ССАЖЯ-ны ТНБДарга П.Алтангэрэл өнөөдөр Лениний музейн талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хугацаанд тус музейд холбогдох Шүүх хурал нийтдээ таван удаа зарлагдсан байна.
Лениний музейн барилга төрийн өмч байна гэдгийг анхан шатны шүүх хурал тогтоосон бөгөөд энэ сарын 9-нд хуралдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзээд МАН-ын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэсэн шийдвэр гараад буй. Одоо МАН давж заалдахгүй байх гэж бид итгэж байгаа хэмээн тэрээр онцоллоо. Хэрвээ МАН-ын зүгээс дараагийн шатанд давж заалдах юм бол энэ асуудал дор хаяж хоёр сар гаруй сунжрах магадлалтай гэнэ. Ингэвэл Т-Батаарын түр музейг шилжүүлэх ажил саатахаар болоод буй аж. Түүнчлэн “АНУ-аас олон үлэг гүрвэлүүдийн үнэт олдворуудыг хүргүүлж авч ирэхээр манайд мэдэгдээд байна. Түүнээс өмнө энэхүү үнэт олдворуудаа найдвартай, баталгаатай хамгаалалттай байранд оруулах зайлшгүй шаардлага байгаа юм” гэлээ.
Мөн яамны хүсэлтээр Лениний музейн үзмэртэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагад шалгасан байна. Урьдчилсан мэдээллээр тус музейд байсан үзмэрүүдийг байхгүй байна гэж тогтоосон. Харин МАН-ын зүгээс цагдаагийн байгууллагад хэдхэн тооны ном, зураг хүлээлгэж өгсөн. Бусад үнэт үзмэрүүд болох зээгт наамал зэрэг нь долоон сарын нэгний үйл явдлын үеэр шатаж үгүй болсон гэжээ. Мөн Ерөнхий бүртгэлийн дэвтэр нь шатсан гэдэг мэдээллийг өгөөд байгаа гэнэ.
Иймд энэ асуудлыг дахин шалгуулахаар болсон байна. Учир нь “үймээнээр шатсан юм бол зөвхөн зээгт наамал, бүртгэлийн дэвтэр шатаж, харин ном, фото зураг шаталгүй үлдсэн гэдэг нь сонирхол татаж байгаа юм. Гэх мэтчилэн зүйлсээс эхлээд тодруулах, лавлах асуудлууд нэлээн байгаа” гэв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
maid nanny service bangkok household help driver baby nannies kids school cleaning (September 06, 2013 5:22:37 am )
214084 457908magnificent submit, extremely informative. I ponder why the opposite experts of this sector don
-
Look At This (September 09, 2013 2:05:37 am )
322017 258894This is a right blog for would like to find out about this topic. You realize a lot its almost challenging to argue along (not that I personally would want
-
Samsung (September 10, 2013 10:10:58 pm )
407670 265805Hi there, I identified your weblog by way of Google even though looking for 1st aid for a heart attack and your post looks quite intriguing for me. 581588
3 Comments