“Х түц” продакшнаасаа өрх тусгаарлаж “Эмоци” нэртэй продакшн байгуулан, захиралаар ажиллах болсон жүжигчин Д.Түвшинтөрийг хүмүүс Төтө гэдгээр нь андахгүй.
Тэрээр эмэгтэй хүний дүрийг тун чадварлаг бүтээдэг нэгэн. Хамгийн анх Ахмадуудын холбооны тэргүүн Баасан авгайн дүрд тоглож байсан тэрээр цаашид ээж, эмээ гээд эмэгтэй дүрд тоглосоор байгаад сүүлдээ дүрээ бүтээхэд тун амархан болсон гэнэ.Түүний хувцасны цуглуулганд хоёр гурван туфль, ээмэг, даашинз гээд овоо хэдэн хувцас байдаг ба түүнийгээ ч эмэгтэйчүүдээс дутахааргүй сайн эдэлж хэрэглэдэг байна. Өндөр өсгийт өмсөж сурсан тэрээр амьдрал дээр ботинк, пүүз, кэт өмдөг нь мэдээж. Гэтэл саяхан тэрээр хоёр өөр гутал андуурч өмсөж гараад Буянт-Ухаа орчихоод ирсэн гэнэ шүү. Энэ тухайгаа өөрийн фэйсбүүк найзууддаа дэлгэж, мөн л хөгжөөхөө мартаагүй бололтой.
Тун удахгүй орон нутагт аялан тоглолтоо хийх гэж буй тус хамтлагийнханд уран бүтээлийн амжилт хүсье.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
би байна (August 01, 2013 7:08:10 pm )
төтө байхдаа яахав дээ. төөдө гээч
1 Comment