antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2013 3 comments

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэргүүлэх чиглэл байх учиртайг онцлов

нийтлэсэн Admin

zurag 07.30Эрүүл мэндийн яамны ажилчдын долоо хоног бүрийн ээлжит шуурхай хурал боллоо. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа газар, хэлтсүүдийн ажилчдын өнгөрсөн долоо хоногт хийж гүйцэтгэсэн болон энэ долоо ямар асуудалд голлон анхаарч ажиллах талаарх мэдээллийг сонсож, үүрэг даалгавар өгсөн юм.

Өнгөрсөн долоо хоногт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр дэлхийн өндөр хөгжилтэй орны тодруулбал, АНУ, Сингапурын эмч мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, сэтэрхий уруул, тагнайн өөрчлөлттэй 24 хүүхдэд мэс засал хийжээ. Энэ ажилд салбарын яамны мэргэжилтнүүд хамтран оролцсон байна. Мөн манай улсад учир дутагдалтай байсаар байгаа гамшиг ослын үед авах эмнэлгийн тусламж үйлчилгээ, ослын эрсдлийг бууруулах чиглэлээр БНСУ-ын Ионсей эмнэлгийн професоруудаас туршлага судлаж, цаашид хамтран ажиллах асуудлыг хэлэлцсэн байна.

Ирэх наймдугаар сарын сүүлийн долоо хоногт эмийн зохистой хэрэглээний өдөр тохионо. Энэ өдрийг тохиолдуулан хөдөө орон нутгийн иргэдэд эмийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх үүднээс Өвөрхангай аймагт хоёр өдрийн сургалтыг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулахаар ажиллаж буйг мэргэжилтнүүд танилцуулав. Түүнчлэн “ Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг боловсруулах ажил үргэлжилж байгааг ч хэлсэн.

УИХ-ын намрын чуулганаар 2014 оны Монгол Улсын төсөв хэлэлцэгдэнэ. Эрүүл мэндийн яамнаас ч өөрийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын саналыг аваад дуусч байгаа бөгөөд Сүхбаатар аймаг, Улсын клиникийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрынхан саналаа хараахан ирүүлээгүй байгаа аж.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа дээрх мэдээллүүдтэй танилцсны дараагаар холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг, чиглэл өгсөн. Нэн тэргүүнд эмийн тухай хууль болон эмийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах ажлыг өргөн цар хүрээнд хэлэлцүүлэхийг Бодлого төлөвлөлтийн газарт үүрэг болгосон.

Эрүүл мэндийн байгууллага тэр дундаа нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын мөрдөж ажиллах бодлого, стандартыг тодорхой болгох шаардлагатай байгааг ч тэрээр онцолсон. Мөн өнгөрсөн 20 гаруй жил тогтсон зөв бодлогогүйн улмаас амьдралд нийцэхүйц сайн стандарт гарч чадахгүй байгаа учир шинээр ажлын хэсэг томилж уг асуудлыг шийдвэрлэхийг мэргэжилтнүүдэд даалгав.

Харин Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэст хоёрдугаар шатлалын эмнэлгүүд дээр доголдоод буй мэс засал, төрөхийн тусламж үйлчилгээг анхаарч ажиллахыг хэлэв. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нийгмийн эрүүл мэндийн тусламж эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл байх учиртайг онцлоод эмнэлгүүд дээр үүсдэг ачааллыг зөв хуваарилах, аль шатлалын эмнэлэг иргэдэд ямар эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх ёстойг цэгцлэхийг холбогдох ажилтнуудад анхааруулсан юм.

Эмнэлгүүдийн барилаг, тоног төхөөрөмжүүдийн тендерийн асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байгаа бөгөөд өнгөрсөн жилийн тендерүүдтэй холбоотой гомдлууд ирсээр байгааг Төрийн нарийн бичгийн дарга хурлын үеэр дурьдав. Тиймээс Тендерийн үнэлгээний хороог шинэчлэн байгуулсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Topsail Island Real Estate For Sale (September 06, 2013 6:19:57 am )

    88**32 589006I

  • splinter cell blacklist free download (September 10, 2013 11:57:32 pm )

    559357 983392Safest the world toasts are made to captivate and also faithfulness to your wedding couple. Beginner sound system watching high decibel locations would be wise to always remember some sort of vital secret developed by presentation, which is your auto. greatest man speeches funny 792049

  • Citrix (September 11, 2013 6:20:27 am )

    934744 700327Hello there, just became alert to your blog through Google, and found that it

antalya rent a car