antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 6, 2013 11 comments

Уучлалд ундууцсан Н.Энхбаярт Ц.Элбэгдоржийн барих бэлэг

нийтлэсэн Admin

527-1331697024presЭкс Ерөнхийлөгч Н.Энхбаярт өнөөгийн Төрийн тэргүүн Ц.Элбэгдоржийн уучлал таалагдсангүй. Түүний хувьд хэн нэгнээр уучлуулахаар гэмт хэрэг хийгээгүй гэнэ. Тийм байтал бүрэн эрхээ ашигласан ардчилсан Ерөнхийлөгчийн энэ үйлдэл эксийг эвгүйтүүлж, эргүүлэн хариу барихад хүргэсэн бололтой. Гэхдээ Намбарын хүүг нарснаас гаргах тухай яриа эртнээс хөвөрсөн. Тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ бүхэн ажил хэрэг болно гэсэн таамаглалыг хэвлэлийнхэн дэвшүүлж байв. Хувьсгалын тохироо бүрдэв гэгчээр ардчилсан Ерөнхийлөгч улиран сонгогдож, баярын бялуугаа зүсч дууссав уу, үгүй юу яаран сандран уучлалын зарлиг үйлдэх нь тэр. Хэрэв Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав олон ааш гаргаагүй бол Ц.Элбэгдорж лүндэнгээ үүнээс ч эрт буулгах байсан гэдэг.

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр уучлалд ундуйцаж байсан ч эмнэлгээсээ гарч, эрх чөлөөтэй болсноо тунхагласан. 90 кг-тай байсан экс 63 кг-тай болтлоо турж эцэж, турсан төдийгүй эсийн дутагдалд орж, харийн нутагт эмчлүүлэх шаардлагатай байгааг эрүүл мэндийн салбарынхнаас урьтаж, намынхан нь тодотгодог. Эрх чөлөөтэй болсон өдрөө гэрийн зүг яаран явсан Н.Энхбаяр өчигдөр хоёрдугаар эмнэлэгт хэвтэн, эмчилгээгээ үргэлжлүүлэхээр боллоо. Гэхдээ түүний дараагийн нүүдэл юу байх бол хэмээх асуулт улс төрийн хүрээнийхний дунд аялж байна. МАХН-ынхны хэлж байгаагаар Н.Энхбаяр цагаадах ёстой. Ц.Элбэгдоржоос уучлал болон өршөөл хүссэн ямар нэгэн бичиг илгээгээгүй. Цаашлаад хоёр намын хооронд хэлэлцэж, тохирсон зүйл байхгүй гэж хариуцлагатайгаар мэдэгдэх болов. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр энэ бүхнийг хүсээгүй байхад Ц.Элбэгдорж түүнийг хүчээр хөдөлгөөд байгаа гэнэ. Яг л бор оймстой нь дамжлан авч одсон шигээ үйлдэл гаргах болсон бололтой юм.

 

Гэхдээ Ц.Элбэгдоржийн буянаар Н.Энхбаяр эргэн ирлээ. Ингэснээр Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хэлсэнчлэн “Монгол Улс Ерөнхийлөгч байсан хүнээ шоронд алчихсан хэмээн түүхэн хараар бичигдэх” аюулаас мултарч, ардчилсан Ерөнхийлөгч араа бодож, нэрээ цэвэрлэлээ. Энэ бүхний төлөө хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ буцах хүн Ц.Элбэгдорж гэж үү. Н.Энхбаяргүй өрсөлдөөнд ялагчаар тодорч хүссэндээ хүрсэн түүнд энэ үйлдэл ямар ашигтай гэж. Харин ч авлигачидтай хатуу тэмцэнэ гэсэн амлалтаасаа ухарсан алхам болно. Шударга л байхыг уриалдаг тэрбээр энэ үгнээсээ ч буцлаа. Ардчилсан Ерөнхийлөгч арчаагүй нэгэн болон байж Н.Энхбаярт уучлал үзүүлсэн нь мэдээж учиртай. Хоёр намын дунд наймаа хийгдээгүй гэж МАХН-ынхан хэлж байгаа ч тэр олон ялтнаас яагаад ганцхан Н.Энхбаяр гэж. Өршөөл, уучлал хүссэн бичиг ч илгээсэн удаагүй. Тэр ч бүү хэл, хэзээ ч тийм хүсэлт хүргүүлэхгүй байсан гэх утга бүхий үг, өгүүлбэрийг намын нөхөд нь хэлж байна. Эксийн эрүүл мэндэд нь сэтгэл зовнисондоо гэж үү. Гол нь энэ бүхний эцэст Н.Энхбаяр ингэтлээ бухидахын шалтгаан юу юм бол.

