
Дээрх явдлаас үүдэн Өмнөд Солонгост хүн амын хүйсийн тэнцвэр алдагдсан ба гэрлэх насны эрчүүдийн тоо эмэгтэйгээсээ хавьгүй давж, олон тооны эрчүүд эхнэр авч чадахгүйд хүрчээ. 2009 оны мэдээгээр Өмнөд Солонгос 600 мянга орчим илүүдэл эрчүүдтэй байв. Нийгмийн энэ асуудал тус улсын өнөөгийн төр засгийн толгойны өвчин болж буй. Гэхдээ тус улсын төр ба иргэдийн зүгээс гарц эрэлхийлж, нэгэн бодлого явуулж эхэлсэн нь зуучлалаар дамжуулан харь орноос “бэр импортлох” юм.
Өмнөд Солонгосын бэрийн импорт ихэвчлэн Азийн ядуу орнууд, түүний дотор Хятад, Вьетнам, Кампучи, Филиппин, Балба, Монголд илүүтэй чиглэжээ. Гэвч бэрийн импорт нь сүүлийн үед хүний эрхийн төлөө байгууллагуудын дургүйцлийг ихээр төрүүлэх болсон юм. Тухайлбал, зөвхөн нэг жилийн дотор Өмнөд Солонгос Вьетнамаас 40 мянган эмэгтэйг бэр болгон импортолсон нь тэдний гайхаш, зэвүүцэл аль алиныг нь төрүүлэхээр үйл явдал байв (http://batbayar.niitlelch.mn/content/3332.shtml).
Хамгийн харамсалтай нь харийн бэр импортолж буй арга зам боолын худалдаатай нэн төстэй болж буй ажээ. Бэрийн импортод зориулсан гэрлэлтийн гэрээг “Shuud.mn” сайт 2010 онд Монголд анх олон нийтэд дэлгэн харуулсан нь хүмүүсийг цочирдуулсан юм. Учир нь энэ бол эхнэрээ хүүхэд гаргах эсэхийг нөхөр нь шийднэ гэх мэтээр хүнийг өмч мэт үзсэн гэрээ байв. Нийтлэлч Б.Батбаярын бичсэнээр солонгос эрчүүд ийм гэрээний төлөө ердөө 10 сая вон зуучлагчид төлдөг ажээ (http://batbayar.niitlelch.mn/content/3332.shtml).
Өмнөд Солонгосын бэрийн импорт нь хүний наймааны шинжтэй, дэндүү харгис зүйл болсон, ялангуяа импортын бэрүүд тэнд очоод эрхээ бүдүүлгээр зөрчүүлж, амь насаа ч алдах тохиолдол гарах болсон юм. Үүнээс үүдэн улс орнуудын төр засаг энэ явдлын эсрэг тууштай арга хэмжээнүүд авч эхэлсэн байна. Тухайлбал, Кампучи улсын засгийн газар Өмнөд Солонгосын иргэдтэй дээрх замаар гэр бүл болохыг албан ёсоор хориглож, өөрийн иргэдийг бусармаг явдлаас хамгаалжээ.
Харин Монголын улсын хувьд байдал эсэргээр байна. Тус улсын төр засаг өөрийн иргэдийг хамгаалж энэ муухай явдалтай тэмцэх бус, харин гадаад улсын эрх ашигт илүү санаа тавьж, үүнд нь хамтран ажиллах болжээ. Гэхдээ тэд үүнийг “глобалчлагдсан гэр бүл”, “олон улсын гэр бүл”, “гадаад дахь иргэдийн эрх” гэх гоё нэр томьёо хэрэглэн яах ч аргагүй зүйл мэтээр тайлбар өгч байна.
Тухайлбал, Өмнөд Солонгост суух Монголын өнөөгийн элчин сайд нь солонгос иргэдтэй монгол эмэгтэйчүүд олноор гэрлэж буй нь глобалчлагдсан ертөнцөд байх ёстой зүйл гэж энэ зун Ийгл телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн, одоогоос хоёр жилийн өмнө Өмнөд Солонгосоос Монголд суух элчин сайд Жон Ил гэгч монгол эмэгтэйчүүд солонгос эртэй гэр бүл болбол сайхан амьдрана гэж тус телевизэд өгсөн ярилцлагадаа уриалж байв.
