antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 20, 2013 10 comments

“Жаст”-ын Ш.Батхүүгийн араас Ц.Мөнх-Оргил, Д.Сугар, С.Баяр нарт эрүүгийн хэрэг үүсгэж таараа

нийтлэсэн Admin

Untitled-1Авлигын мөсөн уулын орой цухуйж эхэлсэн ч баярлах цаг арай болоогүй бололтой. Томоохон хэргүүд ар араасаа шил даран илчлэгдэж буй ч жинхэнэ акулууд ард нь нуугдаад үлдэж болзошгүй ажээ.

“Жаст” групп хэмээх том аж ахуй хөтөлж явсан Ш.Батхүүд эрүүгийн хэрэг үүсгээд удаагүй байна. Тэрбээр “Хадгаламж” банкаа дампууруулахын даваан дээр төрд өгснөө том аз гэж бодсон ч одоо луйврын бусад хэргүүддээ ямар ял сонсохоо битүүхэн тооцоолж буй. Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан 109.9 сая ам.доллар зээлснээ хүлээсэн бол бас Төмөр замыг барьцаанд тавьж, 35,5 сая доллар авсан нь илрэв. Эрдэнэтийг барьцаалсан асуудлын талаар Төрийн өмчийн хорооны дарга асан, одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа Д.Сугар мэдэгдэхдээ “Жаст”-ын захирал Ш.Батхүү 109.9 сая ам.доллар зээлснийг тус үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг бид хоёр огт мэдэхгүй. Хуурамч баримт бүрдүүлсэн л гэж бодож байна” гэж тов тодорхой хэлж байлаа. Тэр ер нь улайдаггүй нөхөр л дөө. Хашир тийнхүү ам бардам хэлээд хэдхэн хонож байтал уг зээлийг “Жаст” группийн захирал Ш.Батхүү нь ганцаараа ч биш “Эрдэнэт” үйлдвэрийн хуучин удирдлагууд голлон санаачилж “Стандарт” банктай 160 сая ам.долларын шууд зээлийн гэрээ байгуулсан баримт гараад иржээ. Үүнд Д.Сугарын нэр холбогдсон байна. Тэр МИАТ-ын хэргээс бултаж чадсан шигээ одоо энэ асуудлаас зайлж амжихгүй болов уу.

Тэрхүү 160 сая долларын зээл хийхдээ “Стандарт” банкны Хонконг дахь салбарт “Эрдэнэт” үйлдвэрийн нэрээр данс нээжээ. Ингээд 2009 оны гуравдугаар сар, 2010 оны тавдугаар сар, мөн есдүгээр сард, 2011 оны тавдугаар сар гэх мэтчилэнгээр хэд хэдэн удаагийн үйлдлээр зээлийн мөнгөө шилжүүлэн авсан байв. Манай хууль хяналтын ажилтнууд уг дансыг илрүүлэхэд тийм ч их төвөг учраагүй гэнэ. Яагаад гэвэл, өнгөрсөн онд Ерөнхий прокурор Д.Дорлигжав Хонгконгийн Прокурорын байгууллагын удирдлагатай уулзахдаа хууль бус дансуудыг илрүүлэн шалгах талаар харилцан тохиролцож чадсан байлаа. Үүний дагуу тус улсын мөрдөн шалгагч нар манайханд тусалжээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн дансанд орж ирсэн 160 сая ам.доллараас 109.9 сая ам.долларыг нь “Жаст”-ын захирал Ш.Батхүү зээлж, харин үлдэгдэл 50 сая.ам.доллар сураггүй болсон байх юм. Иймд саяхнаас “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байсан томоохон албан тушаалтнуудыг шалгаж эхэлжээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн дарга нар тухайн үед “Стандарт” банкнаас авсан зээлийн гэрээнийхээ хуулийн талын ажлыг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын 1997 онд байгуулсан “Mahoney liоttiа” гэдэг хуулийн фирмээр гүйцэтгүүлж байсан байна. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн баталгаа, зуучиллын ажлыг нь Ц.Мөнх-Оргил хийжээ. Энэхүү хуулийн фирм нь өнөөдөр ч үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй аж. Дээрх зээлийн гэрээнд мөн АНУ-ын хуульчид оролцсон сурагтай.

“Жаст”-ын Ш.Батхүү, С.Баяр нар төө зайгүй найзууд. Үүнийгээ ч Ш.Батхүү нь “Хадгаламж” банкаа төрд шилжүүлэх үедээ нуугаагүй. “Бид их ойр дотно харилцаатай” хэмээн тун бардам хэлж байлаа. Тиймээс зээл зуучлах, олж авснаа хувааж хүртэхэд Ц.Мөнх-Оргил, С.Баяр нар түүний ард хамтдаа сууж байснаас зайлахгүй болов уу.

