antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 5, 2013 3 comments

Архинд автсан нийслэлийн нэгэн шөнө

нийтлэсэн Admin
d82bb5dd44ca7c42originalУлс орны хөгжлийн хөшүүр­гийг хойш татдаг цөөн хэдэн хүчин зүйлийн нэг болох архидалттай манай улс сүүлийн 20 гаруй жил эрчимтэй тэмцэж буй ч өнөөг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй л байна. ДЭМБ-аас өнгөрсөн онд гар­гасан суурь судалгаанаас харахад манай улсын насанд хүрсэн хүн амын талаас илүү нь буюу 55.2 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг, хүн амын 13.6 хувь нь архинаас хамааралтай амьдардаг, таван хүн тутмын нэг нь долоо хоног бүр архи хэрэглэдэг, жилдээ 140 мянгаас доошгүй хүн эрүүлжүүлэгддэг, архидалтын золгүй тохиолдлоор жилдээ 1000 орчим хүн нас бардаг гэжээ.

Түүнчлэн хүнд гэмт хэргүүдийн 72 хувь нь архитай холбоотой, улсын төсвийн 20-30 хувийг архи, согтууруулах ундаанаас олдог, 270 хүн тутамд нэг архи борлуулах цэг оногддог гэх эмгэнэлтэй дүн мэдээ ч бий. Нийгэмд газар аваад буй архидалттай тэмцэх зорилгоор эрх бүхий байгууллагууд архины эсрэг хууль тогтоомж, дүрэм журам гаргаж, хэрэг­жүүлж буй ч архичид болоод архи согтууруулах ундаа борлуулдаг бизнес эрхлэгчдийн арга улам нарийсч, багахан хэмжээний гэмт хэргийн бүлэглэл болтлоо хөгжчихжээ.

Манай сурвалжлах хэсэг, Нийслэлийн цагдаагийн газ­рын согтуурал мансуур­лаас урьдчилан сэр­гийлэх хэлтсийн байцаагчидтай хамтран энэ сарын 1-нд буюу архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон өдөр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон дэлгүүр, цэнгээний газруудад гэнэтийн шал­галт хийсэн юм. Энэхүү шалгалтаар архи, согтууруулах ундаа худалдан бор­луу­лахыг хориглосон энэ өдөр нийслэлийн шөнө хэрхэн архины хамааралтай өнгөрч буйг хүргэхийг зорилоо.

Шөнийн цагаар архи зардгаараа алдаршсан газрууд

Иргэдээс ирсэн мэдээл­лийн дагуу оройн 23:30 цагийн орчим Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо буюу “Тэнгис” кино театрын хойно байрлах “Lucky” цэнгээний газарт очлоо.

Үүдэнд нь хэсэг хэсгээрээ бөөгнөрөх залуус тамхи татан зогсоно. Хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо согтсон нэгэн залуу шатаар бууж яваад доош өнхөрч унав. Унасан найзыгаа харсан хэсэг нөхөд нь түүн дээр очиж босгоод хувцсыг нь гөвж, буйдан дээр суулгаад үргэлжлүүлэн найрлана. Зөөгчөөс суух ширээ байгаа эсэх, хэдэн цаг хүртэл сууж болохыг асуухад “Одоогоор ширээ гараагүй байна.

“Lucky” уушийн газар архиар үйлчилж буй нь. 2013.08.01 23:30 цагт.

Жаахан хүлээвэл гарах байх. Ер нь 03-04 цаг хүртэл ажиллах юм шиг байна” гэлээ. Бидэнтэй хамт явсан цагдаагийн байцаагч сар бүрийн нэгэнд архи, согтууруулах ундаагаар үйлч­лэхийг хориглосон заа­вар журмыг танилцуулаад үйлчлүүлэгчдээ гаргаж, үйл ажиллагаагаа зогсоохыг шаардлаа. Харамсалтай нь уг газраар үйлчлүүлж байсан иргэд худалдан авсан архи, шар айргаа ууж дуусахаас нааш гарахгүй хэмээн уурлаж, шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилж байсан юм.

