antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 12, 2013 5 comments

ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чангтай УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл уулзав

нийтлэсэн Admin

BSN_5062УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чангтай өнөөдөр /2013.08.12/ Төрийн ордны А танхимд уулзаж, харилцан ярилцлаа.

“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бүх нийтийн хамралт Монгол Улсад” сэдвээр болсон энэхүү уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг өнгөрсөн хугацаанд тус бүлгийн санаачлагаар хийгдсэн ажлуудын талаар товч мэдээлэл хийв. Тэрбээрамаржих газруудын нөхцөл байдлыг сайжруулах санаачлагын хүрээнд төрөлтийн үеийн нэг удаагийн багцыг үйлчилгээнд нэвтрүүлэх төсвийг УИХ-аар батлуулсан,Тамхины хуулийг хэрэгжүүлж эхэлсэн, архины хэрэглээг хянах Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын санаачлагыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа, хотын орчныг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэхээр Засгийн газарт тодорхой саналууд гаргасан талаар онцлон дурдсан. Мөн хугацаанд эмэгтэй гишүүд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг ялангуяа эрүүл мэндийн дэд бүтцийг сайжруулахад нэмэгдүүлэх, цэцэрлэг, сургуулийн тоог нэмэгдүүлэх, эдгээр асуудлыг шийдэх хууль, эрх зүйн орчныг сайжруулах талаар санаа тавьж ажиллаж байгаа хэмээлээ. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс Монголын нийт хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадын эрх ашгийг хамгаалах ажлыг гол зорилго болгон ажиллаж байгааг ч дуулгасан.

ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Маргарет Чанг, УИХ дахь эмэгтэй гишүүдийнхээ тоог нэмэгдүүлж чадсанд баяр хүргээд хүн амын эрүүл мэндийн төлөө хийсэн ажил, тулгамдаж байгаа асуудлаа илэн далангүй ярьж байгаад талархал илэрхийлсэн. Хатагтай Маргарет Чанг, “ДЭМБ танай болон бусад улс орноос суралцах, туршлагаа хуваалцаж, хамтран ажиллахыг ямагт эрмэлзэж ирсэн. Энэ удаа ч Монгол оронд тийм зорилготой ажиллаж байна. ДЭМБ-ын гишүүн орнуудын дотроос Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө сүүлийн жилүүдэд сайн үзүүлэлттэй яваа орон болоод байгаа. Эдийн засгийн өсөлт нь одоо ч хадгалагдсаар байна. Харин эдийн засгийн өсөлтийн энэ ололт амжилтыг хүн амын эрүүл мэндийг сайжруулах хөшүүрэг болгох нь хамгаас чухал гэдгийг хэлэхийг хүсэж байна” гэв.

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Маргарет Чанг-д хандан, төрөөс дархлаажуулалтын санхүүжилтыг хариуцах болж байгаатай холбогдуулан төсвийн хүндрэл үүсэхийг үгүйсгэх газаргүй, тиймээс хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чухал хүчин зүйл болсон дархлаажуулалтын тогтолцоог боловсронгуй болгоход ДЭМБ-ын зүгээс өнөөдрийг хүртэл үзүүлж ирсэн дэмжлэг, техник туслалцааны бодлогоо Монгол Улсад үргэлжлүүлэн хэрэгжүүлж байхыг хүссэн бол, УИХ-ын гишүүн, Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн дарга С.Одонтуяа, эрүүл мэндийн салбартаа эрх зүйн шинэчлэл, санхүү, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн шинэчлэлийг хийхээр ажиллаж байна гээд үүний зэрэгцээ эрүүл мэндийн салбарт сэтгэхүйн шинэчлэл хийх шаардлагатай байгааг хэллээ.