Гэтэл одоо Монголын эрх баригчид өөрийн иргэдийг харьд бэр болгон илгээх, гадаад иргэнтэй гэр бүл болоход улам таатай нөхцөл бий болгоход тустай хуулийн нэмэлт өөрчлөлт батлахаар зэхэж байна!!!
Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн С.Одонтуяа Өмнөд Солонгост айлчлал хийж, тус улсын нийгмийн халамжийн холбогдох байгууллагатай уулзалт хийх үеэр “давхар иргэншил”-тэй холбоотойгоор Монгол Улсын хуулиуд, ялангуяа гэр бүлийн хуульд өөрчлөлт оруулах томоохон амлалт авснаа албан ёсоор зарлалаа (http://news.gogo.mn/r/127256). Өмнөд Солонгосын холбогдох албаныхантай зэрэгцэн сууж байгаад өгсөн түүний амлалт нь хүүхдүүддээ Монгол улсын давхар иргэншил авахыг хүссэн мөнөөх харийн монгол бэрүүдийн “хүсэлт” гэж тайлбарлажээ.
Өөрийн улсад бус, харь улсад очиж хүсэлт сонсож, амлалт үүрэг авсан нь УИХ-ын гишүүн болсоноос хойшхи түүний хамгийн том ажил хэрэг ч болж магадгүй юм. Нөгөө талаар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа давхар иргэншлийн асуудлыг “хамгийн том бэр импортлогч” орны холбогдох байгууллагынхантай уулзан гарган тавьж буй нь зүгээр нэг тохиолдлын хэрэг биш байжээ.
Давхар иргэншил нь цөөн хүнтэй, буурай хэрнээ хээл хахуульд улам идэгдэн гадны нөлөөнд автаж буй Монголын хувьд тун ярвигтай, эмзэг асуудал байсан юм. Үүний зэрэгцээ, Үндэсний аюулгүй байдлын баримт бичигт нь Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөхгүй гэж заасан ажээ. Гэтэл нэр бүхий эрх мэдэлтнүүд давхар иргэншилтэй болох, үүнд нийцүүлж хууль өөрчлөх асуудлыг ойрын жилүүдэд хүчтэй тавих болжээ. Тэдний нэг УИХ-ын гишүүн Ч.Сайханбилигийн тайлбарласнаар давхар иргэншилтэй болох цаг аль хэдийн болсон гэнэ.
Улмаар асуудал хоёр жилийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тавигджээ. Энэ нь мөн л Өмнөд Солонгосын иргэн толгойлдог байгууллагын санаачлагаар тавигдсан байна. 2011 оны 5 сард Монгол дахь Өмнөд Солонгосын Улаанбаатар дээд сургууль (хожим Улаанбаатарын их сургууль болсон)-ийн санаачлагаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Монгол гэр бүл, асуудал-шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулжээ (president.mn: 2011-05-12).
Монголын нийгмийн цөм болсон монгол гэр бүлийн асуудлаар солонгос эзэнтэй сургууль санаачлан зохион байгуулсан дээрх хуралд гэр бүлийн хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай талаар хэлэлцэн зөвлөмж гаргасан байна. Тус хурлаар гадаад иргэдтэй гэр бүл үүсгэхэд аль болох таатай нөхцөл бий болгох талаар ч хэлэлцсэн ба гадаад иргэдтэй гэр бүл болох, давхар иргэншилд төр нааштай хандахыг удаа дараа хэвлэлээр уриалж буй тус их сургуулийн багш Т.Намжил нарын илтгэл хуралд ач холбогдолтой байв.
