НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Урьдчилан цэвэрлэх байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг “Ус сувгийн удирдах газарт нэгтгэх тухай, “Өргөө” зочид буудлын үйл ажиллагааг сэргээх тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар “Урьдчилан цэвэрлэх байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, “Ус сувгийн удирдах газар”-т нэгтгэх шийдвэр гаргасан юм.
Мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны есдүгээр сарын 25-ны 749 дүгээр магадлалаар “Өргөө зочид буудал” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, “Дун өргөө” хамтарсан компани байгуулах тухай НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 188 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 775 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн тул “Өргөө зочид буудал” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагааг сэргээх шийдвэр гаргалаа. Мөн “Өргөө зочид буудал” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг шинэчлэн Улсын бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагааг нь сэргээх болон хөрөнгө хүлээлцүүлэх үйл ажиллагааг хуульд заасны дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгах тухай тогтоолыг тэргүүлэгчид 100 хувийн саналаар баталсан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.