antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 16, 2011 5 comments

Дорнодын ИТХ-ын төлөөлөгчид төсвийн 100 сая төгрөгөөр Хонконгд хуралдахаар бүрэн бүрэлдэхүүнээрээ нисчээ

нийтлэсэн Admin

Манай хууль тогтоох байгууллагын гишүүд хөдөө хээр хурдан морины уян дээр эсвэл амралт зугаалга, ан гөрөөний үеэр хуралдаж, хор найруулдаг байсан бол одоо бүр хилийн дээс алхан гадаадад хуралддаг болж. Энэ моодыг мөнгөтэй төгрөгтэй гэгдэх Өмнөговь аймгийн ИТХ-ын гишүүд анх дэлгэрүүлсэн гэдэг. 2010 онд энэ аймгийн парламентчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Америкийн хөгжил цэцэглэлтийг нь гайхангаа хүндэтгэлийн хуралдаан хийсэн гэдэг.

Тэд мэдээж хувийнхаа мөнгөөр яваагүй бөгөөд зардлыг өнөө муу төсөв даасан. Тэгтэл хөгжих хамгийн бололцоотой гэдэг шошго наасан Дорнод аймгийн “ИТХ”ын дарга төлөөлөгчид бас л бүрэн бүрэлдэхүүнээрээ Гонконг нисчээ. 2008 оны орон нутгийн сонгуулиас гарсан 31 төлөөлөгчийн 28 нь тусгай хуралдаанд оролцохоор онгоцонд суусан гэхээр ямар ч байсан хүний нутагт ирц бүрдэхгүй хэмээн айж сандрах аюулгүй юм байх. Гонконгд болох хүндэтгэлийн хуралд ИТХ-ын ИТХ-дарга Н.Хүрэлбаатар, аймгийн Ан-ын дарга, тэргүүлэгч Г.Болдбаатар, Дорнод Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Р.Зоригтбаатар гээд олон гишүүн оролцох гэнэ.

Үүнээс Хурлын дарга, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга хоёр их ходий гэдэг. ИТХ-ын дарга Н.Хүрэлбаатар нь Худалдаа аж үйлдвэрийн танхимын хүндэт ерөнхийлөгч гэж байгаа. Баатар нэртэй гурван дарга нийлээд хилийн дээс алхахаараа баатарлаг түүхтэй буцаж ирж дорнодчуудыг ярих юмтай болгодог. Ноднин Дорнодын гурван баатар тэргүүлэгч гишүүдээ дагуулан хил залгаа Чиа хотод очиж хуралдахдаа зочид буудалд нанчилдан АН-ын дарга нь хурлын дарга Н.Хүрэлбаатарыгаа гөвшөөд хаячихсан юм. Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга нь хүндэт ерөнхийлөгчөө хамгаалах гээд хүчин мөхөсдөж. Зодуулсан хурлын дарга зочид буудалд хэвтэж байхдаа Оросын цагдаад өргөдөл бичсэн боловч хамт явсан улс нь “улсынхаа нэр хүндийг бод” гээд өгүүлээгүй гэдэг.

Өдгөө Гонконгод бас зодолдож булайгаа дэлгэх байх даа хэмээн санаа зовнисон хүн цөөнгүй. Нийт 30 гаруй төлөөлөгч ниссэн бөгөөд нэг хүний зардал 3000 доллар болсон сурагтай. Энэ их мөнгийг төлөөлөгчид халааснаасаа гаргаагүй нь лавтай. Аймгийн төсөв баталдаг эрх мэдэл, гарт нь байгаа болхоор өөрсдийгөө тансаглуулахад татвар төлөөлөгчийн мөнгийг хайрлаагүй биз.

Тэгээд ч сонгуульт хугацаа нь дуусаж байгаа болохоор амжаад баахан баярлаад авахыг бодсон нь лавтай. Аймгийн параламентчид холын оронг зорих болсон шалтгаан нь иргэдэд ойлгомжтой байна. Хурлын төлөөлөгчид хотоос нисэхдээ ойр дотныхондоо “Хонконгд очиж хуралданаа хө” гэж хэлсэн гэх юм.

