antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 29, 2013 2 comments

Н.Алтанхуяг Элсэн тасархай, Хархорины замын ажилтай танилцлаа

нийтлэсэн Admin

26977Орон нутагт барьж байгаа хатуу хучилттай замын ажлууд төлөвлөгөөт хугацааны дагуу явж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км хатуу хучилттай замын шинэчлэлийн ажил болон Архангай аймгийн Цахир сум,  Завхан аймгийн Тосонцэнгэл чиглэлийн 127,1 км хатуу хучилттай зам барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж, үүрэг даалгавар өглөө.

Энэ хоёр замын гүйцэтгэгчээр “Хурдны зам” ХХК ажиллаж байна. Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км хатуу хучилттай замын шинэчлэлийн ажлыг  2013 оны 10 сарын 30-нд бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Энэ замын шинэчлэлийн ажлыг хугацаандаа дуусган, хүлээлгэж өгөх боломжтой. Ямар нэгэн саатсан зүйл байхгүй гэж “Хурдны зам” ХХК-ийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцууллаа.

Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127,1 км хатуу хучилттай зам барилгын ажилд “Хурдны зам” ХХК-ийн 124 ажилтан, 64 техник хэрэгсэл ажиллаж байна. Энэ замын ажлыг 2014 оны 10 сарын 30-нд дуусгах төлөвлөгөөтэй бөгөөд зөвлөхөөр “Мөнхөд ашдын зам” ХХК ажиллаж байгаа юм. Дээрх хатуу хучилттай зам барилгын болон шинэчлэлийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэн хүлээлгэж өгөхийг Ерөнхий сайд компанийн удирдлагуудад үүрэг болголоо гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (July 29, 2013 7:18:10 pm )

    arkhangai ruu tavij baigaa manganii zamaa urgeljluulechee ene yagaad ts****aa yavahgui zogsood bn

  • zochinz (July 29, 2013 7:18:58 pm )

    ene baruun aimgiihand mash heregtei dot zam tavigdaj baisan yasan be

antalya rent a car