Өчигдөр “Дээдсийн уламжлал” ТББ-аас бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэх болсон ургамлын тосны талаар мэдээлэл хийлээ.
Гадаадаас импортоор орж ирж буй бүх л бүтээгдэхүүнийг Төрөөс болон хяналтын байгууллагууд судлан шинжилж байх ёстой бөгөөд төр энэ талаарх асуудлыг огт анхаардаггүй. Монгол оронд хангалттай хүмүүсээ хооллох тэднийг хангах хэмжээний хүнсний ногоо болон мах цагаан идээ байдаг мөртлөө гадаадаас ялангуяа БНХАУ-ын ногоог түлхүү хэрэглэдэг. Гэвч гадаадаас орж ирж буй хүнс ногоо, ургамлын тосонд ихээр химийн бодис агуулагддаг гэнэ. 1980-аад оны үеэр Монголд ургамлын тос орж ирэхээс өмнө монголчууд хавдраар огт өвчилдөггүй байж. Харин ургамлын тос буюу та бидний хэрэглэж дадсан есийн тос маш их химийн элементүүдийг агуулсан байдгаас гадна шатахуун хүртэл өөртөө агуулсан байдаг гэлээ. Хэдийгээр одоогоор Монголын лабораторуудад үүнийг шинжилж чадахгүй байгаа ч ОХУ-ын нийслэл Москва хотын лаборатод шинжлүүлэхэд шинжилгээний дүн сөрөг гарсан байна. Харин ургамлын тосны оронд өөхөө идээд явж байхад монголчууд хавдрын өвчлөлт маш бага байна урьд нь тийм л байсан гэв.
АНУ-д нэгэн буддын лам амьдарч байсан ба 110 насалсан хүн байсан тэрээр зөвхөн дан өөхтэй бууз иддэг байсан учраас л тийм урт насалсан гэж өөрөө хэлжээ. Хорь гаруй жил ногоо судалсаны үндсэн дээр ер нь Монголд тарьсан Монголын үндэсний хоол хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглье гэж уриаллаа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.