antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2013 Comments are off

Сургалтад хамрагдсан 722 иргэнийг ажлын байраар хангажээ

нийтлэсэн Admin

20199Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөрийн газар 2012  оноос “Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хөтөлбөр” –ийн мэргэжлийн болон давтан сургалтыг эрхийн бичгээр зохион байгуулах үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Зардлыг  Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас гаргаж байгаа юм. Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих тухай хуулийн 11.2-т заасны дагуу мэргэжлийн болон давтан сургалтад дараахи иргэдийг үнэ төлбөргүй хамруулж байна. Үүнд:

– Ажилгүй иргэн
– Ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн
– Ажил олоход хүндрэлтэй иргэн
– Сургууль завсардсан, хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхэд зэрэг орно.
Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь тендерт шалгарсан нийт 75 сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ өгч ажилладаг. Сургалтын байгууллагад хийх хяналт шинжилгээ, үнэлгээ нь эрхийн бичиг эзэмшигч /иргэн/-ийн болон сургалтын үйл явцын талаархи хяналтаас бүрдэх бөгөөд илэрсэн доголдол зөрчилд зохих сануулга зөвлөмж өгч, алдаа дутагдлыг залруулан ажиллаж байна. Эхний хагас жилийн байдлаар сургалтын 56 байгууллагад 211,269,900 төгрөгийн санхүүжилт олгоод байна гэжнийслэлийн Хөдөлмөрийн газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car