болгох арга замыг хайж эхэлвэл манай улсын ядуухан эдийн засагт нэлээд их хувь нэмэр оруулахаар юм шиг байгаа юм.

Тухайлбал “МИАТ”-ийн экс дарга нар бvгд шvvхээр орж, нэлээд хэдэн жилийн ял авч аавынд илгээгдээд байгаа. Мэдээж хэн нэгэн дарга санаатайгаар мөнгө идье гэж бодохгvй. Тэдэнд асар олон улстөрийн дарамт шахалт дээд удирдлагуудаас нь ирдэг. Тухайлбал улсын тө¬сөвт хэчнээн мянган төгрөг суулгах ёстой, бид алдаг­далгvй ажиллах ёстой намын санхvvг зузаатга гэсэн олон “ёстой” гэдэг vгийг хэлснээс болж тэд алдагдлаа нөхөх замаар өөрийн эрхгvй авлигын сvлжээнд орсон байдаг. Хэрвээ өнөөдөр төрийн албан хаагчдын цалин хангамж хvрэлцээтэй, эрх зvйн орчин сайн бvрдсэн бас мөнгө ол гэсэн дарамтгvй байсан бол энэ олон мундаг боловсролтой хvмvvс өдгөө vй олноороо шоронгийн хаалга татахгvй байж мэднэ.

Тэгээд ч албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон эрх¬мvvдээр албадан хөдөлмөр хийлгэж улсыг хохиролгvй болгох гарц байгаа тухай олон хvн хэлсээр байна. Өр барагдуулах туршлага ч гадаадаын олон байгууллагад байгаа. Энэ сарын 1-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөөмөр гараа сунгаж уучлал vзvvлсэн. Яагаад энэ хvнд vзvvлсэн өршөөлийг бусад цагаан захтнуудад vзvvлж болохгvй гэж сэтгvvлч миний эргvv толгойд бодогдох болов.  Уг нь манай улс ардчилсан нийгэмд шилжээд хорь гаруй жилийн нvvрийг vзэж байгаа. Гэтэл сvvлийн vед ардчилал нэг л буруу тийшээ яваад байгааг олон эрдэмтэн, судлаач хэлсээр байгаа билээ. Товчхондоо өдгөө шо¬ронд хоригдож байгаа цагаан захтнууд бvгд асар өндөр оюуны потенциалтай. Харин  ч эднийг бөөнөөр нь хоморголон хорьж байхаар тэдний оюуны нөөцийг нь ашиглаж улсад хэрэгтэй хөдөлмөр хийлгэж байвал яасан юм бэ гэх бодол олон хvнд төрж байгаа.

Тvvнчлэн цагаан захтнуудын зарим хэсэг нь хэлмэгдээд шоронд орсон  хvн ч бий. Учир нь тэд дөнгөж ажлаа аваад учраа олохгvй мунгинах, аль эсвэл сан­хvvгийн ажилтандаа итгэж тайлан тооцоогоо харалгvйгээр гарын vсэг зурдаг жишээ олон бий. Харин ч тэдний улсад хийсэн олон жилийн хөдөлмөрийг нь vнэлж нэг удаа харж vзэх хэрэгтэй. Тэд чинь ардаа амьд¬ралтай, vр хvvхэдтэй хvмvvс гэдгийг хэн ч мартах ёсгvй. Саяхан болсон цагаан захт¬нуудын шvvх хурал дээр “Бид улсыг хохиролгvй болгож өгье”  гэх vгийг ца¬хиртсан хоолойгоор хэлж байсныг нь санаж байна. Дээр дурдсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлал олон хvнд урам зориг өгсөн бай­даг юм билээ.

Цагаан захтнууд “Идсэн, уусан буруугаа хvлээж өөрийн мэддэг чаддаг бvхнээ улсдаа зориулъя. Бид Монгол Улсад хэрэгтэй, бид хийсэн гэм нvглээ өөрсдийн зовлогоор нөхөн төлөх хэрэгтэй”  хэмээн шоронгоос захиа хvртэл бичсэн байдаг юм.

