antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2013 3 comments

Шимтгэлээ нөхөн тооцуулах хуулийн хугацаа маргааш дуусгавар болно

нийтлэсэн Admin

903fd57b6a91a2b9originalАжилласан жил болон тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах хугацаа хууль болон журамд зааснаар наймдугаар сарын 1-нд дуусна. Иймд иргэд энэ өдрөөс өмнө хүсэлтээ гаргасан байх шаардлагатай аж. Хүсэлт хүлээн авах хугацаа дуусахад нэг л өдөр үлдсэн бөгөөд маргааш багтаж иргэд хүсэлтэээ өгөх боломжтой юм.

Энэхүү хууль нь нийгмийн шилжилтийн үед 1990-2000 оныг дуустал 11 жилийн хугацаанд иргэдийн тэтгэвэр тогтоолгох боломжийг бүрдүүлэх зорилготойгоор иргэдэд шинэ боломж бий болгож өгч байгаагаараа онцлог юм.

Тэгэхээр хуульд зааснаар 1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэд уг шимтгэлийг нөхөн төлөх бололцоотой болж байгаа юм байна.  Иргэн тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийн өөрт ногдох 10 хувийг нөхөн төлөхөөр таван жилийн шимтгэл 80 мянган төгрөг болох аж.
Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • nagi (July 30, 2013 1:53:40 pm )

    dahin sungaj ugwul irged iluu ih hamragdah bha

  • goe (July 30, 2013 6:51:49 pm )

    sunga hugachaag ni

  • ajilchin (July 31, 2013 12:23:48 am )

    hugatsaag ni sungaachee. neg huuli gargahaaraa davchuu bachuu hugatsaa zaachaad baiguullaguud ni achaallaa diilehgui ard tumniig chiregduuleed bna shdee. yah yum be amjihgui bn.

antalya rent a car