 

Магадгүй тохиролцооны тодорхой заалтыг Цахиагийн хүү өөрчилчихөв үү. МАХН-ын дарга болон гишүүдийнх нь хэлж байгаагаар уучлалыг биш цагаатгалыг л хүсэмжилж байж. Асуудлын гоцгоо ийм болоод Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нар хэл амаа ололцоогүй байх магадлалтай. Түүнээс биш Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн үгийг сөрөөд байх тийм тэнэг нэгэн биш. “Авлигын загалмайлсан эцэг” гэгдэх эксийг төмөр торны цаана хийснээр ардчилсан Ерөнхийлөгчийг ард түмэн үнэлж эхэлсэн. Гэтэл энэ бүхнийг үгүйсгэж, тэр хүнийг жилийн дараа цагаатгана гэхээр Ерөнхий прокурорын хувьд хүлээж авахад дэндүү хүнд байсан болов уу. Иймээс Ц.Элбэгдоржийн саналыг хүлээн авахаас татгалзаж, улмаар Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд тэрхүү зарлигийг гаргасан байхыг үгүйсгэх аргагүй мэт. Хэрэв тэр амлалтдаа хүрээгүй бол гарах үр дагавар нь хэтэрхий их хохирол авчирч мэднэ. Гэвч энэ бүхэн Н.Энхбаярт таалагдсангүй. Юуны түрүүнд тэрбээр биеэ тэнхрүүлээд, дараагаар нь цагаатгуулах ажлыг эрчимжүүлэх бололтой. Үүний тулд тэрбээр цөмд нь орж ирэх шаардлагатай болно. Улс төрийн халуун тогоонд хаалгачаас хаана нь болтлоо чанагдсан түүнд энэ тийм ч төвөгтэй зүйл биш. Нөгөөтэйгүүр, амьд архив болсон түүнд ардчиллынхныг атгах арга ухаан их бий. Үгүй дээ л, хоригдохынхоо өмнө нийтэд мэдээлсэн 300 хуудас бүхий материал. Долдугаар сарын 1-ний үймээний хэрэгтэй холбоотой чухал баримт материал байгааг нийтэд мэдээлсэн өдрөө саатуулагдсан тэрбээр энэ бүхнийг чимээгүй өнгөрөөнө гэж үү. Гэр орныг нь төдийгүй худынхыг нь хүртэл нэгжиж, бичиг баримтнаас өөр зүйл аваагүй гэлцдэг. Хэдийгээр тэрхүү баримт материал хууль хяналтынхны гарт орсон байж болох ч эксийн толгойд их зүйл бий. 20 гаруй жил хамтдаа нөхөрлөж, нэг нь дарга, нөгөө нь цэрэг байсан хүмүүсийн хувьд ярих зүйл ч их байгаа биз. Тиймээс Н.Энхбаярын дараагийн нүүдэл тийм ч удаан хүлээлэхгүй болов уу. Харин үүнээс урьтаж Ц.Элбэгдорж түүнд ямар санал тавих бол. УИХ-ын гишүүн үү, эсвэл Шадар сайд уу.

 

Д.ДОРЖ /Нийгмийн толь/

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • zochin (August 06, 2013 11:37:03 am )

    UDALGUI ERGUULEED OOR ZUIL ANGIAR HORIH YM BAINADAA

    • Darielle (August 14, 2013 7:24:15 pm )

      Just cause it’s simple doesn’t mean it’s not super hepfull.