Ийнхүү удахгүй ирэх намар УИХ монгол гэр бүл, гадаад иргэнтэй гэрлэх таатай нөхцөл, үндэсний аюулгүй байдал ба давхар иргэншилтэй холбоотойгоор нэр бүхий хуулиудад өөрчлөлт оруулах гэж байна. Гэвч энэ бол Монголын эрх баригчид өөрийн улсад өөрийн иргэдийн үгийг сонсож бус, харин гадаад улсад, гадаад эзэнтэй байгуулагуудын санаачлагаар, гадаадад очиж үүрэг амлалт авсны үр дүн юм. Эдгээр аюултай өөрчлөлт батлагдвал солонгос төдийгүй бусад орны иргэд, ялангуяа Монголд олноор сууршиж буй хятад иргэдтэй гэр бүл болоход ч таатай нөхцөл үүсэх боломжтой юм. Энэ нь Монголын иргэд, үндэсний аюулгүй байдлыг золиослон гадаад улсын хүн ам зүйн тулгамдсан асуудлыг шийдэх төдийгүй эрх баригчид нь гадаад улсын нөлөөнд улам бүр автаж буйг харуулах болно.
Монголд жендэр, эмэгтэйчүүдийн эрх ярьж сурталчилж УИХ-д сонгогддог гишүүд, гадаадаас санхүүжилт авдаг олон тооны хүмүүс, байгууллагууд бий. Гэвч тэд үнэхээр Монгол орондоо, монгол эмэгтэйчүүддээ санаа зовдог гэж үү? Нэг жил хүрэхгүй хугацаанд хоёр ч монгол эмэгтэй зочид буудлын цонхоор унаж, сэжигтэйгаар амиа алдлаа. Энэ хэрэг хятад, солонгос иргэдтэй холбоотой ба харамсалтай нь хохирогчид өөрсдөө буруутан болж магадгүй байгаа ажээ. Харин монгол эмэгтэйчүүд нь эх орондоо ийм хэрцгийлэлд өртөж байх үед нөгөө айхтар жендэр, эмэгтэйчүүдийн эрх яригчид дуугаараагүй юм даа.
Ч.Номун
Холбоотой мэдээ
-
man (August 22, 2013 10:30:13 am )
Mongol hunee, mongol emegteig l bodoh heregtei shdee, etseein etsetst uls guren ene ter gej soliorch bhaar… ter uls gurniig chin neg hunees ehlej burduuldgiin. NEG HUNIIG CH BOLOV HAIRLAJ BAIJ ULS GUREN SAIHAN BOLNO. ODONTUYA GISHUUND AMJILT!!!!!!!!
-
Anonymous (August 22, 2013 11:26:34 am )
тэнэг мал.
-
yu yariad bga yum bee??? (August 22, 2013 12:40:13 pm )
chi ch yostoi t1 mal yumdaa. Chamd heleh ch ug alga. Mongol emegtei bolgon gadaad huntei suugaad bval mongol huuhed torool bn gej bodoo yu mal min? Mongonii toloo saltaagaa delgesen malnuudiig hairlaj baigaad uls ornoo mohooh vii dee! t1uudee!
-
-
одонтуяад (August 22, 2013 10:31:52 am )
энэ авгай өөрөө, аль эсвэл өөрийнхөө хүүхэд ач зээг эхлээд өгвөл таарна. юу яриад солиороод байгаан болоо. эмс хил давбал төр яах билээ дээ. надаасаа 7 н дор юмнууд 76 д байхымаа тэгснээ амласан ч гэх шиг амлалтандаа тэгээд юу авсын бол доо хөөрхий 76 нь ийм гуйлгачин хүнээ зарж амьдардаг айн. өөрөө эхлээд тэр солонгосруугаа бэр болоорой хөөе. бас тэрийг ганц чи биш бид шийдэнэ гэдгийг сана.
-
Anonymous (August 22, 2013 11:00:02 am )
Яг энд бичсэнээр бол энэ чинь Монгол улсын тусгаар тогтнолын эсрэг агуулгатай хууль байна. Эхлээд эмэгтэйчүүд эхчүүд эх орондоо эрхээ эдэлж тайван төвшин амьдармаар байна. Эрхэм гишүүд ээ. Эхнэрээ дураараа сольдог эрчүүдэд хариуцлагаа тооцчих доо. Та нарыг хүүхнүүдээ хөгшин солонгост худалдаж хоолоо олж ид гэж сонгоогүй гэдгийг сана.
