antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 16, 2013 17 comments

С.Баярцогтын үгийг сонсъё

нийтлэсэн Admin

3983_610_350Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2009 оны аравдугаар сарын 9. Энэ өдөр тухайн үедээ л Монголын эдийн засагт баярын өдөр байлаа. Гол баатар нь тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт тэргүүтэн.

Гэтэл өнөөдөр түүн шиг “муу” хүн алга. “Швейцарийн банкинд данс нээснийхээ дараахан Сангийн сайд болсон, Оюу­толгойн хэлэлцээрт оролц­сон. Тиймээс миний данс дээрх учир шалтгаантай холбоогүй. Харин хөрөнгө орлогын мэдүүлэгт дурьдахаа мартсан хариуцлагаа хүлээхэд бэлэн” гэсээр  УИХ-ын дэд даргын ажлаа өгсөн түүний нэр өнөөдөр улс төрийн хүрээнээс “арчигдах” шахаад байгаа билээ.

Уг нь нам нь УИХ-ын сон­гуульд ялсан байтугай ялаагүй цагт “баатар” байж болоод байсан түүний хувьд дээрх данс яах аргагүй гай болсон юм даг. Дээр нь Ерөнхийлөгч түүнийг нэг л таалахгүй байсаар Засгийн газарт багтаагаагүй гэдэг. Энэ нь сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн  сонгуультай холбоотой гэж хар­дагдаж байсан. Гэвч одоо үүсээд байгаа Оюутолгойн ордтой хол­боотой нөхцөл шалтгаанаас харахад “Ерөнхийлөгчийн зөв” байсан ч байж мэдэх юм. Учир нь Оюутолгойн ордыг ашиглах зардал, хөрөнгө оруулагчидтай хийсэн ил болон далд тохирооны талаар хамгийн их мэдээлэлтэй хүн бол С.Баярцогт. Нөгөөтэйгүүр тэр бол УИХ-ын гишүүн. Амьд сэрүүн, “тарган цатгалан” яваа энэ хүнээс яагаад Монголын ирээдүйтэй холбоотой энэ ордын талаарх чухам үнэнийг олон нийтэд дэлгэн яриулж болохгүй гэж. Түүнд бусдаас илүү хаалт, хамгаалалттай байх ямар ч эрх, эрхзүйн үндэслэл байхгүй. Тэгэхээр С.Баярцогтын үгийг сонсох цаг нэгэнт болжээ.

Хэрэв хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газартай хий­сэн гэрээгээ зөрчин олборлолт   эхэлсний дараа “зангаа хувиргаж” зардлаа тэрбум, тэрбум ам.доллараар нэмж байгаа бол тухайн үед гэрээ байгуулалцсан Засгийн газрын гишүүн байсны хувьд, эдүгээгийн УИХ-ын гишүүний хувиар яагаад тэдэнд хандаж хэдэн үг хэлж болохгүй гэж. Үнэхээр “эх орондоо хайртай, эдийн засгаа хөгжүүлэх зорилго, зоригтой” нь үнэн бол цаг үе нь гарцаагүй мөн биз дээ.

Гэтэл тухайн үеийн Ерөнхий сайд асан С.Баярын нэгэн адил эх орондоо ирэн очин усны шувуу шиг амьдарч ард түмнээсээ “тасрах”-ын учир юун. Түүнийг улсын баяр наадамд төрийн түшээдийн суудаг индэрт заларсныг холоос хараад нутгийнх нь бөх аварга болоход гар барьсных нь төлөө монгол хүн гэж үзэх нь хэтэрхий чамлалттай бус уу. Энэ хүн УИХ-ын гишүүн С.Ганбаатартай олон нийтийн өмнө мэтгэлцэхдээ “Рио Тинто”-ийн төлөөлөгч мэт авирласан тэр эрхэм мөн үү.

Ер нь Монголын эдийн засагт “Алтангадас” фракцийнхны тарьсан гай багадаагүй гэж хатуурхах хүн тус нам дотор ч, гадна нь ч цөөнгүй. Тиймээс ч тэдний зарим нь фракциасаа тасарч “Шонхор”-ыг байгуулан “өрх тусгаарласан”. Одоо “Алтангадас”, “Шонхор”, “МоАХ” фракцийнхан хамтран Монголын эдийн засгаар “тоглож” байна. Тэдэнд ололт амжилт бий ч тооцох хариуцлага хуучраагүй болов уу.

