antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2011 Comments are off

Таван сартай охиныг дахин эрэн сурвалжилж эхэллээ

нийтлэсэн Admin

Сэлэнгэ аймгийн харьяат 21 настай Б.Одончимэг гэх эмэгтэйн  таван сартай охин алга болсон   хэргийг УМБГ-т шалгаж байгаад өнгөрсөн сард түр хугацаагаар түдгэлзүүлсэн юм. Тэгвэл уг хэргийг саяхнаас    Улсын ерөнхий прокурорын даалгавраар сэргээн шалгаж эхэллээ. Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоноос  охи­ных нь биеэр хордлого туураад байхаар нь эм­чид үзүүлэх гэж өнгөрсөн тавдугаар сарын 24-ний өд­рийн 06.00 цагийн ва­гоноор нийслэл  Б.Одончимэг ирсэн аж.

Тэрбээр охиноо эмчид үзүүлээд буцахдаа  35-40 ор­чим настай танихгүй эмэг­тэйд таван сартай хүүхдээ өгөөд дэлгүүр ороод ирэх хооронд нь үл таних эмэгтэй хүүхдийг аваад сураггүй алга болсон гэх мэдээллийг цагдаагийнханд өгсөн юм.

Уг мэдээллийн дагуу  таван сартай охиныг хул­гайл­сан эмэгтэйг Сонгинохайр­хан дүүр­гийн цагдаагийн хэлт­сийнхэн эрэн сурвалж байгаад хэргийг УМБГ болон Эрүүгийн цагдаагийн газарт татаж шалгаж байгаад түдгэлзүүлсэн билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car