Энэ сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Орхоны 5-11 тоот хашаанд нэгэн айлын байшинг караоке, буудал болгон тохижуулж, 20-25 насны охидыг гадаад иргэдэд зуучилж биеийг нь үнэлүүлдэг байсан хэрэг гарсан. Эдгээр биеэ үнэлж байсан 12 охиныг болоод биеийг нь үнэлүүлж байсан Ундрах гэх бүсгүйн хамтаар ШШГЕГ-ын цагдан хорих 461-р ангид саатуулаад байв. Одоогоор хэргийн шалгаж ажил үргэлжилж байгаа бөгөөд тэднийг батлан даалтад гаргасан байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-оор эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна. Харин охидод зохих хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авах эсвэл эрүүгийн шинжтэй гэж үзвэл Эрүүгийн хуулийн зүйл заалтаар сэжигтэн, яллагдагчаар тооцох гэнэ.
Зохион байгуулагч гэх Ундрах уг хашаа байшинг түрээсэлж ажиллуулдаг байсан бөгөөд инхэнэ эзэн нь гадаадад амьдардаг хүмүүс байжээ. Анх түрээслүүлж үлдээсэн эзэн нь уг байшинг зочид буудлын зориулалттай ашиглаж байсан ч энэ оны тавдугаар сард зочид буудлынх нь тусгай зөвшөөрөл дууссанаар Ундрахад түрээсэлсэн аж.
Харин одоогоор байрны үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.