antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 5, 2013 1 comment

Хүүхдийн дүрэмт хувцасны сонгон шалгаруулалтыг хийлгээгүй Х.Золжаргал дахиад нэг тендер будлиулав

нийтлэсэн Admin

b88cf6fc45b8d9e3bigТөрөл бүрийн тендерүүд мөнгө хусагчдын хэтэвчийг зузаалсан хэвээрээ ажээ. Хуулийг нь улам чангалаад өгмөөр байгаа юм л даа, уг нь. Гэвч олигтой өөрчлөлт хийгдэхгүй л байна. Хүүхдийн дүрэмт хувцас оёж нийлүүлэх ажлын сонгон шалгаруулалтын талаар эцэг эхчүүд үгээ барж буй. Энэхүү сонгон шалгаруулалтыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал гэгч нөхөр гурилдаж орхиж. Өрсөлдөөний тухай хуулиа зөрчин дүрэмт хувцас оёх 58 тэрбум төгрөгийн өртөгтэй ажлыг ах дүүс, танилын хүрээгээрээ гулгуулжээ. Тэгтэл тэр бас өөр нэг тендерийг хуулиас гадуур хийчихсэн байна. Сүүлийн хэдэн жилийн турш яригдаж, зарим иргэний хөдөлгөөнүүдийн шахалтаар түр саатаад байсан “Хэрлэн говь” төсөлтэй шууд холбоотой тендер юм гэнэ ээ, энэ нь. Гадагшаа, хилийн чанад руу хамаг усаа урсгадаг Хэрлэн голын усыг хүний нохой идэхээр өөрийн нохой идэг гэгчээр говь руугаа тусгай хоолойгоор татаж, Сайншанд үйлдвэрийн цогцолбор, цаашлаад Оюу толгой, Таван толгой зэрэг том уурхайнуудаа тэтгэх, хүн малаа ундаалах зорилготой төсөл юм шүү дээ. Энэ тухай өнгөрсөн сард бичиж байсныг уншигчид санах биз.

Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төслийн хүрээнд “Бүс нутаг хооронд ус тээвэрлэх боломжийн судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан юмсанж. Х.Золжаргал дарга САҮЦ.2013.05 дугаартай төслийн тендерт “Мон Хидро” компанийг “заавал” шалгаруулах үүргийг хаа нэгтэйгээс авч, үүргээ амжилттай биелүүллээ хэмээн нэгэн эх сурвалж хэлж байна. Юу гэсэн үг вэ. Бүр байтлаа бусдын заавраар, хүчээр шийддэг болсон хэрэг үү. Арай үгүй байлтай. Гэхдээ энэхүү тендерт ихээхэн но-той асуудал үүсчээ. Юу гэвэл, тендерт шалгарсан гээд байгаа “Мон Хидро” компани урьд нь төсвийн мөнгө завшсан гэх хардлагад өртөж, Улсын мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны мөрдөн байцаагч нарт шалгагдаж байжээ. Мөрдөн шалгах явцад нэлээд зөрчил илэрсэн байв.

“Мон Хидро” компани өнгөрсөн намар Сэлбэ голын эхэнд зургаан худаг ухаж, “мөсөн уул” байгуулаад, зун нь голын голдирлоор урсган Сэлбийг усаар “дүүргэх” сүрхий том ажлыг тендерээр авч гүйцэтгэхдээ хоёр тэрбум орчим төгрөг “гол” гаргажээ. Цагдаа нар үүнийг нь үгүйсгэсэнгүй. Тэр бүү хэл эрүүгийн шинжтэй үйлдэл гэжээ. Гэхдээ бас авлигын гэмт хэргийн нөхцөл яригдсан тул Авлигатай тэмцэх газраар дахин шалгуулахыг хүссэн юм байна. Харамсалтай нь Авлигатай тэмцэх газар одоогоор тоймтой хариу өгөөгүй байгаа аж.

“Мөсөн уул” босгосон арга технологи, мөнгөн дүн зэрэгт нь эргэлзээтэй олон зүйл байна. Сэлбэ голд ширгэх аюул нүүрлэсэн нь үнэн. Гэхдээ голын эхэнд гүний худаг ухаж ийм уул байгуулсан нь мэргэжлийн хүмүүс бүү хэл жирийн иргэний ч гайхлыг төрүүлжээ. Монголчууд гүний усаар тийм баян улс биш. Тиймээс гүний усаар гадаргуугийн усыг тэтгэх нь тэнэглэл гэхээс аргагүй юм. Зургаан худаг ухаж, дээр нь сендвич хавтангаар амбаар зэргийг барихад 2,3 тэрбум төгрөг зарцуулсан гэх. Гэвч бодит өртгийг нь захын чавганц очоод харсан ч нийтдээ 600 сая гаруй л төгрөгт багтах ажил байжээ. Үлдсэн мөнгө хаачив. Хэний хэтэвч рүү оров. “Мон Хидро”, “Монгол ус” компаниуд энэ бүхнийг дарга нартай найраад хийчихсэн нь гарцаагүй юм. Тиймээс цагдаагийнхан мөрдөж, эрүүгийн үйлдэл хэмээсэн нь зохиомол зүйл яав ч биш ээ.

Эрүүгийн хэргээр ийнхүү мөрдөгдөж буй “Мон Хидро” компанийн захирал Ц.Батдорж нь Баянхонгор аймгийн уугуул. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга ч мөн Баянхонгорынх. Магадгүй тэд нутгархаж байж мэдэх л юм. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нь тэдний нутаг нугийн харилцаанаас олз хайсан ч юм билүү. Юутай ч тэр сурагчдын дүрэм хувцас үйлдвэрлэх, нийлүүлэх ажлын сонгон шалгаруулалтыг хийлгүй шууд долоон компанид уг ажлыг өгөөд удаагүй байхдаа “Мон Хидро” компанид найр тавин “ялагч” болгожээ. Түүнд БОНХ-ийн яамны Усны нөөцийн газрын А.Оюунсувд, тус яамны мэргэжилтэн Х.Кебейхан нарын зэрэг хүмүүс “дэмжлэг” үзүүлсэн гэнэ. Тендерийн шударга бус энэ байдлын цаана авлига, аваа өгөө л тэднийг тосох нь тодорхой. Гэхдээ бид хуулийн дор амьдарч буй төр засагтай. Тэдэнд хариуцлага тооцох өдөр эрхбиш тохиох байлгүй дээ.

Б.Отгонбаяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • dorjoo (August 05, 2013 11:27:32 am )

    Zoljargal amjilt

antalya rent a car