antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 2, 2013 2 comments

Жүжигчин Б.Навчаа өөрийн гэсэн үзэгчидтэй болсондоо сэтгэл хангалуун байгаа гэнэ

нийтлэсэн Admin

1006264_578268042216107_47243981_n“Хэцүү анги”, “Би эмэгтэй хүн”, “Рашаантын 18” “Лардьма”, “Гоёлын даашинз”, “Помогите нам” зэрэг киногоороо олонд танигдсан жүжигчин Б.Навчаа өөрийн гэсэн хүсэн хүлээдэг үзэгчидтэй болсондоо сэтгэл хангалуун байгаа гэнэ шүү.

Тэрээр өдгөө болсон болоогүй олон дүрд тоглосондоо харамсдаг төдийгүй нэгэн загварын дүрд тоглоод байгаагаа мэдэрсэн байна. Иймээс одоо кинонд тоглох санал ирвэл зохиол болон найруулагчаа тун сайн судлаж байж шийднэ гэжээ. Түүнчлэн дараагийн уран бүтээлдээ яарахгүй байгаа бөгөөд “Хүнд хүрсэн юм хийсэн бол дараагийн бүтээл нь ч хүнд хүрэхээр байх ёстой. Сэтгэлд нийцэх эсэх, нийгэмд хэрэгтэй байх уу үгүй юу, сэдэв нь хүмүүсийн сонирхлыг татахаар уу, ухаарал өгөхөөр байж чадах уу энэ тэр гээд олон зүйл байна л даа. Ийм л байвал уран бүтээл хүний сэтгэлийг хөндөж чаддаг. Ямар ч төрлийн кино хийсэн сэтгэл хөндсөн байх ёстой гэж боддог. Сайн төлөвлөж, олон хүнтэй зөвлөлдөж байж дараагийн уран бүтээлдээ орно” гэжээ.

Хэлье гэснээ шуудхан хэлчихдэг Навчаа Москва ресторанд цэвэрлэгч, нарийн боовны цехэд ажиллаж, мах зарж байж сургалтын төлбөрөө төлдөг байсан бөгөөд хүн юу хийж байсан нь үнэнээрээ л байх сайхан гэж боддог гэнэ. Магадгүй тэрээр ажил хийж төлбөрөө төлдөггүй байсан бол өнөөдөр үзэгчдээ баясгасан жүжигчин болж чадахгүй ч байсан байж магадгүй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (August 04, 2013 8:27:21 pm )

    навчаа сайн жүжигчин. жижиг дүр байсан ч сэтгэлд хоногштол жүжиглэдэг. Сэргээшд хараагүй хүний дүрээр бүжиглэж байгаа хэсэг үнэн чадварлаг

  • zulaa (August 04, 2013 8:28:28 pm )

    навчаа сайн жүжигчин. жижиг дүр байсан ч сэтгэлд хоногштол жүжиглэдэг. Сэргээшд хараагүй хүний дүрээр бүжиглэж байгаа хэсэг үнэн чадварлаг

antalya rent a car