Түүнчлэн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө үзүүлэхийг шаардсан ч биднийг ирэхээс өмнө хэсгийн хорооны байцаагч нь хураагаад, сануулаад явсан хэмээн менежер нь ярьж байлаа. Авсан юмаа дуусгаж амжаагүй халамцуу иргэд үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчдыг эсэргүүцэн багагүй үймээн дэгдээсэн тул ойролцоо явсан хөдөлгөөнт эргүүлийг дуудаж, тус газрын үйл ажиллагааг албадан зогсоосон юм. Тусгай зөвшөөрлөө хураалгачихсан хэрнээ үйл ажиллагаа явуулж байсан уг газарт хуулийн дагуу мэдэгдэх хуудас үлдээгээд цааш явлаа.

Ботаникийн эцсийн буудлын ойролцоо шагийн архи зарж байсан иргэд. 2013.08.01

Шөнийн 01:15 цагийн орчим та бидний хэлж заншсанаар 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын ойролцоо байрлах “Хас” караокед шалгалт хийлээ. Тус караоке нь мөн л архи, согтууруулах ундаагаар үйлчилж байсан бөгөөд шалгалтаар явсан цагдаагийн алба хаагчид мөн л халамцуу иргэдийн хэл амны бай болж байлаа. Хориглосон өдөр архи зарчихаад хээв нэг “Юун сүртэй юм бэ.

Бүгд л зарж байгаа шүү дээ. Тэднийгээ очиж торгооч” хэмээн ундууцах караокены эзэд эгээтэй л бидний зөв гэх нь холгүй уурлаж байсан юм. Тэдэнд мөн л холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан.

03:20 цаг. Баянзрх дүүргийн тавдугаар хороо, кино үйлдвэрийн ойролцоо байрлах “Золбоо” хүнсний дэлгүүрийн гадна очлоо. Эл дэлгүүр шөнийн цагаар архи, согтууруулах ундаа зарж борлуулдгаараа алдар­тай аж.

“Золбоо” хүнсний дэлгүүрт архи согтууруулах ундаа зарж буй нь. 2013.08.02. 03:30 цагийн орчим.

Үүдэнд нь архи хайсан залуус бөөн бөөнөөрөө овоорч, хаалгыг нь нүдэн зогсоно. Үүдэнд нь уг дэлгүүрийнх бололтой, нэг залуу зогсон “Түр хүлээж бай. Дотор байгаа хүмүүсээ гаргачихаад, дараа нь та нарыг оруулъя” гэсэн юм. Удалгүй өнөөх залуу дотогш утсаар ярьж, дэлгүүрийн хаалга ч онгойв. Ингээд дотор байсан хүмүүс гарч, харин гадна байсан хүмүүс дотогш орж, архи пивоны худалдан авалт нүд ирмэхийн зуурт болж өнгөрлөө. Нэг дор 10 гаруй хүн хурдхан гэгч нь архиа худалдаж авчихаад гарахад цагдаагийн алба хаагч үнэмлэхээ үзүүлэн дэлгүүрийг хаалгав. Биднийг дотор шалгалт хийж байх зуур архи авахаар цугласан иргэд дэлгүүрийн үүдийг нэлээд удаан нүдсэн юм.

Эл дэлгүүр өмнө нь хэд хэдэн удаа шөнийн цагаар архи, согтууруулах ундаа худалдаалж байгаад баригдаж тусгай зөвшөөрлөө ч хүчингүй болгуулж байсан аж. Хориглосон өдөр шөнийн цагаар архи зарж байгаад үйлдэл дээрээ баригдсан уг дэлгүүрийн худалдагч “Шөнө болохоор л архи хайсан хүмүүс хаалга эвдчих гээд байдаг юм. Архиа авч байж л явдаг юм аа. Байнга нүдээд байхаар нь төвөгшөөгөөд архийг нь өгөөд явуулчихдаг” гэсэн юм. Хэдхэн хоногийн өмнө хийсэн шалгалтаар эл дэлгүүр мөн л шөнийн цагаар архи зарж байгаад баригдсан тул архийг нь битүүмжлэх үүрэг өгч, архи худалдаалахыг нь хориглосон аж. Гэсэн ч ахиад л зөрчил гаргасан нь энэ.