  • tulga (August 06, 2013 12:12:35 pm )

    ymar ih ug usgiin aldaatai bichdeg ym be

  • ochir (August 06, 2013 3:04:31 pm )

    ийм нэг хачин нойтон хамуу нар шиг хүмүүс ядаргаатай санагдадгүй юм байхдаа элбэгдорж ерөнхийлөгч гаргасан нь буруу байсан юмуу намайг гаргаач гээлл бараг уйлчихгааад сонин царайтай болчихсон мэдэхгүй гарсаныхаа дараа цагаатганч гэх шиг гишүүн болно гэх шиг хмммм за ёстой төрийн төлөө огтоно боож үхэх байхдаа

    • zochin (August 06, 2013 4:24:19 pm )

      uuniig bichsen setguulchid helhed bitgii umhii amnihaa hireer bur.ugaasaa l ard tumen medne shuu dee, uls turiin helmegduulelt ardchilsan gedeg mongol ulsad aimshigtai haraar ehelsen.

  • zochin (August 06, 2013 8:09:38 pm )

    elbegeed eelj ni irnee ..

  • adAD (August 06, 2013 10:06:09 pm )

    JAAHAN TENHERUULJ BGAAD UUR ZUL ANGIAR HORINDOO TEGEED NILEEN OLON JILIIN YAL AVNA ENE UNENSHUU

  • сүрэн (August 07, 2013 2:59:59 am )

    Н.Энхбаяр Монгол Улсын экс ерөнхийлөгч,Ц.Элбэгдорж 2 дахь удаагаа сонгогдож байгаа Монгол Улсын ерөнхийлөгч аль аль нь ч өөр намынх боловч Монгол орон ,ард түмэниййхээ төлөө гэсэн зорилго нэг л баймаар юм өөр хоорондоо яс хаялдан хэрэлдээд байх нь үнэхээр ой гутмаар юм,тэр нам энэ нам гэлтгүйгээр Монгол орон ард түмэндээ тангараг өргөж ,эх орон ард түмэнийхээ олон шийдэгдээгүй асуудлыг хамтран хэлэлцэж эв нэгдэлтэй байхаан бодохгүй өөр хоорондынхоо өс хонзонг урьдал болгоод байх юм.Би 2 ууланд нь шал дургүй хүрчихлээ.Ц.Элбэгдорж ч намуудын хооронд яс хаяад байгаа нь нэг л онцгүй санагдаж байна.Өөрөө шударга байяа гэж хэлсэн шигээ шударга байж чадахгүй л байгаа шдээ жишээлбэл тэр Монголын Хятад гэж нэрлээд байгаа С.Баярцогтыгоо яагаад Монголын ард түмэнээс хаацаалаад байгаа юм бэ? Ц.Элбэгдорж өөрөө ямар нэг но -той болоод л тэр Н.Энхбаяраасаа ч адилхан өөрцгүй юм бишүү?

  • zochin (August 07, 2013 1:48:44 pm )

    хуйвалдааны барьцаанд орж үнэнд гүйцэгдэж байгаа нь тэр шүү дээ
    элбэгдорж шударга биш цэвэр биш гэдэг нь цаг өнгөрөх тусам илчлэгдэж байгаа шүү дээ албан тушаал авилгалын төлөө ард түмэнг хагралдуулж анд нөхөдөө золиосонд гаргаж амь тэмцэн зүтгэж байгааг харж байгаа гэж мэдэрдэггүй юм байхдаа

  • Anonymous (August 09, 2013 8:35:21 am )

    Ýëáýãýý àíõ åðºíõèéëýã÷ áîëîîä ë äàðàà 4æèëä ãàðõàä ñààä áîëîõ çàìûíõàà ÷óëóóã ò¿¿æ ýõýëñýí òýãýýä ýíõáàÿðûã øîðîíä õèéòýë Àâðàãà ãýæ õ¿÷òýé ºðñºëäºã÷òýé òóíàñàí Àâàðãûã äàâàõã¿é ãýäãýý ìýäýýä ýíõáàÿðòàé íàéìàà õèéæ óäâàëûã Àâàðãûí ñàíàëààñ õóâààëöóóëæ ººðºº ÿëàààä øàãíàëä íü ýíõáàÿðûã ñóëëàæ áàéãààã áèä íàð÷ õàðëàà ìîíãîëûí àðä ò¿ìýí á¿ãäýýðýý õàðëàà ¿¿íýýñ ººð ¿íýí ãýæ áàéõ óó

    • Widia (August 13, 2013 3:21:12 pm )

      This could not polbsisy have been more helpful!

antalya rent a car