antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 14, 2013 11 comments

Ё.Отгонбаярын хэрэгт БСШУЯ-ны экс удирдлагууд холбогдож эхэллээ

нийтлэсэн Admin

4ac9cbb86383d1c6bigИх хэмжээний  мөнгө  угаасан  гэх хэрэгт буруут­гагдаж байгаа  УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр болон түү­ний эхнэр О.Эрдэ­нэсо­лонго на­рын хэрэг олон холбогдогчтойгоор шал­гаг­­даж байна хэмээн бид мэ­дээлж байсан.

Тэгвэл уг хэрэгт “Блүүм­берг” телевизийн хөт­лөгч Э.Дол­гионыг холбог­дуулан шал­гаж байгаа билээ.Тод­руулбал Э.Долгион нь Ё.От­гон­­­баярыг БСШУ-ны сайд байх үед тус яамны газ­рын даргаар ажиллаж байсан нэгэн. Тиймээс түүнийг их хэмжээний  мөнгө угаасан гэх хэргээр сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэж Цагдан хорих 461 дүгээр саатуулан нэг хоногийн дараа батлан даал­тад гаргаж,  гадуур бай­цаалт авахаар болсон юм.

Тэгвэл  эл  хэрэгт  холбоо­той  хэ­мээн Э.Долгионд тас­лан сэргийлэх арга хэмжээ авч цагдан хорьсон хэрнээ  2000-2011 онд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Мишигжавыг яа­гаад хэргийн гадны орхих болов гэж учир мэдэх хүмүүс үзэж буй аж.

 

 

Өөрөөр хэлбэл Ё.Отгон­бая­рын эхнэр мөнгө угаа­сан гэх хэ­рэг дэгдэж бай­хад хамгийн тү­рүүнд Б.Мишигжавыг уг хэрэгт хол­богдуулан шал­гах бол­сон гэх яриа өнгөр­сөн зур­гаа­дугаар сард гарч байсан. Учир нь  2000-2011 онд БСШУЯ-наас зарлаг­даж байсан тендерийг Б.Мишигжав, Ё.Отгонбаяр нар гардан хариуцаж тен­­дерийн шалгаруулалтыг явуул­­даг байсан аж. Ин­гэх­­дээ тендерийн мате­риал худалдаж авсан ком­па­ниу­дыг тендерт тавьсан шаард­лагад хүрэхгүй байна хэмээн хасч өөрсдийн танил тал, найз нөхдөдөө  ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр  ногоон гэрлээр тендер өгч байсан гэнэ.Тиймээс тендерт ороод го­логд­сон компанийн  эзэд  хэл ам хийж тухайн үед Б.Мишигжавыг АТГ-т шал­гуулах хүсэлт хүртэл гаргаж байсан гэдгийг одоо ч тэд нотолж байгаа юм.

 

Түүнчлэн  Кембрижийн боловс­ролын хөтөлбөрийг Мон­голд нэвт­­­рүүлэх ажлыг Б.Мишигжав, Ё.Отгонбаяр сайд­тай гардан зохион бай­гуулсан гэдэг. Ингэхдээ тэд хамтран дээрх хөтөлбөрөөс их хэм­­жээний мөнгө угаасан байж бол­зошгүй хэмээн цагдаагийнхан үзэж тэр үеийн бүх бичиг баримтыг нягт­лан шалгаж байгаа талаар эх сур­валж мэдээлж байна. Тиймээс өнгөрсөн долоодугаар сард УМБГ-аас БШУЯ-нд ажлын хэсэг гар­ган Ё.Отгонбаярын  сайд байх үед нь хийж байсан бүх ажил, түүнтэй хамтарч ажил­ладаг байсан хүмүүсийн судал­гааг гаргаж, хүн бүрээр нь шалгалт явуулан нягталж байгаа аж.