Цааш бид 25 дугаар эмийн сангийн буудлын ард байрлах “Тэмүүлэл”супермаркетыг зорилоо. Эднийх ч мөн шөнийн цагаар архи, пиво зардгаараа алдартай. Шөнийн 04:00 цагийн орчимд уг дэлгүүрийн гадна дүүрэн хүнтэй байх бөгөөд төмөр сараалжин хаалганы наана цаанаас наймаагаа явуулдаг аж. Биднийг дөхөж очих үед нэг хүн архины үнэ асуухад “Чингис гоулд нь 25 мянган төгрөг” гэсэн юм. Худалдагч залуу ч архи авахаар ирсэн олон хүнд хандан “Нэг нэгээрээ мөнгөө өгөөд аваарай” хэмээн хэлж байлаа. Харин нэг нь дэлгүүрээсээ захисан архийг нь зөөж өгч байсан юм.

Байнга очиж шалгалт хийдэг цагдаагийн алба хаагчийг таньсан уг дэлгүүрийн худалдагч залуу ч хаалгаа хурдхан хааж, цааш гүйн ороод гарч ирсэнгүй. Цагдаа нар хаалгыг нь удтал нүдсэний эцэст худалдагч залуу тайлсан бөгөөд лангуун дээрх архиа хэдийнэ хурааж амжжээ. Энэ дэлгүүр мөн л шөнийн цагаар архи зарж байгаад баригдаж, лангуун дээрх архиа хураалгаж байсан байна. Тэдэнд хориотой өдөр архи зарсныг нь сануулаад, маргааш нь хариуцлага тооцохоор болоод цааш явлаа. Энэ мэтчилэн олон дэлгүүр, үйлчилгээний газар шөнийн цагаар архи, согтууруулах ундаа зардаг нь харагдлаа. Тэдгээрээр үйлчлүүлдэг иргэд ч хэдэн цагт, хаанаас архи авч болохыг ч мэддэг болчихож.

Шагийн архины бизнес сүлжээ болтлоо хөгжжээ
19 настай залуугийн зарж явсан шагийн архи. 2013.08.02. 03:50 цагт.

Шөнийн цагаар архи зардаг дэлгүүрүүдтэй хаяа нэгдэн зогсох хууль бус наймаачид бол шагчид. Тухайлбал 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр машинтай хэдэн залуус байнга шахуу зогсоно. Тэдэн дээр архи хайсан халамцуу хүмүүс такси хөлөглөн ирж, архи, пиво худалдан авах нь элбэг. Манай шалгалтын хэсэг тус газарт очмогц “Цагдаа ирж байна” хэмээн хоорондоо дуу дуугаа авалцаад, ор мөргүй зугтацгаав.

Хаанаас, хэн нь ч хэлдэг юм, бүү мэд. Учрыг нь тодруулахад нийслэлд шаг зардаг залуус хоорондоо нарийн зохион байгуулалттай болчихсон, хаанаас, хэзээ цагдаа ирж шалгалт хийхийг анддаггүй гэнэ. Хэдийгээр бидэнтэй явсан цагдаагийн алба хаагчид энгийн хувцастай, энгийн машинтай байсан ч энэ нь тус болсонгүй. Хэсэг ажиглалт хийж байтал нэгэн залуу “Надад архи байгаа шүү” гээд өөрөө хүрээд ирлээ. Машин болгон дээр очиж архи авах эсэхийг нь сурж яваад зардаг бас л нэг шагчин. Ямар архи байгааг нь асуухад “Экспорт” л байна. Өөр архи бараг зардаггүй юм.

Хүмүүс ч энийг авдаг ш дээ” гэлээ. Өөр юу байгааг сонирхоход “Нийслэл” шар айраг болон “Парламент” тамхи байгаагаа хэллээ. Архи 20 мянга, шар айраг 2500 төгрөг, харин тамхи 4000 төгрөгийн ханштай байдаг юм байна. Шалгалт хийж явсан цагдаа нар дээр өөрөө гүйгээд ирсэндээ бантсан өнөөх шагчин аргаа барахдаа “Мөнгө хэрэгтэй болоод эгчийнхээ хуримнаас илүү гарсан архийг нь зарж байна” хэмээн худлаа ярьсан ч цагдаагийн алба хаагчийн асуултад унаж, байнга зардаг гэдгээ хүлээсэн юм.

