antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 29, 2013 14 comments

Даварсан хятадуураар дүүрсэн Монгол дарлуулсаар байх уу!?

нийтлэсэн Admin

haytadaarduursenmongol_1БНХАУ-аас эх оронд минь ажиллахаар орж ирж байгаа хар ажлын Хятадууд арай л даварч байх шиг. Тэдний үйлдлийг таслан зогсоож, хууль дүрмийг мөрдүүлчих “амьтан” байна уу. Эх орныхоо нутагт Хятадын хар ажилчдад иргэд нь барьцаалуулж, яриа хэлэлцээр хийж байж, тэдний өмнө бөхөлзөн байж Монгол иргэдээ салгаж авсан гэх. Ёстой нэг инээд хүрчихлээ байна.  Монголд өнөөдөр бодлого алга. МУ-д орж ирээд бүтээн байгуулалтад ажиллаж байгаа Хятадууд арай л даварч байна. Тэдний энэ хууль бус үйлдлүүдийг таслан зогсоож, эх орноосоо хөөгөөд гаргачих жинхэнэ эх орончид өнөөдөр Монголд алга.

 

Үндсэрхэг үзэл л гэнэ. Чухамдаа тэр нь яг юу юм бэ. Хятадууд Монголчуудыг нэг нэгээр нь барьж авч балбаж, эсвэл гэр бүлээр нь барьцаалж, эсвэл охид эмсийг нь бузарлаж, Монгол цусыг булингартуулж байна. Тэгэхэд бизнесмэнүүд, төр засгийнхан Монгол орноо хөгжүүлж байгаа нэрээр тэднийг оруулж ирээд л байх. Залуусаа голж, шилж, эрүүл саруул сайхан залуусаа харь орон руу явуулчихаад оронд нь Хятадуудыг оруулж ирж, өндөр цалин өгч ажиллуулж, иргэдээ дарлуулах ч гэж дээ. Бид өнөөдөр эх орондоо амьдарч байна уу.. Эсвэл хятадад амьдраад байна уу..!

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин сонгогчихоод тангараг өргөж байхдаа “Ард түмэн бол миний аав, ээж” гэж байсан. Та тэгвэл аав ээждээ ийм хайргүй юм уу. Монголд ажиллаж, мөнгө олохоор ирсэн Хятадууд тэгвэл тэднийг чинь барьцаалаад, эсвэл зодож жанцаад байна шүү дээ. Аав, ээжийг чинь зодоод байна… Ерөнхийлөгч өө…

 

Хятадууд Монгол иргэдийг зодсон хэргийн зарим нэгэн жишээг дурьдвал Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт барьж буй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төв лабораторийн барилга дээр болсон зодоон.

 

Дээрх барилга дээр ажиллаж байсан Хятад иргэд 2010 оны 8 сард “Скай хайпермаркет”-ийн хамгаалагчид болох Б.Бат-Эрдэнэ, Б.Батзориг нарыг бүлэглэн зодсон байдаг. Дуудлагын дагуу ХУД-ийн цагдаагийн хэлтсийн ахлах дэслэгч Эрхэмбаяр,  дэд ахлагч Алтансүх нар хэргийн газар очиход хятад ажилчид мод, төмрөөр зэвсэглэн “угтаж” үгийн зөрүүгүй зодож эхэлсэн байна. Цагдаа нар дахин нэмэлт хүч дуудсан ч хятад ажилчид галзуурсан мэт загнаж эргүүлийн цагдаа нарын машины цонхыг хагалж, ирсэн бүгдийг зодож занчжээ. Үүний улмаас цагдаа нар биедээ хүнд, хөнгөн гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Гэхдээ тухайн үед бүлэглэн бусдыг зодож, хүнд гэмтэл учруулаад байсан хятадуудыг баривчлаагүй. Хэвлэлээр нэлээдгүй хэл ам болсоны эцэст шалгаж байгаа гэж байсан юм.

 

Түүнчлэн 2008 оны 7 сард ЧД-ийн 3-р хорооны нутагт орших Энхтайван найрамдлын ордны өргөтгөлийн барилга дээр “Сандай констракшн” ХХК-ийн туслах ажилтан болох хоёр Монгол залууг БНХАУ-ын иргэн Зо хуа ванг гэгч нь зодсон байдаг. Улмаар барилга дээр ажиллаж байсан Хятад иргэд тухайн хоёр залуу руу чулуу, мод шидэж танхайрсан удаатай.