 

Өөрөөр хэлбэл түүний хэргийг нарийвчлан шалга­хын тулд  зар­лагдаж байсан тендер, мөн зарим сургууль цэцэрлэгийн төсөв мөнгө хэрхэн ямар замаар хаашаа орж байсан зэрэг ажлуудыг одоог хүртэл шалгаж байна. Нэг хэсэг сургууль болон цэцэрлэгийн талбайд олон барилга баригдсанаас болж тухайн цэцэрлэгийн эрхлэгч, захирлууд багагүй хэл аманд орж, газрын най­маачнаараа хүртэл дуу­дуулж байсан.

 

Зарим албаны эх сур­валжууд “Хэрвээ Ё.Отгон­баярын эхнэр О.Эрдэнэ­солон­го 26 дансныхаа мөн­гөний гарал үүслийг тодорхой тайл­бар­лаж өгсөн бол ийм олон хүнийг хэрэгт та­тан шалгахгүй байсан юм. Тиймээс түүний 26 дан­саар орж гарсан мөнгийг шал­гаж тогтоохын тулд УИХ-ын гишүүний сайд байх үеийнх нь бүх ажлыг нэг бүрчлэн шалгахаас өөр аргагүй болсон. Одоог хүр­тэл О.Эрдэнэсолонго тайл­бар өгч чадахгүй л байгаа. Гэхдээ эл хэрэг өдгөө олон холбогдогчтой байгаа ч гэсэн тодорхой хүрээний хүмүүс мөнгөний асуудалд заавал холбоотой байж таараад байна.

 

Бид энэ бүх асуудлыг нягтлахын тулд тус газарт ажиллаж бай­­сан агентлагийн дарга, мэргэжилтэн, хэлтсийн дар­га гээд олон хүнээс хэрэгт хол­боотой зүйлсийг асууж тодруулж байна. Үүнээс өөр арга ч байхгүй. Харин энэ хэргийг зарим нэг хүмүүс нам гүм боллоо, улстөрийн тохироо хийлээ гэж хардаад байна. Нийгэмд нэгэнт дуулиан тарьсан болохоор эл хэрэг намжина гэж байхгүй. Тэгэхээр асуудлыг шалгаж байна. Мөн  энд  хэрэгт  холбоо­той  зүйлсийн талаар мэ­дүүлэг авч байгаа хүмүүсийг хэрэгт холбоотой мэтээр ойлгож болохгүй. Тэгээд ч энэ хэрэг ганц  хоёр сарын дотор шийддэг ажил биш” хэмээж байв.

 

Ямартай ч албаныхан эл хэргийг замхрахгүй, то­дорхой нэр бүхий хүмүүс шалгагдаж байгаа гэж  мэдээлж байна. Энэ бүхнээс харахад  наадах  цаадхаа  мэд­­дэг  хуучин бууны ху­гархай гэх Б.Мишигжав хэр­­гийн гадна үлдэхгүй бо­лолтой. Учир нь түүнийг сүүлийн хэдэн сар хуулийн байгууллагаар орж гараад явж байсан гэдгийг батлах  хүн ч байгаа. Б.Мишиг­жавтай  холбоотой мэдээлэл хэдий нууц байгаа ч баттай эх сурвалжууд түүнийг Ё.От­гонбаярын хэрэгт ба­га­хан ч болов оролцсон байх магадлалтай гэж хар­даж байгаа юм билээ.  Ё.Отгон­баярын гэх хэрэгт хол­богдох хүмүүсийн тоо Э.Долгион, Б.Мишигжаваар дуусахгүй нь бололтой. Учир нь эдгээр хүний ард урт нэрсийн жагсаалт хөвөрч бай­гаа юм билээ.

Эх сурвалж: 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • зочин (August 14, 2013 5:56:02 pm )

    Мишигжав одоо Хөдөлмөрийн яаманд сургалт МСҮТ энэ тэрийг хариуцдаг хэлтэст ахлах мэргэжилтэн хавьцаа албан тушаалтай чимээгүйхэн нуугдаад сууж харагдана лээ шүү

    • Anonymous (August 14, 2013 9:14:35 pm )

      хүний мууд дуртай юмнууд. их томоотой сайн хүн шдээ Мишигжав гуай

  • Anonymous (August 14, 2013 10:53:49 pm )

    bolovsroliin yam iim baigaa n unen ium bol zaluus bid nar haashaa harj uheh ium be