Өнөөдрийн уулзалтад эмэгтэй гишүүдийн хамт оролцсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар хатагтай Маргарет Чанг-д ДЭМБ хэмээх том байгууллагыг амжилттай, үр дүнтэй удирдан авч яваад нь баяр хүргэж, Монгол Улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газраас Монгол Улсын Засгийн газартай мөн үр дүнтэй нягт хамтран ажиллаж ирснийг тэмдэглэв. Тэрбээр, эдийн засгийн өсөлтийг даган гарч ирж байгаа байгаль болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг хүчин зүйлүүдийг анхаарах шаардлагатай байгаа гээд Монгол Улсад хүн өөрөө эрүүл мэнддээ хяналт тавих боломжгүй, харин өмнөөс эрх баригчид асуудлыг нь шийдэж, хөрөнгийг нь зохицуулахад хэт их оролцоотой байгаа нь гаж тогтолцоо болоод байгааг онцлов.

УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Ерөнхий нарийн бичгийн даргыг эрүүл мэндийн салбарт 35 жил зүтгэж яваа баялаг туршлагатай хүний хувиар манай эрүүл мэндийн салбарыг өөрчлөхөд зөв хандлага тогтооход үнэтэй хувь нэмэр оруулна гэж бодож байгаагаа хэлсэн бол гишүүн Г.Уянга, өнөөдөр дэлхий нийтийг хэрсэн эм, эмнэлгийн хэрэгслийн хатуу, харш бизнесийн нөлөө Монгол оронд ч хүчтэй байгаад санаа зовж явдаг, үүний сөрөг нөлөөг бууруулах талаар ДЭМБ хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэлээ.

УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд С.Оюун орчны эрүүл ахуйг сайжруулах, тэр дундаа хүн амын тэн хагас нь төвлөрсөн Улаанбаатар хотын орчны асуудал, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахаар хийж байгаа ажилд ДЭМБ-ын анхаарлыг хандуулахыг хүслээ. УИХ-ын гишүүн М.Батчимэг, Монгол орон цаашид уул уурхайдаа түшиглэн хөгжих нь тодорхой, харин уул уурхайгаас хүний эрүүл мэндэд хэдийнээ сөрөг нөлөө үзүүлээд эхэлснийг цаашид хэрхэн шийдэх талаар гарцууд олох хэрэгтэй байгааг онцлон ярилаа.

Ийнхүү өнөөдрийн уулзалтаар Монгол Улсад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ,эрүүл мэндийн даатгалын хамралт, эрүүл мэндийн салбарын санхүүжилт ямар түвшинд байгаа талаар мөн энэ чиглэлээр тулгамдаж байгаа асуудлуудын талаар УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Маргарет Чангтай илэн далангүй ярилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар Ерөнхий нарийн бичгийн даргын үнэтэй санал, зөвлөмжийг сонсож, хүлээн авлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • ШУУРХАЙ (August 12, 2013 9:35:36 pm )

    МАНАЙ САЙХАН МОНГОЛ ОРОНД ТАВТАЙ МОРИЛН УУ?

  • Шударга бай л даа (August 13, 2013 9:41:49 pm )

    Erdenechimeg gishuun ee, Horoololyn Monosfarm market chini arai dendchihsen baina aa. 00 ruu orohod ch tiim uner garahaa bolison shde. Haashaa yum be, ter humuus ni 00 ariutgaagui yum uu, esvel ter umhiiduu daschihsan yum bolov uu? Bur ogidos hureed huuhdiin soosogoo avch chadalgui tseejindee gunig teegeed gesch irlee. Arai ch dee. Utsyg chini meddeg bol gezer deer ni duudmddr bailaa shuu. Mongolchuud muu yumandaa daschihjee. Anh Ereeniig umhiigii ni gaihdag baisan, odoo uursduu unhiirchihuud baij baina daa. Eryyl mendiin gazar iim baihaar busad ni yamar baihav? yur ni Mongold 60-aad ony soyolyn dovtolgoo yavuulah shaardlaga bii bolson baina shuu, erhem deedsuud ee, Emegtei gishuud ee.

  • zochiner (August 13, 2013 9:43:45 pm )

  • shiideerei (August 13, 2013 9:45:49 pm )

  • зочин (August 17, 2013 8:03:37 am )

    Энэ Баянсэлэнгэийн байж байгаагээ. в хувтас хунараа үс гэзгээ янзалмаар юмаа .Ёс ёмбогор төр төмбөгөр шүү .Эрдэнэчимэг гишүүн сайхан харгадаж байна

antalya rent a car