antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 31, 2013 11 comments

Би ядуу, гэхдээ залхуу биш

нийтлэсэн Admin
ce5da0c887c2cbb6original-Монголд нийтдээ 716 мянган өрх айл гал голомтоо бадраан амьдарч байгаагаас 130 гаруй мянган өрх нь ядуу, маш бага орлоготой өрхөд тооцогддог-

Энэ удаагийн бичлэгийн гол баатар энгийн л нэг мөрөөдөлтэй залуу. Тэр мөрөөдөл нь амьдрах өөрийн гэсэн байр. Хэн нэгнээс царайчлахгүй, түрээсийн байр хэсдэггүй, өөрийн гэсэн орох оронтой, эхнэр, хүүхдээ тэжээгээд явчихыг л зорьдог. Том машин, үнэтэй хаус биш, зүгээр л дулаан орон гэр, автобусны мөнгөгүйн зовлонгүй байхыг л хүсдэг.

Тэрээр хэд хэдэн газарт угаагч, мах эвдэгч, ачигч хийж байгаад цалингаа цагтаа өгөхгүй, ажлын цагийг дутуу боддогоос нь зугтан нэгээс нөгөө рүү шилжиж явсаар одоо барилгын туслах ажилчин болсон. Хамт ажилладаг хятад залуугаас хоёр дахин их ажилладаг ч дөрөв дахин бага цалин авдаг.

Хэдийгээр Монгол Улсад хууль үйлчилдэг гэдэг боловч жижиг газрын том боссуудад Хөдөлмөрийн хууль үйлчилдэггүй. Ажилд орохын тулд хэдэн төгрөгийн цалин өгөх вэ, өдрийн хоолтой юу гэхээс өөр асуулт асуух эрхгүй. Бүр “Хөдөлмөрийн гэрээ байгуулъя” гэж хэлэх ч эрхгүй. Зүгээр л архи уухгүй, ажил таслахгүй байх ам тангараг өгөөд л ажилдаа орно. Мэдээж туршилтын хугацаа нэрийн дор хагас сарын хөдөлмөрөө шулуулна. Хэрэв гэрээ, ажлын байрны тодорхойлолт энэ тэрийг нэхэх юм бол зүгээр л “зайл” гэх үгийг орлуулсан хариулт аваад явна.

Цалин буух үеэр олон янзын суутгал авдаг хэрнээ, нийгмийн даатгал төлдөггүй. “Хөдөлмөрийн гэрээ” биш “хөлсөөр ажиллах гэрээ” хийж татвараас бултахаа ажил олгогчид сайн мэднэ. Хөдөлмөрийн гэрээгүй юм хойно, хүссэн цагтаа хөөх эрх “босс”-д үлдэнэ.

Хип хоп дуучны “Авдаг цалин маань сарын эхний арав хоногтоо, Армани өмсөх гэсэнгүй, зүгээр л хармааны ёроолд хэдэн төгрөг байхыг хармаар байна” гэх дууны үгсийг голдоо ортол мэдэрсэн нь олон. Гэр бүлийн хоёрын нэгнийх нь цалин бүхэлдээ байрны түрээсэнд шууд суутгагдаж, нөгөөгийнх нь цалин арван килограмм мах, хорин килограмм гурил, таван килограмм будаа мэт аваад л дуусна. Илүү хэмнэлт гаргаж байж гэртээ юм авна. Ус буцалгагч, түргэн тогоо шинээр авсан тэр өдөр хамгийн аз жаргалтай өдрийн жагсаалтыг  зузаатгасаар…

Алдарт сэтгэгчдийн хэлсэн мундаг мундаг үгсээс мэдэхгүй ч “Хүнд саван авчих мөнгө олддог л байхгүй юу” гэх Тунгалаг бүсгүйн үгийг сайн мэднэ. Шинээр гутал авдаггүй, засуулж өмсдөг. Үнэтэй хувцас өмсөхийг биш хиргүй хувцас өмсөхийг хичээнэ.

Хоногийн хоолоо аваарай гэж ээжийнхээ өгсөн мөнгийг хаячихаад шаналж, айсандаа “Ээжээ хүүгээ уучлаарай” хэмээн бичээд амиа хорлосон есхөн настай хүүгийн явдлыг давтахгүй гэсэндээ хүүгээ өлсгөхгүйг бодож, өөр шигээ боловсролгүй хүн болгохгүйн тулд сургуульд явуулна. Тиймээс ч хүүхдээ “Сайн сурвал сайхан амьдарна” гэж сургадаг. Гэхдээ хүү нь ерөнхий боловсролын сургуулиа төгсөх үед нь ээж аавд нь их сургуулийн төлбөр байхгүй гэдгийг хэлүүлэлтгүй мэддэг. Тэр сурах дуртай, гэхдээ сургуульд явах дургүй. Яагаад гэвэл анги цэвэрлэгээний, хуримтлалын, номын, ажил явдлын, багшид өгөх бэлгийн гэхчилэн олон шалтгаант мөнгө татах бүрт багшдаа чичлүүлж, ангийнхан дундаа нэрээ дуудуулахдаа ичдэг. Анги нь хэдэн төгрөг татахаар болсныг ээж аавдаа хэлдэггүй.  Угаас байхгүй гэдгийг нь мэддэг учраас.