 

Тоглоом шоглоомоор ч хэлсэн бай ямар ч байсан хэмжээний мөнгө үрэн таран хийж зайлшгүй шалтгаан үгүй гэдэг нь тодорхой. Манай төрийн албан хаагчид гадны туршлагыг судалж болсон баймаар юм. Дорнодын ИТХ-ын дарга нар л гэхэд хөрш Хятадын Манжуурын туршлагыг 20 гаруй жил судлахдаа хичнээн удаа очиж идэж уун наргиж цэнгэснийг тоолохын аргагүй. Хятадууд жорлон яаж барьдагийг нь л асууж шалгаахгүй юм бол туршлага судлах зүйл үлдээгүй.

Гэтэл гарын үсэг зурсан баахан харилцан ойлголцлын санамж бичгийг нь л ажил гэхгүй юм бол бодит үр дүн гэж юу ч алга. Хилийн худалдаа алдагдалтай Монголчууд Манжуурт 2 дугаар зэрэглэлийн хүмүүс болж эрх ашиг нь хохирсон хэвээрээ л байна. Хятадууд машинтайгаа Чойбалсан хотод дураараа давхилдаг бол монголчууд хил гараад шууд явгардаг. Энэ мэтээр хажуугийн манжууртай учраа ололцоогүй байж, хаа холын Хонконг руу сүрэглэн нисч байдаг нь дэндүү увайгүй, ичгүүр сонжуургүй явдал юм.

Аймгийн төлөөлөгчдийн гол зорилго нь Хонконг биш, Макоа гэх яриа сонсогдсон. Хонконгод хийх ажилгүйдээ тэд Макоад өнөөх казиногоор нь заавал орохоо ярилцсан сурагтай. УИХ-ын гишүүд очиж тоглоод байхад аймгийн параламентчид яагаад босгыг нь алхаж болохгүй гэж. Дорнодын ИТХ-ын төлөөлөгчдийн гадаад худалдааны зардал 100 сая давсан байна.

 

Гэтэл аймагт халдварт шар өвчин ширүүсэж бага насны 600 гаруй хүүхэд өвчилсөн. Вакцин дутагдалтайгаар хөдөө сумын хүүхдүүд бүрэн хамрагдаж чадаагүй. Өдгөө вакцин нэмж авах шаардлагатай байхад Иргэийн төлөөлөл гэж өөрсдийгөө өргөмжилдөг ИТХ-ын төлөөлөгчид нь төвсийн хөрөнгийн гадаадад томилолтын зардал нэрээр 100 100 саяар нь үрээд явж байгаа нь ариун явдал мөн үү.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (November 16, 2011 4:53:00 am )

    Даварцан гаруудтай хариуцлага тооц ямар даварцан хулгайч вэ

  • Anonymous (November 16, 2011 4:57:50 am )

    даварцан гаруудыг шоронд суулга

  • Anonymous (November 16, 2011 5:09:21 am )

    Zsss medee niitelcen setguilch bitgii hudlaa shaal doo!!Tanai site joohon unen bichej bai l da

  • Anonymous (November 16, 2011 6:08:31 pm )

    Dornotiin udardlaguud gej jum uzeegui jumnuud ,hoishoo Chita uragshaa Manjuuraas tsaash yabj uzeegui nud tailaagui jumnuud Hongkong-d ochij nudnii bulai bolood irnee ee chaabaas nutgiin ner bitgii baasdaad bagaarai

  • Anonymous (November 16, 2011 6:13:57 pm )

    Ene Dornotiin udirdlaguud 30-uulaa yabj baigaa ni haanahiin henii mongoor zugaazaad baigaa jum be,ene bol Dornotchuudiin tatbariin mongo shuu,ta nar amlaltaa bieluulj,ard tumniihee amidraliig deeshluulehgui baij bitgii ard tumnii mongoor toglood bai,EDniig ahin bitgii neriig ni songoochee Dornotchuudaa

antalya rent a car