-
Anonymous (August 22, 2013 11:08:30 am )
ehlleed ehner huuhdee hairla. Ehneree solij ger bulee hayadag erchuudyig burhan tenger gesgeene
-
-
þó âý (August 22, 2013 11:21:35 am )
îäîî òýãýõýýð ýíý áàòëóóëàõ ãýæ áàéãàà õóóëèéí ñàíàà íü ìîíãîë ýýæòýé õýäèé ÷ ãàäààä ààâòàé ººðººð õýëáýë ñîëîíãîñ õÿòàäûí ýðëèéç¿¿ä ìîíãîë èðãýíøèëòýé áóþó ìîíãîë ãýñýí äàâõàð ïàññïîðòòîé áîëíî ãýñýí ¿ã¿¿. Èéì òýíýã þì ñýòãýæ ñóóõäàà ÿàõóó äýý òýãâýë òýãýýä ë óäàõã¿é ìîíãîë öóñ áàéõã¿é áîëíî ø äýý. Öààíà ÷èíü õè÷íýýí ìÿíãàí ýìýãòýé ãàäààä õ¿íòýé ñóóæ õýäýí ìÿíãàí õ¿¿õýä áàéãààã òºñººëºõ ÷ ¿ã¿é áàéíà óó àéìøèãòàé þì….. ÿàãààä ÷ äýìæèõã¿é áàéíà… ýíý áàòëàãäàõã¿é ãýäýãò èòãýæ áàéíà
-
ЗочинЗочинЗочинЗочин (August 22, 2013 11:22:09 am )
Энэ ёстой хоосон толгойтой загвар авгай юмаа. Үүнээс илүү төрд хийх ажил их байна. Гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэхэх хэрэгтэй. Өнгөрсөн жилийн сайд, дэд сайд эмэгтэйчүүд ямар сайхан боловсролтой байваа. Баянсэлэнгэ энэ хоёрын оронд тэдний нэг нь сууж байхгүй яавдаа. Даанч Ардын намын ухаангүй эрчүүдийн хийж байгаа ажил даа
-
zochin (August 22, 2013 11:26:14 am )
Энэ бол Монгол шиг цөөхөн хүн амтай одоо дөнгөж хөлөө олох гэж ядаж байгаа улсад тохиорохгүй зүйл байна. Үүнийг эрс эсэргүүцэж үндэсний аюулгүй байдлыг бодолцож хос иргэншилтэй болохыг зөвшөөрч болохгүй. Одоогийн улс төрчид үүх түүхээ сайн мэдэхгүйгээс мөн хувийн эрх ашиг орсоноос энэ мэтчилэн үл бүтэх зүйл ярьж явна. Манай ахмад удирдагч нар хэрхэн ухаан зарж тэр агуу хуулийн заалтыг оруулсаныг ч мэдэхгүй малнууд юмаа.
