antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 15, 2013 Comments are off

Хэнтийн хорихын дарга А.Намсамандын харгис үйлдлийг хэн зогсоох бол…

нийтлэсэн Admin
527-1376529048zuragӨнгөрсөн зургаадугаар сард  манай  сонины редак­цид Хэнтий аймгийн хо­рих 0419 дүгээр ангид хо­ригдлуудын эрх ноцтой зөрчигдөж байгаа тухай тус аймгийн харьяат иргэн  Л.Энхбаатар  бидэнд захидал илгээж дээрх хорих ангид болж буй бусармаг үйл явд­лын тухай мэдээлснээр  бид тухайн үед олон нийтэд мэ­дээлж ил болгож байсан.
Бидний мэдээллийн мөрөөр иргэн Л.Энхбаатарыг тус ангийн хорихын дарга хошууч А.Намсаманд удаа дараа дарамталж түүнээс нэр төрө сэрээлгэнэ хэмээн шүүхэд хандаж 500 сая төгрөг хүртэл нэхэмжилсэн байгаа юм. Даанч түүний нэ­хэмжилсэн мөнгийг шүүх хэрэгсэхгүй болгожээ.
А.Намсаманд өөрийнх нь тухай материалыг га­дагш нь гаргасан гэж доод тушаалынхаа алба хаагчдыг хэл амаар доромжилж гарах гарцгүй болгодог гэж эх сурвалж өгүүлж байна. Тухайлбал тус хорих ангид 30 жил ажилласан хурандаа цолтой Амгалан гэж хүнийг “Чи Л.Энхбаатарт  мэдээлэл өгсөн”  хэмээн гол дээр аваа­чиж дарамталсан байдаг.
Түүнчлэн Амгалангийн хүү дэд ахлагч цолтой А.Бугандаа  нь тус хорих ангид алба хаадаг аж. Гэтэл А.Намсаманд олон алба хаагчдын дунд  түүнийг доромжлохдоо “Танай муу аав 30 жил хорихын хоолыг хороочоод шоронгийн хул­­гайч нарт  мэдээлэл тараасан” хэмээн удаа дараа бусдын өмнө доромжилж байсан аж.
Түүнчлэн А.Бугандааг ажлаас нь халахын тулд өөрөөр нь өргөдөл бичүүлж  ажлаас нь  гаргахаар зэхэж байгаа юм билээ. Учир нь А.Намсаманд хэрвээ А.Бугандааг  ажлаас нь  шууд халсан тохиолдолд өөрөө хэл аманд орно гэдгээ ч  мэдэж байгаа учраас түүнийг шахах болсон байна.
Ямартай ч хорихын даргын ноцтой үйлдэл үүгээр ч дуусахгүй бололтой.
Учир нь   энэ удаад мөн л тус аймгийн ир­гэн Д.Буянбадрах тус хорих ангитай холбоотой мэдээл­лийг бидэнд ирүүлээ. Ту­хайлбал  өнгөрсөн зур­гаадугаар сард хоригдол Б,Э нар  хоорондоо муу­далцаж нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарчээ. Эл хэргийг тус хорих ангийн дарга А.Намсаманд  ихээхэн нууцалж байсан гэнэ.
Дээрх хоёр хоригдол хоёулаа Дархан-Уул аймгийн чанга дэглэмтэй хорих ан­гид ял эдэлж байгаад тус аймгийн жирийн дэглэмтэй хорих  анги болох 0419 дү­гээр ангид дэглэм буурч ирсэн хоригдлууд байсан байна.
Тодруулбал 14 жилийн хорих ялтай байсан дээрх хоёр хоригдол ялын хугацаа нь дуусах дөхсөн учраас ийнхүү дэглэм буурч тус ангид ирээд байсан байна.
Тухайлбал Улаанбаатар хо­тын харьяат Э,  Говь-Сүмбэр аймгийн харьяат Б-тэй муудалцаж улмаар түүний гар руу хутгалсны улмаас Б, Э-гийн тархин тус газар нь цохиж үхэлд хүргэсэн аж.
Тиймээс хоригдол Б-г одоо Хэнтий аймгийн 0419 дүгээр ангийн харьяа мөрдөн байцаах газарт хорьж байгаа аж. Одоогоор Б-гийн хэргийг тус аймгийн цагдаагийн газрын ахлах дэслэгч Гантулга мөрдөж байна.
Тухайн үед нутгийн иргэд  хорих ангид гарсан хүн амины хэргийг санаа­тай­гаар далдлан  нууж  бай­на гэж үзээд холбогдох албаны хүмүүст нь мэдэгд­сэн аж. Ингээд 0419 дү­гээр хорих ангийн дарга А.Намсамандаас болсон хэр­гийг аймгийнх нь хэвлэл мэдээллийн ажилтан асуухад “Бид энэ тухай мэдээллийг өгөх боломжгүй. Учир нь манай байгууллага босоо удирдлагатай. Тиймээс та бүхэн ШШГЕГ-аас зөвшөөрөл авах хэрэгтэй. Тэгсэн тохиол­долд мэдээлэл өгнө” гэж хариулжээ.
Гэтэл  эл хэргийн ШШГЕГ-аас дараахь ха­риул­­тыг өгч байжээ. Тод­руул­бал  “Энэ хэрэг аль хэ­­­дийн болоод өнгөрсөн. Цаг хугацааны хувьд болоод өнгөрсөн зүйлийн талаар мэдээлэл авч яах гэж байгаа юм” гэх хариултыг өгчээ.
Тэгэхээр тус газар хоёр хоригдол нэгнийгээ хө­нөөсөн хэргийг яагаад ин­гэж Хэнтийгийн хорихын дарга А.Намсаманд   болон ШШГЕГ-ынхан нууцлана вэ. Ер нь тус хорих ангид хо­ригдлууд ч гэлтгүй  ажилч­­дынх нь хүртэл эрх ашиг ноцтойгоор зөр­чигддөг юм билээ. Тиймээс   бид дараагийн дугаартаа тус хорих ангийн дарга А.Намсаманд хэрхэн хүний эрхийг зөрчиж байгаа талаар үр­­гэлжлүүлэн хүр­гэх болно.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car