antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 2, 2013 2 comments

Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулахаар ажиллаж эхэлжээ

нийтлэсэн Admin

түгжХичээлийн шинэ жилийн нээлт, амралтын улирлын төгсгөл үеэс эхлэн нийслэлийн автозамын хөдөлгөөний ачаалал ихэсч,  томоохон зах, худалдааны төвүүдийг тойрсон хөдөлгөөний түгжрэл саатал бий болдог. Мөн  орон нутгаас нийслэлийг чиглэсэн хөдөлгөөн ч мэдэгдэхүйц нэмэгддэг.

Иймд Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг түгжрэл саатлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын зам барилга, засвар өргөтгөлийн ажлын хүрээнд зарим зам уулзварыг өргөтгөх, шинэчлэх, Замын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто зогсоолын байршил, тоог нэмэгдүүлэх,орон нутгаас ирж байгаа ачааны автомашины хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, Нийтийн тээврийн үйлчилгээний маршрутын давхцлыг арилгах, томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаанаас шалтгаалсан түгжрэл саатлыг бууруулах, нүүлгэн шилжүүлэх,  Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах, ажилчдын болон сурагчдын автобусны асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг зорьж байгаа аж.  Ажлын хэсгийг нийслэлийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ахалж байгаа бөгөөд Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн газар, Замын Цагдаагийн газар, Замын Хөдөлгөөний Удирдлагын төв, нийслэлийн Автозамын газар, Нийтийн тээврийн газар, Өмчийн харилцааны газар, Хот тохижилтийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын газрууд тус тусын үүргийн дагуу хамтран ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • жолооч (August 03, 2013 5:28:47 pm )

    жилийн жилд л нэг иймэрхүү яриа гардаг биз дээ

  • Anonymous (August 03, 2013 11:49:09 pm )

    замын цагдаа нараа та нар зам хааж дарга мэтийн нөхдийг явуулж, харин энгийн иргэдийг улаан,ногоон гэрэлэн дохиог зөрчүүлж жолооч нарыг торгуульд унагаж байгаагаа мэдэж өөрсдөө тэр торгуулийг нь төлөөрэй.иргэд жолооч нараа бид зөвхөн гэрэл дохиогоор зорчих ёстой тул гэрэл дохиотой уулзварт цагдааг битгий тоогоорой. өөрсдөө торгуулийн хуудас хаягаараа авахад хүрнэ шүү!

antalya rent a car