Хууль хяналтынхан одоо “Эрдэнэт”-ийн захирал Ч.Ганзоригийн бүх данс, хөрөнгө орлогыг шалгаж байгаа. Ч.Ганзориг энэ талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Эрдэнэт” үйлдвэр 2007 онд “Жаст” группийн захирал Ш.Батхүүд батлан даалт гарган зээл авахуулж байсан нь үнэн. Харин 2009 оноос хойшхи зээлийн асуудлыг би огт мэдэхгүй” гэжээ. Гэвч юу л бол. Мэдэхийн хувьд аль алийг нь л мэдэж байгаа байх. Ямартай ч “Стандарт” банкныхан манай Засгийн газрыг Олон улсын арбитрын шүүхэд шилжүүлэх нь гарцаагүй болов бололтой. Харин манай Авлигатай тэмцэх газрынхан уг хэргийн мөрөөр “Жаст”-ын Ш.Батхүүгийн араас Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар нарын зэрэг хүмүүсийг баривчлан саатуулж шалгахаас өөр замгүй биз. “Эрдэнэт”-ийн босс байсан Ч.Ганзоригийн хувьд тэдний гарын үзүүрт зарагдаж явсан нэг муу гүйцэтгэгч төдий жижиг гар бололтой.

Б.Отгонбаяр

cropped-header


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • iirgenrgen (August 21, 2013 1:07:37 am )

    arai ch dee yu bolj bna aa ene tur zasag chin dan luivarchid yum uu

  • IRGEN (August 21, 2013 8:05:10 am )

    BATHUU NOWSH, HUDLAA JUJIGLEJ BAIJEE. TER HAMTRAGCHIDIIG NI BAS SAIN SHALGAARAI. GENET BAYAJIH GEDSEND TSUWTEI…

  • irgen (August 21, 2013 10:05:13 am )

    hen harsan ch oilgogdokhoor bna shd. Ulsiin munguur luivar hiisen edgeer humuusiig shorond hiivel taarna.

  • ЗочинЗочинЗочинЗочин (August 21, 2013 10:53:54 am )

    Энэ хэдэн он бэ? 1939 оныг санагдуулж байна. Өш хонзон авахын тулд гурван сая хүрэхгүй Монгол орон маань тэр дотроо улс төрчид маань ингэх хэрэг байна уу?

    • zochin (August 21, 2013 12:12:45 pm )

      luivarchdig umuurdug ene odoo hen be ue ueiin MAN-n lider geed baidag nuhduudiin jinhen nuur tsarai ni iim l baij l dee

  • БАТБАЯР (August 21, 2013 11:43:08 am )

    С.Баярын оролцоогүйгээр Батхүү Стандарт банкнаас зээл авна гэж боломжгүй ээ.

  • МОНГОЛ (August 21, 2013 12:20:52 pm )

    ХЭРЭГ ХУУЧИРДДАГГҮЙ Л ГЭДЭГ ДЭЭ БУРУУ ЗҮЙЛ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЗААВАЛ ИЛРЭХ ЮМ ДАА

  • Anonymous (August 21, 2013 1:25:19 pm )

    Ene Bayariig odoo barivchlaach, buh l yumand baih yum, baliar hulgaich…

  • Anonymous (August 21, 2013 2:48:05 pm )

    Ингэхээр бид их өрөвдөлтэй амьрах нь аргаүй шүү дээ даанчдээ

  • МОНГОЛ (August 21, 2013 5:44:04 pm )

    ЧАДАХГҮЙ БАЙЖ ХУДЛАА УЛС ТӨРЖИЖ ТЭР ТЭГНЭ ИНГЭНЭ ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭЭД ЭЛИЙРЧ СУУХ ЮМ АА , ХУЛГАЙЧ ХУДАЛЧААР НЬ ДУУДААЛ, ХЭН ХУЛГАЙ ХИЙСИЙН ХЭН ТЭГЭЭД БАЙГААН , ХИЙСЭН БОЛ БАРЬЖИЛ ТААРАА ТА НАРТАЙ НАРГҮЙ, ТЭГЭЭЛ ЧАДАХГҮЙ БАЙЖ ТЭР ХУЖААГ АЛААЧ ХЯДААЧ Ч ГЭНЭ ҮҮ ЧАДДАГИЙН БОЛ ӨӨРӨӨ ОЧООД АЛААЧ

antalya rent a car