antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 13, 2013 4 comments

Галт тэрэг Камазтай мөргөлдсөн ноцтой осол гарав

нийтлэсэн Admin
ebedba187f439560originalӨнөө өглөө “Sky resort” цанын баазын урд төмөр замын гарам дээр ноцтой осол гарчээ. Тодруулбал, галт тэрэгний хөдөлгөөний зохицуулах дохио ажиллаж улаан гэрэл ассан байх үед хүнд даацын Камаз маркын автомашин улаан гэрлээр хориотой бүс рүү нэвтрэн улмаар галт тэрэгтэй мөргөлдсөнөөр жолооч цонхоороо шидэгдэн хүнд бэртжээ.
Яаралтай түргэн тусламжийн эмч нар ирж, машины жолооч болон галт тэрэгний жолоочийг эмнэлэг рүү авч явсан байна. Одоогоор ослын газар Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид болон онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар Камаз маркийн автомашин галт тэрэгний гармаар гарахаар нэг гармыг нь онгойлгуулахаар зогсож байсан ч төмөр замын ажилчид онгойлгож өгөөгүйгээс галт тэрэг ирж мөргөсөн гэсэн дүгнэлт гараад байгаа аж. Түүнчлэн камазын жолооч хамгаалалтын бүс зүүгээгүйгээс цонхоороо шидэгдсэн гэдгийг цагдаагийн алба хаагчид хэлж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (August 13, 2013 10:34:40 pm )

    төмөр замын аюултай бүсээр зүгээр нэг замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа юм шиг өрсөж нэвтэрч болохгүй штээ. энэ чинь аминдаа хайргүй хүний хийх аюултай алхам байна даа. нэг хоёр минут юунд нь яардаг байна аа. галт тэрэг аюулыг хараад амжиж зогсож чадахгүй шт. энэний цаана өчнөөн олон хүний идэх хоол явж байгаа штээ

  • aaya (August 14, 2013 4:11:26 pm )

    амиа хорлох гэсэн юм биш үү,гэлээ ч газараа мөн олов оо,

antalya rent a car