Өөрөөр хэлбэл тэд нийгэмд хэн нэгний амийг хөнөөж бусармаг зvйл хийгээгvй гэдгийг л хэлэх гэсэн юм. Зөвхөн хашиж байсан албан тушаал нь тэднийг өнөөдөр авлигач хэмээн торны цаана суулгасанд л оршино.

Энд бас 2008 оны долоодугаар сарын 1-ний цагдаагийн экс дарга нарын хэргийг ч дурдаж болно.Тиймээс төр эрх нь хаагдмал хvний эрхэнд байгаа нийгмийн сэхээтнvvддээ өр­шөөл vзvvлж, нэг удаа боломж олгох хэрэгтэй гэдгийг л хэлэх гэсэн юм. Тэгэхгvй бол өдгөө цагаан захтнуудаар дvvрсэн цагдан хорих төв багтаж шингэх газаргvй боллоо гэдгийг тус газрын хянагч нар ярьж байна. Хvнлэг энэрэнгvй сэтгэлтэй гэгддэг Монгол Улс эдгээр хvмvvсийг уучлах нь хvн ёсны өгөөмөр сэтгэл гэж vзэх юм.

Өмөөрсөндөө бус өөрч¬лөлтийг өөрөөсөө эхэлдэг зарчмаар ажиллах гээд нэг vзвэл. Яг vнэндээ шоронд илгээгдсэн олон дарга нарын ард улстөрийн ямар нэгэн ашиг сонирхол нуугдаж байгааг хэн ч vгvйсгэхгvй.

Тvvнтэй адил цалин болон хангамж нь хан­галттай сайн байсан бол хэнбугай ч авилга авч, дээлээ нөмрөхийг бодохгvй л байсан биз. Эцэст нь өнөөдөр манай улсад төрийн албан хаагчдыг авлигын хэрэгт холбогдуулан vй олноор нь цагдан хорьж байгаа нь хvнлэг ёс суртахуунтай ардчилсан нийгэмд байж болохгvй vзэгдэл хэмээн олон хvн ярих болж. Тиймээс цагаан захтнуудад төр боломж олгох хэрэгтэй.

Эх сурвалж: 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (August 23, 2013 9:06:05 pm )

    эрхэм сэтгүүлч танд авлигийнхаа мөнгөнөөс хэдийг өгөөв дээ яасан их хамгаалж байх юмдээ тэрбумаар нь идчээд өршөөл гуйхдаа ичдэггүй юмуу хятад шиг хуультай байсан бол өдийд цаазын ял авах байсан гэдгээ бодох хэрэгтэй тэгээд ч хийхээсээ өмнө бодох байж дээ

  • Anonymous (August 23, 2013 9:08:44 pm )

    эрхэм сэтгүүлч танд авлигийнхаа мөнгөнөөс хэдийг өгөөв дээ яасан их хамгаалж байх юмдээ тэрбумаар нь идчээд өршөөл гуйхдаа ичдэггүй юмуу хятад шиг хуультай байсан бол өдийд цаазын ял авах байсан гэдгээ бодох хэрэгтэй тэгээд ч хийхээсээ өмнө бодох байж дээ 10000 төг авсан хүн 10 жил авч байсаныг санаарай тэгэхээр харин ч бага ял авсандаа баярлах хэрэгтэй байхаа

  • зочин (August 23, 2013 9:11:24 pm )

    эрхэм сэтгүүлч танд авлигийнхаа мөнгөнөөс хэдийг өгөөв дээ яасан их хамгаалж байх юмдээ тэрбумаар нь идчээд өршөөл гуйхдаа ичдэггүй юмуу хятад шиг хуультай байсан бол өдийд цаазын ял авах байсан гэдгээ бодох хэрэгтэй тэгээд ч хийхээсээ өмнө бодох байж дээ 10000 төг авсан хүн 10 жил авч байсаныг санаарай тэгэхээр харин ч бага ял авсандаа баярлах хэрэгтэй байхаа

  • bi (August 24, 2013 1:55:25 am )

    Terbum tugrug idsen hun her olon jil ajillaj baij tulj duusah bol

  • Anonymous (August 24, 2013 9:36:18 am )

    yagaad zovhon tsagaan zahtnuud gej ter shorond bga sain muu geh humuus bugdl urshuul ireesei gej huleej bga zovhon mungutei ar taltai negend ni uilchildeg yumuu ene huuli chini hun burt erh tegsh shudarga handmaar yumaa

  • Anonymous (August 24, 2013 2:10:17 pm )

    Хамгийн түрүүнд УБ хотыг хогийн сав болгосон газрын наймаачин Монголд хамгийн их хор хохирол учруулсан М.Энхболдыг барьж шоронд хийж, хамаг хөрөнгийн нь хураах хэрэгтэй… Цаазлах хэрэгтэй олны өмнө..

