ХӨСҮТ-ийн баруун урд талын буюу “Дархан Минж”-ийн уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил дуусах шатандаа орж, асфальтбетон хучилтын ажил эхэлж байгаа тул тус уулзварыг өнөө оройны 20.00 цагаас энэ сарын 15-ны 06.00 цаг хүртэл хаахаар боллоо. Энэхүү уулзвар нь хотын хамгийн том худалдааны төв рүү чиглэсэн гол зам дагуу байдаг учир хөдөлгөөний ачаалал их авч, байнга түгжрэл үүсдэг замын тоонд багтдаг байсан. Удахгүй есдүгээр сарын 1-н болж, хичээл сургууль эхлэх учраас тухайн замын ачаалал урьдынхаас бүр илүү нэмэгдэнэ. Тиймээс их ачаалал эхлэхээс өмнө буюу энэ долоо хоногтоо багтаан замын хучилтын ажлыг дуусгахаар ийнхүү дээрх уулзварын бүх чиглэлийн хөдөлгөөнийг түр хугацаанд хааж байгаа юм. Уулзварын шинэчлэлийн ажлыг энэ сарын 16-ны баасан гарагт дуусгахаар төлөвлөж байна гэж “Гудамж” төслөөс мэдээллээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
weblink (September 09, 2013 5:19:50 am )
443033 203811Great day! This post could not be written any much better! Reading this post reminds me of my previous room mate! He always kept chatting about this. I will forward this write-up to him. Fairly certain he will have a great read. Thanks for ***ring! 823028
1 Comment