Тэр тусмаа С.Баярцогтын хувьд “Рио Тинто”-г хөрөнгө оруулалтын зардлаа нэмэх бүрт “баавгайны талд” дуугарч байсныг олон нийт мэднэ. Түүний яриад байсан найдвартай түнш, Монголыг “хөл дээр нь босгох” шинэ түншүүд өнөөдөр манай төрийг экспортоо зогсоосон “тэнэгүүд” гэх нь холгүй дэлхий нийтэд зарлаж нэр хүндийг маань унагааж байна. “Нэгэнт бидэнд 34 хувь нь байхгүй юм чинь” гэх шалтгаанаар Монголын төрийг “Рио” гэгч “мангас”-ын аманд шидэж өгсөөр дөрвөн жилийн нүүр үзсэн тэрбээр одоо “Надад хамаагүй” гэх мэтээр авирлах эрхгүй билээ.

Шалтаг гарвал “Арбитрын шүүхэд хандана” гэх хариулт бэлдээд манай төрийг атгандаа оруулахаар “олсоо томоод” сууж буй нь гар­цаагүй. Үүнд нь тусалдаг УИХ-ын гишүүн ч мэр сэр бий. УИХ-ын сонгуулийн өмнө намынхаа амлалтыг биелүүлэх үүрэг хүлээсэн тэрбээр эдүгээ “Албан тушаал аваагүйг минь аз гэж бод” гэсэн байдлаар хариуцлагаас зугтсаар яваа нь үнэн.

Гэвч Ардчилсан нам, шинэчилсэн Засгийн газар асуудалд өөрөөр хандаж буй. Тэр нь ч олон нийтэд таалагдаж асуудал бүрт, хэнбугайд ч хууль үйлчилдэг, хариуцлага тооцож чаддаг бай­гаасай гэж хүсэж байна. Ямар ч байсан тухайн үед Эрдэс баялаг эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригтыг хуулийнхан шалгаж эхэлсэн нь эхний дохио байж мэдэх юм. Энэ тохиолдолд тойрч зугтаад байгаа С.Баярцогт ч, Ерөнхий сайдын дэргэд дэлүү шиг наалдчихаад байгаа Л.Гансүх ч хариуцлага хүлээх л болно. Тэдэнд гавьяа бий. Түүнийг нь олон нийт үнэлдэг. Харин гавьяа байгуулах явцдаа гай тарьсан бол түүнийгээ тайлбарлах, тайлагнах үүрэгтэй билээ. Юутай ч олон нийт УИХ-ын гишүүн С.Ганбаатар шиг С.Баярцогтод загнуулахгүйгээр, мэд­лэггүйгээрээ дуудуулахгүйгээр үнэнийг сонсох эрхтэй. Тэр тусмаа яг одоо л сонсох хэрэгтэй байна.

 

У.Оргилмаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • zul (August 16, 2013 11:01:14 am )

    Bayartsogt medlegtei yum u tegeed, yostoi ineedtei yum, yostoi bulaagaa chirsen , ichij amdraasai. ..Hunii nuur luu yaj harj yavdag bol ene, naadmaar deel meel omschihson umhii hujaa chin…

  • Anonymous (August 16, 2013 11:08:04 am )

    eh oronch zaluus baar tsogtod neg l udur shang n uguh bhoo itgej bn

  • aa (August 16, 2013 11:08:22 am )

    eh oronch zaluus baar tsogtod neg l udur shang n uguh bhoo itgej bn

  • yu (August 16, 2013 2:13:20 pm )

    muu BAYRTSOGT yheesei

  • ярьдаг морь (August 16, 2013 2:31:18 pm )

    хэний захиалгаар хэдэн төгрөгөөр ямар зорилготой бичигдсэнийг бидний хэн нь ч мэдэхгүй, үнэндээ би ч Баярцогтод дуртай биш, гэхдээ улаан цайм хэн нэгнийг магтсан, Баярцогтыг хамгийн муухай амьтан тэгээд гадны уул уурхайн компаниуд Монголд ямар ч ашиггүй мэтээр бичсэн нь гадны компаниудыг шахаж гаргаад Хямралд орсон Монголыг өрөөр далимдуулж эзэмших гэсэн ИХ ГҮРНҮҮДИЙН бодлого ч юм билүү.

  • zochin (August 16, 2013 3:01:30 pm )

    bayartsogt guai

  • Anonymous (August 16, 2013 7:24:07 pm )

    Агуу хүн шүү. Би ч их үнэлж явдаг юм хө. Замд нь ч түүнд атаархсан гарууд хуцаж л байдаг юм.