  • Anonymous (August 24, 2013 2:11:51 pm )

    Хамгийн түрүүнд УБ хотыг хогийн сав болгосон газрын наймаачин Монголд хамгийн их хор хохирол учруулсан М.Энхболдыг барьж шоронд хийж, хамаг хөрөнгийн нь хураах хэрэгтэй… Цаазлах хэрэгтэй олны өмнө…

  • залуус (August 24, 2013 2:13:33 pm )

    Хамгийн түрүүнд УБ хотыг хогийн сав болгосон газрын наймаачин Монголд хамгийн их хор хохирол учруулсан М.Энхболдыг барьж шоронд хийж, хамаг хөрөнгийн нь хураах хэрэгтэй… Цаазлах хэрэгтэй олны өмнө…в

  • suwd (August 25, 2013 9:39:59 am )

    ed nar yahaw ee erunhiilugchiin songuulin daraa bilvv umnu n urshuul vzvvlej olon eej aawd buyan boldog baisan ene n yasiin boloo…. elbegdorj gua gantshan hunuug urshuuj baigaa ymuu da ontsgui l bn daa songuuliin toihiroo gedeg n bolood baigaa ymu. sain medehuiu bn tv ger mongold hoirigdoj bga hunii too 7500 gsn yadaj anhnii hungun heregtei humuustee urshuul vzvvlej boldoggui ymuu ter humuusig chin ulsiin munguur l hooloj bgaa bizdee arai baga tusuw oroh bus uu tegwel… ene setguulch ene talaar bichsen bol uug ni. zaza erhem erunhiilugch oo enerengui baij olon huniig har gerees gargaj mongoliin olon eejiin setgel teniij uujrah bolowuu vhtel vr haram gedegiig hun bolgon medne deeee….

  • ter (August 25, 2013 9:44:30 am )

    ed nar yahaw ee erunhiilugchiin songuulin daraa bilvv umnu n urshuul vzvvlej olon eej aawd buyan boldog baisan ene n yasiin boloo…. elbegdorj gua gantshan hunuug urshuuj baigaa ymuu da ontsgui l bn daa songuuliin toihiroo gedeg n bolood baigaa ymu. sain medehuiu bn tv ger mongold hoirigdoj bga hunii too 7500 gsn yadaj anhnii hungun heregtei humuustee urshuul vzvvlej boldoggui ymuu ter humuusig chin ulsiin munguur l hooloj bgaa bizdee arai baga tusuw oroh bus uu tegwel… ene setguulch ene talaar bichsen bol uug ni. zaza erhem erunhiilugch oo enerengui baij olon huniig har gerees gargaj mongoliin olon eejiin setgel teniij uujrah bolowuu vhtel vr haram gedegiig hun bolgon medne deeee….

  • ter (August 25, 2013 9:45:16 am )

    ed nar yahaw ee erunhiilugchiin songuulin daraa bilvv umnu n urshuul vzvvlej olon eej aawd buyan boldog baisan ene n yasiin boloo…. elbegdorj gua gantshan hunuug urshuuj baigaa ymuu da ontsgui l bn daa songuuliin toihiroo gedeg n bolood baigaa ymu. sain medhgui bn tv ger mongold hoirigdoj bga hunii too 7500 gsn yadaj anhnii hungun heregtei humuustee urshuul vzvvlej boldoggui ymuu ter humuusig chin ulsiin munguur l hooloj bgaa bizdee arai baga tusuw oroh bus uu tegwel… ene setguulch ene talaar bichsen bol uug ni. zaza erhem erunhiilugch oo enerengui baij olon huniig har gerees gargaj mongoliin olon eejiin setgel teniij uujrah bolowuu vhtel vr haram gedegiig hun bolgon medne deeee….

antalya rent a car