antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 29, 2013 Comments are off

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

нийтлэсэн Admin

60mpfklgjorkisoj4dq81cjmsvЦаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн ихэнх нутгаар бороо, төв, зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орох юм байна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Говийн бүс нутгаар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Харин Улаанбаатар хотод үүлшинэ. Дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 градус дулаан байх юм байна. Мөн энэ сарын 30-наас ирэх сарын 03-ныг хүртэл ихэнх нутгаар бороо орох юм байна. Энэ сарын 30-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 31-нд ихэнх нутгаар, ирэх  сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Энэ сарын 30-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байх юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car