antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 14, 2013 5 comments

Ерөнхийлөгчид дуулгах “хов”

нийтлэсэн Admin

huduu-middleМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өмнөх дөрвөн жилд хийсэн нэг том ажил бол төсвийг захиран зарцуулах эрхийг иргэдэд өгсөн явдал.

Өөрөөр хэлбэл, сум, аймагт хуваарилагдаж ирсэн мөнгийг иргэд өөрсдөө хэлэлцээд сумандаа, багтаа юу хэрэгтэй байгааг шийддэг болсон гэсэн үг л дээ.

Үүнийг “Шууд ардчилал-Иргэний оролцоо” хэмээн тодорхойлж байгаа бөгөөд сумын соёлын төвийн цонх засах, шал будах мөнгө авахын тулд яамны сайдад хандаж, өдөр шөнөгүй үүдийг нь сахидаг байдал алга болсон билээ. Иргэд ч сэтгэл хангалуун байсан.

Гэхдээ иргэд энэ бүхэнд сайн дадлагажаагүй учраас асуудлаа мэдэхгүй суух, төсвийн зарцуулалтыг юунд зарцуулах талаар хангалттай мэдлэг аваагүй гэдэг нь одоо ч арилаагүй гэдгийг нуугаад яахав.

Иргэд асуудлаа мэддэг, шууд ардчилал, иргэдийн оролцоо юу вэ гэдгийг бүрэн гүйцэд мэдэхэд цаг хугацаа, олон удаагийн дадлага туршлага хэрэгтэй байгаа юм. Энэ жил иргэд сум, аймагтаа очсон мөнгөө багууддаа хуваарилж, түүнийгээ хэрхэн ямар байдлаар зарцуулах талаар ярилцсан. Сайшаалтай, магтмаар зүйл олон гарсан ч бас шүүмжлэх, энэ ажлыг санаачлагч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дуулгах хов байгааг анхаарлын гадна орхиж болохгүй нь ээ.

Тодруулбал, баг, суманд хуваарилагдаж очсон мөнгө ухаандаа тус сум, багийнхаа иргэдэд наалдацтай байх ёстой юм. Иргэд төсөвт нь тусгагдаж ирсэн мөнгөө хэрхэн зарцуулахаа ярилцаж, ямар ямар зүйл зарцуулах, юу авахыг нь шийдэхээс гадна, сум, багийн иргэдэд наалдацтай байдлаар хэрхэн ашиглах, тус сумын хэн гэж иргэн төсөл хөтөлбөр боловсруулан өөрийн амьдралдаа тус болох, төсөвт тусгагдсан мөнгийг сум, багийнхаа хөгжилд ямар байдлаар шингээж үлдэх, яаж зарцуулах вэ гэдэг гаргалгааг хийх учиртай. Энэ асуудал учир дутагдалтай байгааг хөдөө орон нутгийн иргэд шүүмжилж байгаа нь олон ч сум, багаар ороход яригдаж байсан юм.

Тэд иргэдээрээ хэлэлцээд хадлангийн трактор, гүний худаг гаргах зэрэг нэн чухал асуудлаа тодорхойлоод өгдөг ч багийн, цаашлаад сумын Засаг даргаар дамжаад урд хөршийн зах зээлийг хөгжүүлэх мөнгө болоод хувирчихдаг гэх. Сумын Засаг даргатай Улаанбаатарт байгаа нэг аж ахуйн нэгжийн дарга ярилцаад л тус сумын багуудад хэдэн трактор, бас бус зүйл хэрэгтэй байгааг мэдчихдэг гэнэ. Тэгээд л хаа холын Улаанбаатарт ажиллаж, тэнд татвараа төлдөг нөхөр хөдөөгийн багуудад хөсрийн шахуу трактор, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжөө шахаад мөнгийг нь авчихдаг бололтой юм.

Урд хөршөөс авахгүй байх аргагүй гэх ч тэр мөнгийг ингэж хий дэмий үрэн таран хийж, ажиллах эсэх нь ч тодорхойгүй асуудалд зарцуулмааргүй байна. Иргэдийн мэдлийн мөнгө бол иргэд нь мэдсэн шиг мэдээд, юугаа яаж авахаа ярьчихдаг болчихвол “Шууд ардчилал-Иргэдийн оролцоо” сонгодог утгаараа хэрэгжих гээд байна, Ерөнхийлөгчөө.