Хураагдсан шагийн архи. 2013.08.02. 04:30 цагт.

Тэд “Барс” захад байрлах АПУ-гийн бөөний төвөөс архиа хямд үнээр худалдаж аваад шөнийн цагаар дэлгүүрийн өмнө зогсож шагладаг гэнэ. Чамгүй ашигтай энэ бизнесийг хийгчид хоорондоо харилцаа холбоотой ажиллаж, бараг л сүлжээ болтлоо арга нь нарийсчээ. Учир нь буудал дээр шаг зарж байсан “Гранд Марк-II” маркийн авто машин биднийг хөдөлмөгц нэлээд удаан дагасан юм. Цагдаа нар ч үүнийг андахаа байж, хэзээ, хаанаас дагаж эхэлснийг нь ч мэддэг болчихжээ. Тэд ийнхүү цагдаа нарыг дагаж буй нь бусад шагчдадаа мэдээлэл өгөх гэснийх аж.

Биднийг шагчидтай муур хулгана болж байх зуур нөгөө машинд явсан байцаагчид бас нэгэн шагчны худалдаалж байсан архийг нь хурааж, хуулийн дагуу хариуцлага тооцохоор хэсэг дээрээ аваад ирчихсэн байсан юм. Тэд Ботаникийн эцсийн буудлын ойролцоох алдарт “Наташа”-гийн дэлгүүрийн гадна архи шаглаж байсан аж. Шагчид машиныхаа тээшийг “Экспорт” архиар дүүргээд л, шөнийн цагаар наймаандаа гардаг гэнэ. Ингэхдээ хотын зүүн захын томоохон дэлгүүрүүдийн үүдээр явж зардаг талаараа бидэнд хэлж байсан юм. Тэд өдөрт дунджаар 20-30 шил архи шагладаг байна.

Шагийн архи наймаалсан иргэдэд ямар хариуцлага тооцдог талаар Нийслэлийн цагдаагийн газрын сог­туурал мансуурлаас урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Мэндбаяраас тодруулахад “Зарж байсан архи, согтууруулах ундааг нь хурааж, улсын орлого болгоод, хуулийн дагуу 50 мянган төгрөгөөр торгоод л өнгөрдөг. Хэдийгээр захиргааны хариуцлага тооцдог ч маргааш нь ахиад л шагийн архиа зараад явж байдаг.

Хууль чангарахын хэрээр шагчдын арга ч улам нарийсдаг. Цагдаагийн машин унаад үүргээ гүйцэтгэж яваа алба хаагчид барагтай л бол барина гэж үгүй. Хяналт тавиад явж байхад хүртэл араас дагах жишээтэй. Энгийн хувцас өмсөж, машин тэргээ сольж, гэнэтийн шалгалт хийж байж л үйлдэл дээр нь барина уу гэхээс шууд илрүүлэх боломжгүй” гэсэн юм.

Ямартай ч Архинд автсан нийслэлийн нэгэн шөнө иймэрхүү байдалтай өнгөрсөн юм.

Эх сурвалж: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • IRFEN (August 05, 2013 1:43:03 pm )

    Naad tsengeenii gazruudaa ert haalgyn bariulaach. Shunii 22 tsagt haalgyn haalgaj arhi zarj ard tumnee horduulagch naryg barij horioch

  • IRFEN (August 05, 2013 1:45:02 pm )

    Naad tsengeenii gazruudaa ert haalgyn bariulaach. Shunii 22 tsagt haalgyn haalgaj arhi zarj ard tumnee horduulagch naryg barij horioch Ene zuragnuudyg haraad setgel uvduj baina Bidnii huuhduud ingeed darbiad yavj baihyg uguisgehgui baina

  • Anonymous (August 05, 2013 6:55:19 pm )

    архины хуулийг чангалж,гудамжинд ууж байнга архиддаг гэр оронгүй аймшигын архичин хүмүүсийг цэгцлэх арга хэмжээ аваачээ,эрхэднээ гаргаад гудамжинд шээж хүүхэд эмэгтэйчүүдийн дэргэд арай дэндэж байна,гадныхан зурагын аваад л монголыг гутааж байна шүү,тусгааралж хорьвол болдоггүй юум уу,

antalya rent a car