-
dddd (August 22, 2013 11:27:22 am )
Ene huuliig ERlbegdorj erunghiilugch demjij batluulna gej baina sh dee. Ta nar orilood yahiin uher MOngolchuud aaa. Mongol uls ner tudii bolood udaj baina sh dee suuliin 20 jild
-
zochin (August 22, 2013 11:33:57 am )
Ene avgai uuruu solongos tariachniihaa oimsiig ugaahaar ohiduudtaigaa ywbal taarna,,, eh Hun tur bariltsaj bgaa gehed itgemeergui Hun bn. iim funny garuudaas salah ymsan. uuruu zailval taarna, eneniihee hariud uchnuun beleg selt , mungu avaa biz, bi solongost olon jil amidarsan, solongos erchuud ihenhdee mash Muu nuhuruud Bdag,, minii duu solongos huntei suugaad uhehiin naaguur bj salsan, 10 eregtein neg l arai Hun shuu ym bdag, ihenhdee mash Muu hund hani bolj chadahgui humuus Bdag Daa, nigmiin gologdol, mungu sanhuu, mergejil bolovsrol muutai, zan surtahuunii dogoldoltoi, oron shorongoor yvsan Tiim hugiin ymnuud manai huuhnuudiig deerelhej bhad amar gej importlodog ym, ene avgai uuruu uuriinhuu ur huuhduudteigee solongosiin bool bolohoor ehleed zailval taarna
-
Anonymous (August 22, 2013 11:48:28 am )
ene huuhniig gants shaachih yumsan
-
zochin zochin xarz (August 22, 2013 12:02:20 pm )
ehleed erchuud ehner huuhed emegteichuudee hun shig hairlaad surchih.archaagui deer n arhichin,ailgui ,deedseesee abhuulaad zaluu abgai abah sonirholtoi ihenh n mongotei l bolvol shine zaluu ehnertei boldog. iim baijiij ter gadagshaa garsan heden emegteid yunii buruu baih be.hun neg amdrah nasand saihan l amdrahiig huseed l ersdeltei alhamiig hiij baigaashuudee.huuhduuded bol bur ch buruu baihgui.ted oorsdoo yug ch songodoggui ym.er n tegeed ondor hogjiltei ornuud davhar irgenshiltei baidag ym.zovhon mongol hundee ter irgenshliig n ogohod yunii ch buruu baihabdee.
-
zzzz (August 22, 2013 12:49:02 pm )
t1 p****a we naadaxjin
-
hm (August 22, 2013 1:03:06 pm )
Хятадууд гээд л байдаг Яаг яс юман дээрээ Солонгосчууд цаагуур нь чимээгүйхэн газар нутаг хүүхнүүдийг минь эзлээд дууслаа, бас газар хувьчлахыг Солонгос хүн л эхлүүлсэн гэдэг
-
Салтаагийн Одонтуяа (August 22, 2013 1:15:46 pm )
муу янхан авгай өөрөө хужаа солонгостойгоо суу за
-
eh oronch (August 22, 2013 2:21:33 pm )
mongol ulsad bitgii gai bolooroi salkiin yanhan ohion
-
??? (August 22, 2013 2:26:35 pm )
gadni hunttei suugaad yavj l bga bol ter chigtee yavag l dee,davhar irgenshil baij bolohgui ee!Mongol yosond hadmin gert l ochson bol hunii hun boldog bichegdeegui huulitai,huuhed n hurrtel aavihaa udmig l urgeljluuldeg.dotroo baigaa erliiz hurliizuudaa yaay gej bhad mongol iregenshiltei hyatad,solongos huuhduudeer tsusaa hiihev!tsusaa haana usergehee ems uursduu medetsgeene biz
-
Зочин (August 22, 2013 2:32:30 pm )
Ийм хогийн авгай төрийн толгойд түр хугацаагаар гарсан харамсалтай байна. Чамайг ард түмэн слнгоогүй. Овог нэртэйгээ таарсан хогийн муухай авгай
-
a (August 22, 2013 2:42:19 pm )
herew tegwel mongol mohoh zamdaa orno
-
buh (August 22, 2013 3:20:03 pm )
bi bayangoliin ardchilsan namiin gishvvn ene avgaig sain medene erdeneed olon jil shaalguulj yvj bj gishvvn bolson nvndee zanga tavihgvi mongol hvvhnvvde yanhan bolgoh sanaatai
-
Anonymous (August 22, 2013 3:23:28 pm )