  • Равсал (August 15, 2013 5:25:19 am )

    Наранцацралт билүү сологгост магистр хамгаалсан залуу юү болж бн

  • З (August 15, 2013 9:19:36 am )

    ТУН ЗӨВ БАЙНА, ЯМАР НЭГ АЛБАН ТУШААЛД ГАРАХААРАА УЛСЫН ХӨРӨНГӨ, МӨНГИЙГ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ, НИЙЛЖ ИДЭЖ УУДАГ АСУУДЛЫГ ТАСЛАН ЗОГСООХ ЦАГ НЬ АЛЬ ХЭДИЙН БОЛСНООР БАРАХГҮЙ БҮР БАЛРААД БАЙНА, ЭНЭ НЬ УЛС ОРОН, АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТЭД ХЭРЭГЛЭГДЭХ ХӨРӨНГӨ МӨНГИЙГ ХЭДЭН ХҮМҮҮС Л ХУВААЖ АВДАГ УЧРААС ӨНӨӨДӨР УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮ, ЦААШЛААД ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД БҮР НӨЛӨӨЛӨӨД ЭХЭЛСЭН, УЛС ОРОН ТАРТАГТАА ТУЛААД ХООСОРСОН НЬ ОДОО ӨРНӨЖ БАЙГАА ҮЙЛ ЯВДЛУУД БЭЛЭЭХЭН ХАРУУЛЖ БАЙНА, ИЙМД ЕРӨНХИЙЛӨГЧ, ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮД, ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД ЯАРАЛТАЙ АЖИЛЛАЖ ЭХЛЭХ, ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭХ, ЭРГЭЖ ХЯНАЛТ ТАВИХ, ЧИГЛЭЛ ӨГӨХӨД УДИРДЛАГУУД ТУЙЛШРАХГҮЙ НЭГ ЧИГ БАРЬЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

  • Anonymous (August 15, 2013 10:34:06 am )

    Ё.Отгонбаярын бууны нохой, сайдын зөвлөх дараа нь ШУТИС-ийн дэд захирал хийж байсан дамдиннямыг сайн шалгах хэрэгтэй. Ё.Отгонбаярын заавраар ТИС-д томилогдож ирээд баахан идэж уугаад баяжаад яьсаныг нь багш ажилчид бүгд ярьдаг юм билээ … Ё.Отгонбаярын сонгуулийн мөнгийг ТИС-ээс босгосон гэдэг үнэн байх шүү…

  • tulug (August 15, 2013 12:13:57 pm )

    84 iin zahiral Marta geh davarsan avgaig shalgaach surguuliin ergen toirnii gazriig zaraad duuslaa. Lambaagiin nuuts geh yum bilee aimaar bayajaad bgaa gar daa

  • shuud (August 15, 2013 12:15:34 pm )

    84 iin zahiral Marta geh davarsan avgaig shalgaach surguuliin ergen toirnii gazriig zaraad duuslaa. Lambaagiin nuuts geh yum bilee aimaar bayajaad bgaa gar daa

  • Anonymous (August 15, 2013 11:11:32 pm )

    долгион телевизүүдийн рейтинг тогтооно энэ тэр гээд байсан яасан, тэрэнтэ й тэрэнгүй зах зээлийн хуулиараа л явна шдээ, гар хөл болсон луйварчин бсан юм бна шдээ

  • хүн (August 15, 2013 11:13:09 pm )

    долгион телевизүүдийн рейтинг тогтооно энэ тэр гээд байсан яасан, тэрэнтэ й тэрэнгүй зах зээлийн хуулиараа л явна шдээ, гар хөл болсон луйварчин бсан юм бна шдээ

  • багш (August 16, 2013 1:01:21 am )

    бага дунд боловсролын газрын дарга байсан Эрдэнэчимэг гэж нөхөр бүх доошоо хийх ажлыг гардсан хэдэн муу сургуулиудыг дарамталж мөнгө угаасан хулгайчыг шалгах хэрэгтэй

antalya rent a car