  • chuu (August 16, 2013 9:57:49 pm )

    shorond hataaj baimaar nobsh shuu dee

  • kkk (August 16, 2013 11:34:27 pm )

    ene odoo boltol uhehgui yahaaraa amid yavaad bdag nocsh ve?hurdan uheech chi baliartsogtoooooooo

  • batbayar (August 17, 2013 10:50:25 am )

    Bayartsogt anhnaasaa l hudlaa gar baisaan ehnii songuulaar horin hedtei zaluu selengees ner devshij yalj garj ireed selenge nutagt yu hiisen bid medehgui harin Tujiin narsiig suitegsniig ter uyiin nasand hursen humuus medne .harin daraagiin songuilaar n selengees congogdohgui gedgee medeed oor gazar songuil ogj bas Ullsiin ih hurliin geshuun bolson .harin 8 jiliin daraa selengees ner devshij garj irsen uchir n selengiin bagchuud n osoj hogshchuud n taliigaach bolj ard erged n selegees nuuj selgegdeed bayartsogtiin unen moniig medeh hun bagassan ingeed nutgiin ard tumen dahin songoj gargaj irsen uuniig medeh humuus ter yed songuil ogson seleng nutgiin ahan duus medne odoo hardaa ehneesee balagtai baisan odoo bas l budilaantai ter 2saya $ bankand martdag baigaa guigee mededgui 2 saya $ mongo bish yum bnaldaa. engej uls ornoo hudaldaj ideh hereg bna uu uhtsen baihad ene mongo n Bayartsogtod heregguishdee yamar avsandaa avaad oroh bish. amid baihdaa ner tsever mandaj yavah heregtei bizdee . Bidnii yeiihen medej hoich ue mine dursan yarih bolnoo gej

  • batbayar (August 17, 2013 10:55:33 am )

    Bayartsogt anhnaasaa l hudlaa gar baisaan ehnii songuulaar horin hedtei zaluu selengees ner devshij yalj garj ireed selenge nutagt yu hiisen bid medehgui harin Tujiin narsiig suitegsniig ter uyiin nasand hursen humuus medne .harin daraagiin songuilaar n selengees congogdohgui gedgee medeed oor gazar songuil ogj bas Ullsiin ih hurliin geshuun bolson .harin 8 jiliin daraa selengees ner devshij garj irsen uchir n selengiin bagchuud n osoj hogshchuud n taliigaach bolj ard erged n selegees nuuj selgegdeed bayartsogtiin unen moniig medeh hun bagassan ingeed nutgiin ard tumen dahin songoj gargaj irsen uuniig medeh humuus ter yed songuil ogson seleng nutgiin ahan duus medne odoo hardaa ehneesee balagtai baisan odoo bas l budilaantai ter 2saya $ bankand martdag bas baigaa guigee mededgui 2 saya $ mongo bish yum bnaldaa. engej uls ornoo hudaldaj ideh hereg bna uu uhtsen baihad ene mongo n Bayartsogtod heregguishdee yamar avsandaa avaad oroh bish. amid baihdaa ner tsever mandaj yavah heregtei bizdee . Bidnii yeiihen medej hoich ue mine dursan yarih bolnoo gej

  • batbayar (August 17, 2013 11:00:42 am )

    Bayartsogtiin tuhai bichsen yum gardaggui tavigdahgui yum bna

  • tsul buhel (August 17, 2013 11:52:49 am )

    oyutolgoin gereeg yamarch ashigguig medseer bj sain geree gej magtaad baidag medreltei bayrtsogt henii tald ajillaj bgaag bugd medej baij yagaad ilchlehgui baina ATG?????????????????????????????????

  • tsul buhel (August 17, 2013 11:53:08 am )

    oyutolgoin gereeg yamarch ashigguig medseer bj sain geree gej magtaad baidag medreltei bayrtsogt henii tald ajillaj bgaag bugd medej baij yagaad ilchlehgui baina ATG???

  • tsul buhel (August 17, 2013 11:53:59 am )

    oyutolgoin gereeg yamarch ashigguig medseer bj sain geree gej magtaad baidag medreltei bayrtsogt henii tald ajillaj bgaag bugd medej baihad yagaad ilchlehgui baina ATG???

  • tsul buhel (August 17, 2013 11:58:17 am )

    oyutolgoin gereeg yamarch ashigguig medseer bj sain geree gej magtaad baidag medreltei bayrtsogt henii tald ajillaj bgaag bugd medej baihad yagaad ilchlehgui baina.

  • zungaa (August 18, 2013 8:34:11 pm )

    Hai Zorigoo said inu ihee sainaa hunee baa

antalya rent a car