antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 16, 2011 1 comment

Архангайн яруу найрагчдад автомашин гардуулах уу?

нийтлэсэн Admin

Яруу найрагчдын дунд ийм нэгэн яриа гарчээ. Жил бүр уламжлал болгон зохиодог яруу найргийн “Болор цом” наадам хот, хөдөө ээлжлэн болдог билээ.

Энэ жилийн наадмыг Арын сайхан хангайнхан нутагтаа хийнэ. Хүчит бөхчүүдээрээ улсдаа толгой цохидог эл нутгийн зохиолч, яруу найрагчид ч дээгүүр давхидаг. Тус аймгаас төрсөн яруу найрагч Ш.Лхамноржмаа “Болор цом”ыг тэр жил гуйж биш гуядаж авсныг яруу найргийн хорхойтнууд мартаагүй.

Тогтмол дээгүүр “харайдаг” зураач, яруу найрагч М.Амархүүгч андахгүй. Энэ удаагийн “Болор цом” элдэвтэй болох сурагтай. Ямар ч байсан яруу найрагчдын ярьж буйгаар дээрх нутгийнхан түрүүлсэн яруу найрагчийг автомашинаар байлах бололтой. Гэхдээ зөвхөн нутгийн найрагч түрүүлсэн тохиолдолд уу, үгүй юү гэдгийг хэлэх боломж одоогоор алга. Арай тэгж дов жалганы үзэл гаргахгүй байлгүй дээ.

Хэлсэндээ хүрээд хэрэв автомашин гардуулчихвал “Болор цом”ын нэр хүнд суга есөхеөс гадна оюуны бүтээлийн үнэлгээнд ч эргэлт гарах юм. Гэхдээ  үүний ард нэг “но” байж мэднэ. Тэр жил Дархан-Уул аймагт болсон “Болор цом”-ыг Засаг даргын Тамгын газрынхан нь овжин ашиглаж улс терийн шоу болгож орхисон билээ.

Сүүлийн үед хэвлэлээр шуугиулаад байгаа Архангайн Засаг дарга Ё.Баатарбилэг сонгуулийн шоугаа хийх гэж байна гэх хар дагуулж байгаа хэрэг.

Эх сурвалж:  “Маш нууц” сониноос

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 17, 2011 2:33:38 am )

    ariin saixan xangaidaa alag tsaasaa barij ochood avto mashin avnaaa bayarlalaa gej…

antalya rent a car