МОНГОЛ МАШ ЦӨӨН ХҮНТЭЙ АСАР ТОМ ГАЗАР НУТАГТАЙ
УЛС ХҮҮХЭНЭЭН ГАДАГШ НЬ ӨГӨӨД БАЙВАЛ МОНГОЛ
ХҮН ХАРИЙН ЦСАНД УУСАНА ХЯТАД ГЭЖ ТОВ УУСГАХ ХҮЧ ХАЖУУД БАЙНА МАНИЖ ҮЭНДЭСТЭН ХЭРХЭН МӨХСӨН БЭЛЭЭ САНАХ ХЭРЭГТЭЙ -
БООЛЬ (August 22, 2013 3:23:55 pm )
МОНГОЛ МАШ ЦӨӨН ХҮНТЭЙ АСАР ТОМ ГАЗАР НУТАГТАЙ
УЛС ХҮҮХЭНЭЭН ГАДАГШ НЬ ӨГӨӨД БАЙВАЛ МОНГОЛ
ХҮН ХАРИЙН ЦСАНД УУСАНА ХЯТАД ГЭЖ ТОВ УУСГАХ ХҮЧ ХАЖУУД БАЙНА МАНИЖ ҮЭНДЭСТЭН ХЭРХЭН МӨХСӨН БЭЛЭЭ САНАХ ХЭРЭГТЭЙ -
buh (August 22, 2013 3:27:09 pm )
bi bayangoliin ardchilsan namiin gishvvn ene avgaig sain medene erdenetei olon jil yavaldaj bj uls turd orj irsen mongol emegteig yag uurshguu bodoj huuli sanaachilj bn shiv mundag ymaa
-
buh (August 22, 2013 3:29:19 pm )
bi bayangoliin ardchilsan namiin gishvvn ene avgaig sain medene erdenetei olon jil yavaldaj bj uls turd orj irsen mongol emegteig yag uurshguu bodoj huuli sanaachilj bh shiv mundag ymaa
-
Anonymous (August 22, 2013 3:32:54 pm )
ЯНХАН
-
Би (August 22, 2013 3:41:32 pm )
Энэ эмэгтэйн ээж нь миний мэдэхийн Завхан дахь Улиастайн амбаны үеийн манжийн хольцтой авгай бий. Харин аав Салдан нь ямар хүнийг мэдэхгүй нилээн том албатай байсан. Тэгэхээр энэ хүүхэн санаа нь өөр хандлагатай байж мэдэх л юм. Гарал үүслээр эх талаасаа л хольцтой хүүхэн гэдгийг нь сайн мэднэ. Судлаарай даа. Манайхан ч бүр эрлийз хольцтой юмнуудад хамаг юмаа мэдүүлдэг болж дээ. Хуучин цагт жухаанууд жорлон зөөдөг их бодохноо жолоочоос илүү ажил хийдэггүй л байсан юм даа
-
а (August 22, 2013 4:12:01 pm )
Чи яасан “тэнэг” сэтгүүлч вэ. Гадаад хүнтэй суусан хэдэн хүүхний асуудал юм уу наадах чинь. Өчнөөн олон хүн гадаад улсын иргэн болмогц монгол улсын иргэн биш болгож орхидог манай тэнэг хуулинд өөрчлөлт ороосой гэж байна цаана чинь. Харин ч цөөхөн монголтой манай улсын хувьд давхар иргэншилтэй байснаар гадаад улсын иргэн болсон монгол хүнээ бүрмөсөн алдахгүй байхад тустай бус уу. Яг эсрэгээр нь ярьдаг байна шд.
-
Хан гүг (August 22, 2013 4:30:35 pm )
Хангүг нарын хүний наймаа ч хэтэрлээ шүү. Кампучийн төр нь манайхаас л хамаагүй дээр. Иргэдээ хамгаалаад. Харин манай авилгачид Хангүүг ллруудын халаасанд бүгд оржээээ
-
HUDLAA (August 22, 2013 4:41:56 pm )
HUMUUSEEE ENE HUDLAA MEDEELEL BNASHUUUDEEEE. ENE ZUGEER ENE HUNIIG GUTGESEN BAINA. YAAAGAAD IIM MEDEEE HIIGEED BGAAN BEE, SETGUULCH GUAI.!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
Монгол (August 22, 2013 5:11:11 pm )
Монгол цус устаж баигааг энэ зун нудээрээ харлаа. Монголд , хар шар халтар хятад солонгос эцэгтэи гадаадаар ярьсан , гадаадаар сэтгэдэг хуухдууд л их баина лээ, ялангуяа хятад солонгосын эрлииз хуухдууд дуурэн болж. Монголчууд бид маш цоохуулээ шуу дээ, хуухнуудээ! Гадаадад баигаа монгол эрчууд эх орондоо ажиллаж амьдрах хусэлтэи баидаг , харин эмэгтэичууд нь хоольхувцастаигаа л баивал хаана ч хамаагуи, хэнии ч хуухдииг хамаагуи гаргаад явж баидаг, хятад солонгос африкиин харыг дагаж явж хуухдуудииг нь гаргачихаад хунии нутагт дарлуулж доромжлуулж алуулангаа алдаад ирэхээрээ хуухдуудээ дагуулаад ад узсэн Монгол орондоо зугтаад ирж баигаа. Дэлхиин хаана ч монгол эрчууд шиг хун олдохгуи шуу, Би Монгол эх орондоо торсноороо бахархдаг.
