Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн оны 12-р сард “Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах нэмэлт арга хэмжээ авах тухай” захирамж гаргаж байжээ. Харин энэхүү захирамжийн 4 дэх хэсгийн заалтын биелэлт хангалтгүй байгаа тул Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Н.Гантөмөр нийслэлийн харьяа төр захиргааны байгууллагуудын дарга, Их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад албан бичиг хүргүүлсэн байна.
Албан бичигт “Төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайн 80-аас доошгүй хувийг үйлчлүүлэгчдийн автомашины зогсоол болгох бэлтгэлийг хангаж, захирамжид заасны дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах”-ыг үүрэг болгосон аж. Мөн 2013 оны 8-р сарын 25-наас эхлэн байгууллагын ажилчдын болон сургуулийн сурагчдыг нэгдсэн журмаар автобусаар тээвэрлэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгч, бэлтгэл ажлыг хангаж, биелэлтийг биечлэн шалгаж, тогтмол ажиллах нөхцлийг бүрдүүлэн ажиллахыг даалгасан байна. Захирамжийн заалтыг хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулсан албан тушаалтнуудад тухай бүрт нь холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцно гэжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Paras nettikasino (September 13, 2013 2:52:44 am )
19807 788852I truly got into this write-up. I discovered it to be fascinating and loaded with distinctive points of interest. I like to read material that makes me believe. Thank you for writing this fantastic content. 282421
2 Comments