antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2013 Comments are off

Өнөөдөр “Хадгаламж” банк, харин маргааш …

нийтлэсэн Admin
527-1375063823416-1375061171middleМонгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 31 банк байгуулагдсаны 15 нь дампуурч, гурван банк шинээр нээгдэж, өнөөдрийн байдлаар нийт 13 банк үйл ажиллагаа явуулж байна.
Хамгийн сүүлд “Хад­галамж”  банкны  эзэн Ш.Батхүү өөрийн эзэмшилд буй банк нь хүнд байдалд ороод байгаагаа Төв­банкны удирдлагуудад дуул­­гаснаар банкаа Төрийн банктай нэгтгэж төрийн ивээлд оруулсан.
2005 оноос хойш шинээр арилжааны банк байгуулах тусгай зөвшөөрөл олгогдоогүй бөгөөд жил ирэх тусам арил­жааны банкуудын тоо цөөрөх хандлагатай байна. Нуруундаа даахааргүй их хэмжээний мөнгө  зээл­дүүл­с­­нээс банк дампуураад байна гээд Төвбанкны зүгээс дүр­мийн санг нэмэгдүүлэхээр ойрын хэдэн жил арилжааны банкуудыг шахаж ажилласан.
Гэсэн ч өнөөдөр хамгийн их дүрмийн сантайд тооцогдож байсан банк нь эрсдэлд ор­чихоод байна. Мэдээж ашиг сонирхолын зөрчилгүй байсан бол тийм их хэмээний мөнгө гаргаж эрсдэлд орохгүй.
Тухайлбал хамгийн сүүлийн жишээнээс харахад Ш.Батхүү өөрийн бизнесээ өргөтгөх, Олон овоо­тын ордоо эдийн засгийн эр­гэлтэд оруулах зорилгоор өмнөд Африкийн “Стандарт” банкнаас хэд хэ­дэн удаагийн давтамжайгаар их хэмжээний мөнгө зээлж “Хадгаламж” банкаа элгээр нь хэвтүүлчихээд байна.
Өнгөрсөн 16 жилийн хуга­цаанд “Хадгаламж” банкийг оруулж тооцсоноор нийт­­дээ таван банк зах зээ­лээс ар­чигдаад байгаа. Ха­рин маргааш аль банк нь ашиг со­нирхолын зөрчилтэй нөх­дүүдийн гарт үргэдэх юм бол доо гэсэн айдас иргэдийн дунд байна.
Сүүлийн үеийн үзүүлэлтээс харахад чанаргүй зээлийн хэмжээ бага зэрэг буурсан үзүү­лэлттэй байгаа ч хадгаламж эзэмшигчдийн мөнгийг ашиг сонирхолын үүднээс үл бүтэх эт­гээдийн ха­лаасанд хийчихсэн “Одоо яая даа байз” гээд үгээ хэлж буй банкууд ч байхыг үгүйсгэх аргагүй.
Яагаад гэ­вэл банкны үйл ажиллагаа нууц­лаг явагддаг. Томоохонд тооцогддог банкууд нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг барьчихсан учраас элдэв асуу­дал нь тэр бүр олон нийтэд хүрээд байдаггүй.
Өнгөрсөн хугацаанд эрсдэлд орсон банкуудын удирдлагад дандаа монголчууд байсан нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж чадаагүй хэрэг. Банк дампуурах тоолонд төр ивээлдээ аваад байх нь бас л утгагүй зүйл.
Хэдхэн хүний хариуцлагагүй үйлдлээс болж нийт татвар төлөгчдийн мөнгө­нөөс хумслах байдал үүсээд байгаа. Банкны удирд­лагууд алдаж л байдаг юм. Төр аварна гэсэн байдлаар энэ салбар хү­чирхэгжих нь юу л бол.
Өмнө нь “Зоос”, “Анод” зэрэг банкинд асуудал гарч эхлэхэд Төвбанк дүлий дүмбэ оргиж суусаар хадгаламж эзэмшигч иргэдийг хохироох тохиолдол гарч байсан.  Харин энэ удаад Төвбанк арай эрт хөдөлж, зөв шийдвэр гар­гаснаар хад­галамж эзэм­шигчид, харил­цагч­дыг эрс­дэлээс аварч чадсан гэхэд болно.
Банк бол итгэлцэл дор үйл ажиллагаа нь оршдог мөнгөний зах зээл. Тиймээс арил­жааны банкийг дүрмийн сангаар нь бус засаглалын үзүү­­лэлтээр нь хэмждэг болгох хэрэгтэй гэж зарим эдийн за­сагчид ярьдаг.
Монгол Улсад 60 гаруй мянган аж ахуйн нэгж бий. Эдгээрээс 13 байгууллага арил­­жааны банкны тусгай зөв­шөө­рөлтэй. Тэд санхүүгийн сал­барын 97 хувийг бүрдүүлж, ДНБ-ий 80-90 хувьтай тэн­цэх хэмжээний мөнгийг эргэл­дүүлж байна.
Өнөөдөр манай улсын ДНБ 14 их наяд төгрөгт хүрсэн бол банкны салбарын нийт хөрөнгө 10 их наяд. Нийт зургаан банк нь гадаадын хөрөнгө оруу­лалттай болон гадаадын хувь ний­лүүлэгчдийн эзэмшилд байгаа юм. Энэ нь банкны системийн 43 хувийг эзэлж байна.
Өөрөөр хэлбэл Монголын санхүүгийн системд гадаадын хөрөнгө оруу­лалт их хэмжээ­гээр нэв­тэрсэн нь ха­рагдаж байна.
Эх сурвалж: 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car