Сурагч бүрийг нэг ижил формын хувцастай болгоход “Эрх чөлөөг маань хасах нь” гэж ангийнхан ундууцаж байхад хүү нь ганцаар баяртай байсан. Учир нь ангийн жаалууд шинэ хувцсаар гангарч, оргинал пүүзний тухай ярилцах үед хүүд ярих зүйл олддоггүй байсан болоод тэр. Ганган шинэ хувцас өмсч чаддаггүй учраас томоохон худалдааны төв, их дэлгүүрүүд рүү орж ч үзээгүй. Юм авч чадахгүй ч зүгээр л харах гэж орох боломж аав ээжийн үед л байсан гэдгийг тэр мэднэ. Одоо бол худалдагч нь муухай харж, хамгаалагч нь “Чамд юу хэрэгтэй вэ” гэсэн түрэмгий асуултаар “Өөрийн чинь үйлчлүүлэх газар энэ биш” гэдгийг ойлгуулаад өгнө.

Ангийнх нь жаалууд нэгнийгээ “Танайх аксенттай” гэж шоолж байхад, хүүгийн хувьд “Аксенттай болчихоод халтуур хийж мөнгө олохсон” гэх огт өөр ертөнцтэй. Хүүхдүүдийн “Загвар нь хоцрогдсон юм байна” гэж голж шилэх хувцсыг “Надад байдаг ч болоосой” гэх нууцхан бодолтой. Аав ээж нь арай дулаахныг нь сонгоод оюутнууд суудаг нийтийн байр түрээсэлснээс анх бясаатай “танилцаж”, түүнээс хойш энэ шавьжнаас салж чадаагүй л байгаа. Хүргэн ах нь машиныхаа хагарсан цонхыг шиллэж чадахгүй явсаар “скоч” нэртэй болсон шиг “бясаа” нэртэй болохгүйн тулд хичээлд явах хувцсаа гялгар уутанд хийж өлгөөд шөнийг давдаг. Ээж нь солонгос сериал үзэж, бусдын амьдралаар өөрийнхөө зовлонг мартдаг шиг, хүү нь сургуулийн номын сангаас авчирсан номоо уншсаар унтдаг.

Эцэг эх нь баярын өдрүүдийг илүү цалинтай ажиллах өдөр гэж л хардаг. Тэдний гэр бүлийнхэн нэгнийхээ төрсөн өдрөөр бэлэг авч өгч чаддаггүй ч дуртай хоол болох цуйван, цалин буусан өдрөөс нь хол зөрөөгүй бол бууз хийж өгч баярлуулдаг.

Тэд өвдөх эрхгүй. Эмчилгээний мөнгө битгий хэл эм авах задгай төгрөг ч олдохгүй. Өвдөж, гэртээ хэвтсэн хоногийн цалинг нь хэн ч өгөхгүй тул мөнгөө хасуулахгүйн тулд халуурч байсан ч  шүд зуун ажилласан өдөр олон.

Шинэ гэр бүлд өгч байсан 500 мянган төгрөгөөр хоол хийж зардаг бизнес хийх гэж үзсэн боловч мэргэжлийн хүн ажиллуулаагүй гэх шалтгаанаар Мэргэжлийн хяналтынхан зогсоочихсон. Дараа нь гудамжинд өндөг зарж яваад “бусдын нутагт наймаа хийсэн” гэх шалтгаанаар хэн нэгэнд зодуулсан. Жижиг ч гэсэн худалдаа эрхлэх газар олж авахын тулд хамгаалалттай, хүн бүлтэй байхгүй л бол болохгүй нь гэдгийг нүдээ таглуулж байж ойлгож авсан. Ядаж цагдаагийн гарыг хүндрүүлэх мөнгө үлдээгүй тул гудамжны бизнес эрхлэх санаагаа түр орхисон.

Тэр өөрийн мөрөөдлийн төлөө хэзээ нэгэн цагт ажиллана гэх итгэлээ алдахгүйгээр бусдын мөрөөдлийг биелүүлэхээр ажилласаар л байгаа. Одоо тэр өдөр бүр хүнд ажил хийж байгаа учраас өөр бизнес эрхлэх тухай боддоггүй. Орой нь зөвхөн унтаж амрахыг л боддог. Уг нь маргааш, нөгөөдөр тэрний цаад өдөр хэрхэн амьдрах тухайгаа бодохыг хичээдэг ч “өнөөдөр” түүний бүх хүч чадлыг сорчихсон байдаг.

