antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 18, 2013 6 comments

Үхсэн хүн үг хэлэхгүй ч…

нийтлэсэн Admin

2Эх орондоо гадныхны гарт амиа алдах иргэдийн тоо буурахгүй нь ээ.

Тэр дундаа манай улсын эмэгтэйчүүд тэдний гарт үрэгдэх явдал ихэссээр.

Үүнийг нийгэм, олон нийт энгийн нэг хэрэг мэт хүлээн авч, бүх бурууг тухайн хохирогч эмэгтэйчүүдэд тохож байгаа нь харамсалтай. Хаа нэгтээ эмэгтэй хүн амиа алдаж гэхэд түүнийг хүмүүс муугаар ярихаас өрөвдөж, энэрэх нь үгүй. Буудалд амиа алдсан бол биеэ үнэлэгч, гэртээ амиа алдсан нэгнийг нь нөхрийнхөө араар тавьж, айлд амиа алдсан бол нууц амраг байсан гээд хохирогч бүсгүйчүүдийг л муулдаг.

Энэ мэт ярианаас үүдэлтэйгээр үхсэн хүн үг хэлдэггүйгээс хойш амиа алдсан эмэгтэйчүүдийн буруу болоод л үлддэг жамтай. Гэтэл ард нь үлдсэн гэмт этгээд өөрийгөө аргацааж байгаад л наранд гарч эрх чөлөөг мэдрээд, нэг л том “баатар” явж байна. Үүнийг бататгах мэт хэргүүд он гарсны дараа шил дарааллан гарсаар байгаа юм.

Он гараад нэг сар ч болоогүй байхад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Merdy” гэх зочид буудалд угтагч ажилтай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Гэмт этгээдүүдийг барьсан ч гэсэн эцсийн эцэст тэр эмэгтэйн буруу болж, “биеэ үнэлэгч” байсан хэмээн шуугисаар дээрх хэрэг намжсан.

Энэ хэрэг гараад хоёр сар болоогүй байхад мөн энэ буудлын ойролцоо үйл ажиллагаа явуулах “High glass” зочид буудлын дөрвөн давхраас 30 орчим настай эмэгтэй унаж амиа алдсан билээ.  үйлдсэн этгээд нь Хятад улсын иргэн байсан бөгөөд түүнийг хэрэг гарах үед хамт байсан эмэгтэйн хамт саатуулсан. Гэхдээ тэд хэргээ хүлээгээгүй. Тэд саатуулагдаад өгсөн мэдүүлэгтээ тухайн эмэгтэйг мөнгө нэхээд, өгөхгүй бол уналаа гэж айлгаж байгаад цонхоор унаж амиа алдсан гэжээ.

Гэтэл тэр өдөр буудалд ажиллаж байсан угтагч болон бусад хүмүүсийн өгсөн мэдүүлэгтэй зөрж, өөр зүйл яригдсан гэх. Ингэхээр энэ хэрэг бас л тэр эмэгтэйн буруу болоод өнгөрч байна. Хэрэг одоо болтол шалгагдсаар л байгаа. Өмнөх эмэгтэйг хөнөөсөн этгээд хэн болох нь баттай тогтоогдоогүй, ялыг нь ч өгч амжаагүй байтал дахиад л Монгол эмэгтэй гадаадын иргэний гарт амиа алдсан хэрэг гарлаа.

Тодруулбал, Солонгос эзэнтэй “Michelle” гэх зочид буудалд менежерээр ажиллаж байсан эмэгтэй дөрвөн давхраас унаж амиа алдсан байна. Түүнийг яаралтай түргэн тусламж дуудаж, эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээ авч чадалгүй “Өвдөж байна” гэх үгнээс өөрийг хэлэхгүй байсаар амиа алдсан. Талийгаачийн унасан өрөө нь тус зочид буудлын эзний өрөө. Тиймээс ч тэднийг эмэгтэйн аминд хүрсэн байж магадгүй хэмээн Солонгос улсын хоёр иргэнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст нэг өдөр саатуулсан.

Гэсэн ч тэд батлан даалтад гаргасан. Учир нь энэ хэрэг хийсэн эсэх нь тогтоогдоогүй, хэрэг хийсэн гэдгийг батлах баттай баримт байхгүй хэмээн ийн суллажээ. Дээрх Солонгос улсын хоёр иргэн өгсөн мэдүүлэгтээ “Намайг хувцсаа сольж байхад өрөөнд орж ирээд, ямар нэгэн үг хэлэлгүй шууд цонх онгойлгоод үсэрчихсэн” гэжээ.

Өөрөөр хэлбэл, тэр эмэгтэйг амиа хорлосон гэх тайлбарыг хэлсэн байна. Гэтэл талийгаач эмэгтэй Австрали улсад суралцахаар төлөвлөж, визээ гаргуулан явах өдрөө хоног тоолон сууж байжээ. Гэтэл энэ эмэгтэйг амиа хорлосон гэх нь учир дутагдалтай юм. Албан ёсоор талийгаач эмэгтэйг амиа хорлосон эсвэл, бусдын гарт амиа алдсан гэдэг нь шинжилгээний хариу гарсны дараа гарна гэж албаны хүн хэлж байгаа ч энэ хэрэг цаанаа бас нэг нууц дагуулсаар л байна.

