Мөнгө улаан нүд цагаан гэдэг. Сүүлийн үед Монголчууд мөнгөний төлөө санаанд ч багтамгүй зүйл их хийх болжээ. Мөнгө л олж байвал бусдыг хуурч, мэхэлж болдог гэсэн өчүүхэн бодолтой хэсэг иргэдийг цагдааийнхан шалгаад байна. Тэрээр иргэдэд тарваганы боодог хэмээн муурын махаар боодог хийж зардаг байсан нь илэрчээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тоса” худалдааны төвд тарваганы боодог нэрээр муурны мах зарж байсан дөрвөн гэмт этгээдүүдийг баривчилсан байна. Эдгээр иргэд нь муурын махыг тарваганы тос, өөхтэй хольж, тарваганы боодог гэж иргэдийг хуурч зардаг байсан бөгөөд уг муурны боодогоо хэмжээнээс нь хамаарч 60-70 мянган төгрөгийн ханштай худалдаалдаг байжээ. Гэмт этгээдүүдийн өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээр “Муурны хөл, толгойг нь аваад чулуу, ногоо зэргийг хийн тарваганы тос, адууны махны шөл зэргийг ашиглан боодогоо хийдэг″ байсан гэнэ. Мөн өдөрт дунджаар 5-6 муурны боодог зардаг тэд байнгын үйлчлүүлэгчид ихтэй гэдгээ ч хүлээсэн байна. Түүнчлэн сүүлийн хоёр жилийн турш муурны мах зарсан гэж байгаа ч гэрчүүдийн мэдүүлж байгаагаар тав орчим жил иргэдийг муурны махаар залилж байсан байна.
Одоогоор дээрх дөрвөн хүнийг баривчлан саатуулсан ч тэдний цаана хууль бус уг үйл ажиллагаанд оролцдог хэсэг бүлэг хүмүүс байгааг эх сурвалжууд хэлж байна. Бүр гэр бүлийн бизнес болтлоо өргөжсөн байж болзошгүй аж. Учир нь саатуулагдсан дөрвөн хүний хоёр нь үеэл ах дүүс юм байна. Уг хэргийн мөрөөр цагдаагийнхан ажиллах явцдаа эдгээр хүмүүсийг Яармагт муур үржүүлгийн газартай болохыг олж тогтоожээ. Нууц байдалд ажилладаг тэд хүн харахад айраг, цагаан идээ зарж буй мэт боловч худалдан авагчтайгаа тохирвол ойрхон байрлуулсан машинаасаа муурны махаа авч өгдөг гэнэ.
Энэ мэтчилэн мөнгөний төлөө яахаас ч буцахгүй этгээдүүдээс ард иргэд сэрэмжтэй байхгүй бол аюултай цаг үе иржээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 05, 2013 6:32:29 pm )
муур тарвага 2 оо ялгахгүй бол хохино болоод муурны боодгоо идээд л байхаас яахав үнэр байгаа байдал 2 шал өөр биз дээ
-
Anonymous (August 05, 2013 9:27:02 pm )
ene tosa zahig haaval bolon suun ustai arigan dambooliitoi yrun end eruul huns gej bnuu
-
hunnu (August 05, 2013 10:09:17 pm )
zavxarsan shaarnuud ve..xujaa naraas dutaxgui novshiin xulgaichuud bna.ter shorond ni xataax xeregtei dee.
3 Comments