Эл ордын нөөцийн хувь багассан гэж байгаа ч гурван тонн гаруй алтны нөөцтэй болохыг нь шинжээчид тогтоогоод байгаа
Алтжингийн Г.Алтангийн явсан газар болгон балагтай болжээ гэж ярих болжээ.
Учир нь түүний оролцсон бизнес бүхэн бүтэлгүйтэх юм уу, хиншүү хярвас үнэртэх нь нууц биш болсон.
Одоогоос найман жилийн өмнө тэрбээр “САПУ” худалдааны төвөө галд өргөж олон хүнийг идэх хоолноос нь салгасан.
Түүгээр ч зогсохгүй “Би ямар ч мөнгөгүй болсон” хэмээн заримаар нь өөрийгөө өрөвдүүлж хэргээс амархан мултарч, сүйхээтэй нэгэн гэдгээ харуулаад авсан.
Гэтэл сохор улаан зоос ч үгүй гэж байсан Г.Алтан хатагтай гэнэт л баян хүний дүрээр эргэн бизнесийн салбарт хөл тавьж эхэлснээр түүний дуулиан шуугиан нэг хэсэгтээ л олны анхаарлыг өөрийн эрхгүй татсан.
Тухайлбал “САПУ” худалдааны төвөөс хойш доривтой ажил хийгээгүй хатагтай гэнэт л 2008 онд “Жаст” группын босс Ш.Батхүүтэй бизнесийн алтан түнш болж шадарлах болсон. Улмаар өөрийн эзэмшилд байсан “Алтжин” шатахуун түгээх станцуудаа “Жаст”-д худалдсан байдаг.
Түүнчлэн Ш.Батхүүд үнэнч хамтрагч гэдгээ харуулахын тулд компанийнхаа мэдэлд байдаг долоон компанийн 420 га газрыг “Жаст” группын нэр дээр шилжүүлсэнээр “Хадгаламж” банкны 60 хувийг эзэмших болсон юм.
Гэхдээ түүний шунал “Хадгаламж” банкаар зогсоогүй.
Учир нь Ш.Батхүүгээс “Олон овоот”-ын алтны ордыг эзэмших лицензийн 50 хувийг авсан байдаг.
Хэдийгээр одоо “Хадгаламж” банк, “Төрийн банк”-ны мэдэлд шилжсэн боловч Г.Алтан хатагтай улсын мэдэлд байдаг банкнаас юу ч олж долоохгүй гэдгээ мэдэж их л бухимдаж “Туулын голын мөсийг долоох шахам байж цуглуулсан хур хөрөнгөө ингэж амархан алдах юм гэж үү” хэмээн дээр, дооргүй хүмүүстэй уулзаж яваа аж.
Харин учир мэдэх зарим хүний ярьж буйгаар “Хадгаламж” банкийг “Төрийн банк”-инд шилжүүлснээр үлгэр дуусах биш харин ч Ш.Батхүү, Г.Алтан хоёрын дунд бүх зүйл эхэлж магадгүй болоод байна.
Хамгийн гол нь “Жаст”-ын Ш.Батхүү “Олон овоот”-ыг Г.Алтанд 100 хувь шилжүүлсэн гэж мэдэгдсэн. Хэрвээ тэрбээр шархаа нөхөхийн тулд “Олон овоот”-ыг хонконгчуудад өндөр үнээр зарвал яах вэ гэсэн айдас олон хүнийг нөмрөөд байна.
Учир нь 100 хувь Г.Алтангийн мэдэлд шилжсэн уг ордыг аврахын тулд эхний ээлжинд 30 сая ам.долларын санхүүжилтийг Хонконгоос оруулж ирэхээр болсон юм.
Үүгээр ч зогсохгүй “Олон овоот гоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Хонконгийн санхүүгийн мэргэжилтэн нэгэн эрхмийг томилоод байна. Мэдээж өрөндөө баригдсан гэх эл орд хэдийгээр нөөцгүй болсон гэж яригдаж байгаа ч асар их үнэд хүрэх орд гэдгийг мэргэжлийнхэн онцолж байгаа юм.
Зарим хүн “түмний хөрөнгийг үнэгүйдүүлж чаддаг Г.Алтан хатагтай өөртөө ашиг хонжоо харж “Эл ордыг нөөцгүй болсон гэдгийг холбогдох албаныхан нотлочихсон” гэж гүрийж байгаад харийн мөнгөтэй баячуудад зарахаас сийхгүй хүн” хэмээж байсан юм.
Мэдээж үүнийг бас боддог л бодол. Учир нь олон хүний амьдарлыг орвонгоор нь эргүүлж явсан энэ хатагтайн оролцсон бизнес бүхэн муу үр дагавар авч ирдэг гэдгийг өдгөө хүн бүхэн мэднэ.
Ямартай ч Ш.Батхүү “Олон овоот”-ыг Г.Алтанд өгсөн гэдгээ өөрийн амаар батлаад өгсөн.
Хэдийгээр эл ордын нөөцийн хувь багассан гэж байгаа ч гурван тонн гаруй алтны нөөцтэй болохыг нь шинжээчид тогтоогоод байгаа.
Олон банк, олон хүнийг дампууруулж байсан Г.Алтан “Олон овоот”-ыг дампууруулчихлаа гэж сонсогдох вий дээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
bold (July 31, 2013 10:40:41 am )
Harin ene emegtei chin olon hund byaun hiisen baihaa ****an ulsuud hudalaa mongoo osgoj avsaniig sain medej bn bitgii huniig ingej gutgej bai biznus ***taj bosoj yavdag jamtai
-
zochin (July 31, 2013 10:51:35 am )
ер нь хүний хувийн хөрөнгийг төрд нийлүүлдэг ямар учир байнаа ойлгогдохгүй байна. төрийн нэрээр хүний хөрөнгийг дээрэмдээд байна уу үгүй юу
-
[[[5555 (August 01, 2013 3:29:57 pm )
Дайчин эмэгтэй л бна даа. Заавал хүн муу явах ёсгүй биз дээ. Эрх биш Монгол эх орондоо газар шороогоо хайрлах байлгүй дээ
-
εταιρείες έκδοσης κοινοχρήστων (September 08, 2013 8:54:50 am )
475861 116345Thanks for this outstanding. I was wondering whether you were planning of writing comparable posts to this one. .Keep up the outstanding articles! 806196
-
Raymundo Mikolajczyk (September 12, 2013 11:56:14 am )
I simply want to say I am new to weblog and truly liked you’re website. Likely I’m likely to bookmark your site . You definitely have really good stories. Thanks for sharing with us your website page.
6 Comments