Талийгаач эмэгтэй саатуулагдсан Солонгос улсын хоёр иргэний нэгэнтэй нь тун таарамж муутай байсан талаар эх сурвалж хэлсэн. Магадгүй хэрэг гардаг өдөр түүнтэй маргалдсан байхыг үгүйсгэхгүй юм. Дээрх тохиолдлууд цөөхөн мэт боловч цөөн хүн амтай манай улсын хувьд гамшиг. Өөр харь улсын хэн нэгний эрхшээлд орж амь алдаагүй гэхэд дарамтад байгаа олон эмэгтэй байгаа байх.

Хамгийн түрүүнд тэр эмэгтэйг муу муухайгаар дуудаж биеэ үнэлэгч, нууц амраг байсан гэдгийг сонирхохоос илүү “Яагаад” гэдэг үгийг нэгдүгээрт тавьж учир байдлыг ойлгох ёстой биш гэж үү. Өнөөдөр ямар нэгэн гэмт хэргийн золиос болж байгаа хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд. Энэ бүхэнд бүгд эмэгтэйчүүд болж хувирдаг.

Хүчингийн хэрэг нэг хэсэг бараг л гарахаа байж хэмээн баярлаж байсан ч эргээд л нэмэгдсэн. Тэгэхдээ энэ хэргийн золиос нь бага насны хүүхдүүд болж хувирсан. Цаашлаад бүлэглэн хүчингийн хэрэг үйлдэх нь нэмэгдсэн. Гэтэл энэ бүхэнд хүмүүс дахиад л нөгөө охид бүсгүйчүүдийг буруутгаж эхэлсэн. Тодруулбал, тэднийг хэтэрхий задгай хувцасласнаас болсон гэж үзсэн нь эмгэнэлтэй ч юм шиг.

Монгол Улс ардчилсан эрх чөлөөт улс гэх тодотголтой. Хэн ямар хувцас өмссөх нь хувь хүний эрх байлтай, гэтэл бас л үгүй. Яагаад ч гэмт этгээдэд буруу өгөх дургүй юм, энэ хүмүүс. Цаашлаад хүний наймааны золиос болж байгаа иргэдийн ихэнх нь бас л эмэгтэйчүүд. Тэднийг харь улс руу явж, хүний наймааны золиос болоход, хүчээр биеийг нь үнэлүүлэх тохиолдол манай улсад сүүлийн үед бас л эрс нэмэгдсэн.

Дахиад л энэ хэргийн буруутан нь охид эмэгтэйчүүд болсон. Өөрөө дагаж маягласан, хүнийг дагаж, хил давсан гээд л явж өгсөн дөө. Хүн амьдралын эрхээр харь нутагт очиж, өндөр цалинтай ажил хийж сайн сайхан амьдрахыг хүсч л таараа. Энэ талаас нь яагаад ойлгож болохгүй гэж. Ингээд харахад нийгэмд үйлдэгдэж байгаа хэргийн золиос нь эмэгтэйчүүд. Мэдээж энэ хэрэгт буруутган байгаад шийтгүүлэх ч хэрэг гарах болсон шалтгаан нь эмэгтэйчүүд болоод дуусч байна.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллага гээд хаа сайгүй л төрийн болон төрийн бус байгууллагууд байдаг санагдана. Тэд зөвхөн хүчирхийлэлд өртөөд байгаа эмэгтэйчүүд биш дээрх байдалд орж амиа алдан дараа нь буруутан болж байгаа эмэгтэйчүүдийн нэр төрийг сэргээлгэх тал дээр ажиллаж болохгүй байгаа юм бэ.

Тэгэхгүй бол монголоор дүүрэг биеэ үнэлэгч, нууц амраг, гэмт хэргийн сэдэл нь болсон эмэгтэйчүүд амьдарч байгаа юм шиг хүмүүс хараад байна, эрхэм албан тушаалтнуудаа.

Г.Мянган

 

Эх сурвалж:Монголын мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • кккк (August 18, 2013 12:07:06 pm )

    энэ бас л бодолцох асуудал боловч хоёр талтай байхоо. зарим нь тийм хачин амьдралтайч байж болох зарим нь үгүй ч байж болох ш дээ. хэцүү ч юм аа даа. аль нь үнэн аль нь худлааг мэдэх юм алгаа. бурхан болоочдыг бурхан өршөө

  • аааа (August 18, 2013 12:34:46 pm )

    Элбэгдорж Солонгосын талд байхад өмхий монголчууд та нар яаахийн

    • zochin (August 18, 2013 8:50:08 pm )

      tiimee ta unen heljee, Elbegdorj gadnihand tal zasaj huluu hugalah shahaj baigaa, umhii mongolchuud yaj ch chadahgui l dee. ingeed hohi chin bolj baigaa iumdaa. hichneen emegteichuud bolon zaluuchuud hariinhni gart uregdeh boldoo. mongol undesteng mongolin turiin udirdagchid ni sunuuj bui bish gej uu.

    • zochin (August 18, 2013 8:51:53 pm )

      tiimee ta unen heljee.

  • Би (August 18, 2013 1:55:33 pm )

    Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэг үг байдаг ч охид эмэгтэйчүүдээ зөв хайрлаж чадаагүй зөв хүмүүжүүлж чадаагүй эрчүүд, эцэг эхийн буруу. өөрсдөө олигтой төлөвшиж чадаагүй эцэг эхүүд зөндөө байна. Тэдний үр удам ингэж зовж яваа хэрэг. Яана даа

  • buutaich boloosoi (August 19, 2013 8:49:41 am )

    tednees hediin alaad hayhad yaadiin jaahan daruulagtai bh estoig ni sanuulj ogoh heregtei bid nar end ingej tsetserhej bh hoorond dahiad ch olon hvn hariihnii gard vregdeh bh.

antalya rent a car