Эс тэгвээс төсвийг би атгадаг болсон шүү, хэнийг дэмжихээ өөрөө мэдээрэй гэх жалга довны улс төр ярьсан хурган дарга нар төсвийн мөнгөөр тоглоод өнгөрөх янзтай даг шүү. Өөрөөр хэлбэл бүх эрх мэдэл минийх боллоо, надад талтай хандахгүй бол элдэв төсөл хөтөлбөрт хамрагдаж, сумын төсвөөс мөнгө авах эрхгүй шүү гэдгийг ил далд янз бүрийн аргаар хэлээд байгаа хэрэг. Өмнө нь төсвийн мөнгө төрийн мэдэлд байхад идсэн уусан, үр ашиггүй хөшөө дурсгал, хэнд ч хэрэггүй машин техникт зарцуулсан, авлига авсан идсэн засаг ноёдууд “хэцүү нэрт”-ийн хаалга олон татсан. Энэ удаад ч өгсөн мөнгөнийхөө араас хараа хяналтаа тавьж, иргэдээ олигтойхон идэвхжүүлэхгүй бол энэ тоо бүр ч нэмэгдэж болохыг үгүйсгэх аргагүй.

Уул нь сумын төвд мах боловсруулах, сүү цагаан идээ боловсруулах, мод модон материалын үйлдвэр гэх мэтээр тухайн сум, багийнхаа иргэдэд наалдацтай байдлаар шийдвэрлэж, сумаа хөгжүүлэхгүй бол Улаанбаатарын бизнесмэн, урд хөршийн зах зээлийг тэтгэж дуусгах нь ямар хэрэгтэй гэж.

Энэ мэт асуудалд анхаарлаа хандуулж, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг дорвитойхон болгож, үр дүнг нь үзээрэй гэж эгэл уншигчдынхаа өмнөөс эрхэм Ерөнхийлөгч танаас хүсье.

Б.Өнөртогтох

/Монголын мэдээ/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • goe (August 14, 2013 2:12:12 pm )

    yg unen

  • Anonymous (August 14, 2013 2:35:06 pm )

    Наад шууд ардчилал иргэдийн оролцоо гэдэг чинь өнөөгийн нөхцөлд хэрэгжих ямар ч үндэслэлгүй зүйл ш дээ. Иргэд хичнээн санал өгсөн ч тухайн нутаг дэвсгэрийн ИТХ ын төлөөлөгчид эсвэл Засаг дарга л өөрсдийн хэрэгжүүлнэ гэж амласан мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд л хиихээр төлөвлөсөн ажлаа хийгээд явна. Чиний санал ямарч хэрэггүй чихрийн цаас болно. Хуулиараа тийм л байгаа.Дэмий л ганц нэг орон тоо л нэмэгдэхээс цаашгүй.

  • HMMM (August 14, 2013 3:14:48 pm )

    erunhiilugchuus iluu yum meddeg humuus zunduu baih yumaa kkkk. deeduul ni yum hiih geed baihad dooduul ni uhamsarlahgui unagaj bg teneg mongolchuud. zasag darga nar hariuzlagaa uhamsarlahgui bol shoron l yavna sh dee.

  • õºäººíèé èðãýí (August 15, 2013 12:48:17 pm )

    Ñ¿¿ëèéí ¿åèéí çàñàã äàðãà íàð ñóïåð áàéãàà ø äýý. Þóí èðãýäýý ñîíñîõ Åðºíõèéëºã÷èéí ¿ã áàéòóãàé íýã èõ ìºí㺠ìýääýã õ¿ì¿¿ñ…

  • ЗочинЗочинЗочинЗочин (August 16, 2013 3:29:19 pm )

    Баян-Өлгий аймгийн экс даргыг сайн шалгаж ард түмэнд ил болгоосой билээ. Энэ хүнд хууль үйлчилдэггүй шүү

antalya rent a car