-
b (August 22, 2013 6:12:00 pm )
arhia horiod demii um bish uu odoo bur shoniin taksi bolgon arhi zarj bna shuu de tomoohon delguuriin gadaa hurtel mashin dotoroo zarj bna odoo tegeed arhinii changa huuli gargana geed bga tegwel 90 eed on shig ail bolgon zarah um bna da uul n arhitai bish huniihee uhamsartai n yarimaar um
-
Anonymous (August 22, 2013 7:51:12 pm )
balai avgai ve uuruu solongostoigoo suugaarai
-
Мөнхжаргал (August 22, 2013 8:44:31 pm )
Урвагч. Сайхан хүүхэн мөртлөө ямар муухай эх оронч, үндсэрхэг биш юм бэ? Монгол Казакийн эрлийз болохоороо тийм юм уу? Эрлийз хурлийзууд ер нь л осолтой. Эх орон, үндэс угсаа, үнэт зйүлс гэх олйголт их муутай хүмүс дээ. Хоёрдмол удамтай болохоор арга ч үгүй юм уу даа. Салдан гэдэг Казак хүн л байж таараа.
-
Anonymous (August 23, 2013 12:54:53 am )
Буру
-
Anonymous (August 23, 2013 1:09:02 am )
durtai avgai ooroo so nart bie hudaldaad uz za! mongol ohid hudaldah sanal buu garga! yunii toloo ih hurald suusan yum be?
-
irgenii sanal (August 23, 2013 1:10:36 am )
durtai avgai ooroo so nart bie hudaldaad uz za! mongol ohid hudaldah sanal buu garga! yunii toloo ih hurald suusan yum be?
-
zochin (August 23, 2013 7:43:09 am )
mongold borlogohgui huuhenuudiig hariin ehner avch chadahgui er bish novshnuud yaduuchuud n avdag yum bna lee.gadaad geheer goy baidag yum uu.hunii hun bol hunii hun shuu.huduunii yum uzeegui huuhenuud l suudag baih daa
-
Tam (August 23, 2013 8:26:07 am )
Za Odontuya min chii iim setgelgui yum hiih ym Bol bi chamd haraal gej Yu baidagiig vzvvlen shvv chii arai iingej bolohgui de
-
Tam (August 23, 2013 8:27:12 am )
Za Odontuya min chii iim setgelgui yum hiih ym Bol bi chamd haraal gej Yu baidagiig vzvvlen shvv chii arai iingej bolohgui de.
-
hun (August 23, 2013 9:06:10 am )
Er hun gadnii huntei suuval tsus selbene Em hun gadnii huntei suuval tsus bohirdono gej baidag Mongol busguichuudee uls eh oron undes ugsaagaa bodoj hun shig baitsgaaya gej helmeer bn bidniig eh orongui oroh orongui ug undes ugsaa todorhoigui negen bolgoh ym bitgii l hiij baigaasai gej husej bn bi ch emegtei hun erchuudee emegteichuudee hundelej eh oron undes ugsaagaa bodoj bgaa bol er hun shig arhi tamhinaas hol ajilsag hicheengui bh ym bol bid eh orontoi emegteichuud chin ta nariig hundleg amdrah bolno Zaluusaa bugdeeree hicheej amdray uragshaa zaluusaa
41 Comments