antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 29, 2013 1 comment

Монголын хамгийн өндөр оргилоос бууж амжилт тогтоов

нийтлэсэн Admin

400nuur-middleУулын спортын олон улсын хэмжээний мастер, Цанын спортын мастер Г.Бат-Оронго энэ сарын 21-ны өдөр Монгол улсын хамгийн өндөр уул Алтай Таван Богдын Хүйтэний оргил /Далайн төвшинөөс дээш 4374 м/-оос 2 дахь удаагаа цанаар бууж шинэ амжилт тогтоожээ.

Тэрээр өмнө 2008 онд Цамбагарав оргилоос /Далайн төвшинөөс дээш 4021 м/, 2009 онд Хархираа оргилоос /Далайн төвшинөөс дээш 4207 м/, 2010 онд Алтай Таван Богдын Хүйтэний оргил /Далайн төвшинөөс дээш 4374 м/, 2011 онд Мөнххайрхан уулын Сүхбаатар оргил /Далайн төвшинөөс дээш 4325 м/ болон Барилгачин оргилоос /Далайн төвшинөөс дээш 4322 м/ уулын цанаар бууж байжээ.

Өдгөө 60 нас гарсан Г.Бат-Оронго нь Монгол улсын гавьяат тамирчин Д.Өсөхбаярыг дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд 2006 онд авирахад бэлтгэлийг хангаж,  хамгийн том санхүүжилтыг олж өгж байсан гэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • уулчин (August 06, 2013 2:46:30 pm )

    хөөе оронгоо зүгээр байж чадахгүй байна уу баяр хүргие чи шүү арай 70 хүрээд гулгана гэх юм биш биз хөө чамаас өөр хүн одоохондоо чадаагүйл байга шүү

antalya rent a car