Монголд нийтдээ 716 мянган өрх айл гал голомтоо бадраан амьдарч байгаагаас 130 гаруй мянган өрх нь ядуу, маш бага орлоготой өрхөд тооцогддог. Тэдний гэр бүл энэ 130 мянгад багтахгүйг хичээж ажиллаж, хүүхдүүд нь хичээлдээ шамдан суралцсаар л байгаа.

Уг нь тэд залхуу биш, гэхдээ ядуу. “Дэлхийг өөрчилье, надад тулах цэг өгөөдөх” гэдэг шиг түүнд тулах ганцхан цэг өгчихвөл амьдралаа өөрчлөхөд бэлэн.

Б.МАНДАХ

Эх сурвалж: “NEWSWEEK” сонин №022

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Залхуу биш (July 31, 2013 12:15:44 pm )

    Яг л үнэнийг бичсэн байна. 130 мянга дээр нэмэх 570 мянган айл өрхөд нь Б.Мандах бид 2 ч байгаа

  • нэргүй (July 31, 2013 12:24:46 pm )

    үнэхээр өрөвдмөөр юм. хэдий ийм хэцүү амьдралыг мэдэхгүй ч гэлээ бас тийм ч баян тарган айлын хүүхэд бол би биш. гэхдээ л ийм хүнд хэцүү байдаг хүмүүс нээрээ манай нийгмийн хамгийн олон хүний тоог эзлэж байгаа байх шүү. манайхан тэгээд ийм хүмүүстээ ингэж хандлаа гээд амьдрал нь сайхан болчих юм шиг яах гэж дээрэлхүү ханддаг байна даа. ядуу хүн байлаа гээд би хэзээ ч дээрэлхэж үзээгүй. боломж гарвал өөрийнхөө чадлаар туслахыг боддог. гэвч миний тус гэж сүртэй юу байхав дээ. сэтгэл эмтэрчихлээ. үнэхээр чаддаг бол гайгүй ажилд оруулж өгөхсөн…..

  • n (July 31, 2013 6:02:05 pm )

    ENE BOL NIITLEG DUR ZURAG SHUU DEE.

  • Zolmon (August 01, 2013 4:13:36 am )

    Iim youm bichsend bayarlalaa Setgel in hudlulluu manai ahiin hyy maniad bdag anginkh ni bagsh ni byh huvgyydiig ni gel tyrh gej shahdagaas bolood neg hyy gelgyigees bolood zavuu tyrhej ireed angiin hyyhdyyd ni shoolood geed minii ur uvduud gel avch yavuulsan bagsh nart zaanaas surgalt yavuulmaar youm ter zahiraluud gej neg hymyys bagsh nariig hoorond ni ursuldyyldegee bolimoor youmaa

  • MONGOL HUN (August 01, 2013 10:11:18 am )

    yag unen zalhuu bish gehdee yaduu gedg ug bol uneheer zov shuu ajillaad l yava ahun bgaa tegeed amidral ni deeshildeggui

  • MONGOL HUN (August 01, 2013 10:13:36 am )

    yag unen zalhuu bish gehdee yaduu gedg ug bol uneheer zov shuu ajillaad l yava a hun bgaa tegeed amidral ni deeshildeggui manai niigem aimaar jihuudes hurem bi hol bmaar bna ali boloh ajlaas garlaa ineemseglej haritsaj bgaa hun neg ch bhgui gerees garlaa abs bhgui erdoo l neg negenteigee ineemseglej bgaa hun neg ch bhgui aimaar niigem ter chigigeeree TUNET HANRANHGUI humuusiin uhamsar bol

  • bolno (August 01, 2013 2:00:03 pm )

    yaduu humuust tusalya gevel bid tednii egneend orohgui baih。bi bol bayan bish yaduu bish tsalingaas tsalingiin hoorond jolooch。amidral saihan bolohiig hulesen zutgesen jiriin 1mongol zaluu。nadtai adil zaluus ih bnadaa

  • hen negen (August 03, 2013 5:19:37 pm )

    ene amidralaar mongoliin ten hagcaac ilvv ni amidarch bgaa .gehdee ted eh ornoo zaraagvi elgen cadnaa huuraagvi zobhon mongol gazr shoroondoo shingenee bitgii gutar haraa hvreh gazar miniih uul uc urgamal mod miniih amicgalah agaar miniih eh oron mini bvhleere miniih gej bodoj hairlaj yabhad l boloo bid bayan dendvv bayan…. harina eh ornoo eleg negtnee nuur ch yabaa tedniig mongonii toloo hairtai bvhnee zoliond gargadag urbaachdiig gazar shoroo mini negel odor shilgeene cegcernee… obog deedec mini eh ornooco ganch chuluu ch bcan xari hvnd ogcon bol heniig ch bvv orshoo….

antalya rent a car