antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2013 Comments are off

Н.Түмэндэмбэрэл нарын хэргийг АТГ-т шилжүүлжээ

нийтлэсэн Admin

25558e92f32a2179originalИх хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэргээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, тус  яамны Оношилгоо, эмчилгээний, технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, хэлтсийн мэргэжилтэн П.Отгонжаргал, Гэмтэл согог судлалын Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг нарыг энэ оны дөрөвдүгээр сард баривчилсан юм.

Тодруулбал, тэд салбартаа шинэ технологи нэвтрүүлэх, мөн бусад тендер зэргээс өөрийн хамаатан садантайгаа хуйвалдан төрийн халааснаас олон тэрбум төгрөгийг хувьдаа завшсан нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон.

Тэдэнд холбогдох хэргийг УМБГ-т шалгаж байгаад албан тушаалын  шинжтэй үйлдлүүд тогтоогдсон учир харьяаллыг өөрчилж, АТГ-т шилжүүлсэн байна. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд зарим холбогдогчийг батлан даалтад гаргажээ. Гэхдээ Н.Түмэндэмбэрэл, ГССШТ-ийн дүрс, оношлогооны тасгийн эрхлэгч С.Батболд нарыг  цагдан хорьсон хэвээр байгаа аж. Тэднийг ЭМЯ-наас зарласан эмнэлгийн  тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Мөн явуулын эмнэлэг нэрийдлээр суудлын гурван машин оруулж ирсэн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car