antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 6, 2013 1 comment

Томоохон зах, худалдааны төвүүдийг нүүлгэх асуудлыг судалж эхэлжээ

нийтлэсэн Admin

захУлаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалллыг бууруулах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийг хотоос нүүлгэн шилжүүлэх тухай хүсэлтийг иргэд нийслэлийн удирдлагуудад байнга уламжилдаг. Тиймээс “Авто замын түгжрэлийг бууруулах, нэгдсэн удирдлагаар хангах” эрх, үүрэг бүхий  ажлын хэсэг иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу томоохон зах, худалдаа үйлчилгээний төвийн ойролцоох замын хөдөлгөөний түгжрэлийг хэрхэн бууруулах тухай санал асуулгыг нийслэлийн албан ёсны цахим хуудас болох www.ulaanbaatar.mn болон www.news.mn цахим хуудсаар дамжуулан олон нийтийн дунд  явуулж эхлээд байна.  Одоогоор санал асуулгад оролцсон иргэдийн 88-аас дээш хувь нь зах, худалдааны төвүүдийг хотоос  нүүлгэн шилжүүлэхийг дэмжсэн байна. Иргэдийн өгсөн саналыг үндэслэн зах худалдааны төвүүдийг хотоос нүүлгэх талаар ажлын хэсэг зөвлөлдөж, тухайн бүсийн замын хөдөлгөөн, автомашины зогсоолд судалгаа хийж, нүүлгэн шилжүүлэх газар, байршлыг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • // (August 07, 2013 6:35:04 pm )

    mash saihan sanal gehdee SAIHANSAMBUUG huulgej chadahgui ta nar arai juldanaa harj l baiua

antalya rent a car