 

Мөн 2012 оны 10-р сарын сүүлчээр Орхон аймагт 23 настай Монгол залууг дөрвөн Хятад бүлэглэн зодсон. Хохирогч залууг Хятадууд өрөөндөө чирч оруулаад нүүрийг нь авах юмгүй болтол маажиж, цээжинд дээр нь дэвшиж доромжилсон гэж байгаа. Тоосгоны үйлдвэрийн Хятад эзэн, эхнэр, эхнэрийнх нь дүү нар нийлж, Монгол залууг зодох болсон шалтгаан нь тоосго бүтээсэн гялгар уут урсаных. Ийнхүү Хятадууд Монгол залууг бүлэглэн зодож, гоо сайханд нь халдсан байдаг.

 

Гэтэл сая бүр гэр бүлийн хүмүүсийг барьцаалсан байх юм. Гэрлүүгээ явж байсан гэр бүлийн хүмүүсийг нэг нь машинаараа мөргөж, эцэст нь бусад нь гарч ирж, барьцаалсан гэж байгаа. Хэргийн талаар тодруулбал, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Толбо нуурын ойролцоо баасан гаргийн шөнийн 00.00 цагийн үед явж байсан Ланд-80 маркийн машинтай иргэдийг зам засварын ажил хийж буй Хятад иргэд хүнд даацын машинаар мөргөжээ. Тэд хоорондоо тохиролцоонд хүрээд салсан боловч, хэсэг хугацааны дараа 60 орчим хятад ажилчид гарч ирснээ машинтай хүмүүсийг /нөхөр, эхнэр хүүхдүүдийн хамт/ барьцаалсан байна. Улмаар тухайн өдрийнхөө шөнийн 02.00 цагийн үед Баян-Өлгийн аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн, аймгийн гадаад иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газар хамтран очиж, хэлэлцээ хийснээр Бямба гарагийн 15:00 цагийн үед иргэдийг сулласан байна. Тус аймагт зам засварын ажил хийж буй 300 орчим Хятад ажилчид байдаг байна.

 

Ийнхүү Хятадууд Монголчуудыг зодож, танхайрсан, гэмтээсэн хэргүүд хэвлэлийн хуудаснаас тасрахгүй байгаа билээ. Одоо бүр барьцаалдаг болж байх шиг байна. Тиймээс одоо нэгийг бодож, хоёрыг тунгаан, Хятадаас оруулж ирж буй ажиллах хүчнийхнийг Монголын усыг ууж буй учир, ёсыг нь дагуулвал ямар вэ? Тэгээд ч айлаас ирэхээр авдраа уудал гэсэн үг бий. Цалинг нь өгсөн шиг өгчихөөд Монгол залуучуудаа ажиллуулж чадахгүй.. Хятадаас ажилчин авч ирж, өндөр цалин өгөх хэрэг байгаа ч юм уу. Үгүй ч юм уу. Барилгын чанар өдрөөс өдөрт муудаж байна. Тэнд хэн ажиллаж байгаа билээ. Хятадууд… Иргэдийг нь нохойноос дорд үзэж, зодож балбаж байгаа хүмүүс, сэтгэлээсээ чанартай барилга барих нь юу л бол… Тэгээд ч сүүлийн үед барилга дээрээс сав л хийвэл төмөр унаж, хүн амьтан устгах болоод байгаа. Барилга дээр ажиллаж буй Хятадуудын явуулга юм ч билүү хэн мэдлээ.

 

Н.Чинзориг

Эх сурвалж:New.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • lol9999999 (July 29, 2013 12:36:03 pm )

    Ter aihtar yum yarida baidag hudulguuniihun hachivaaa

  • zochin (July 29, 2013 1:07:14 pm )

    ene bol yag unen sh dee. ex orondoo ch setgel amar taivan amidrax magadlal alga,tur zasag bari****diin tal % ****** boloxoor yrd zugees ajilchin avax sonirxol bdag yum blgui dee,gexdee mgl ylsiin xurunguur syrch bolovsorson bololtoi turiin terguud!!! yrd zugiin xumuusiig xyazgaarlaj xyyli durmiig xatyy chand saxiylax xeregtei bn Elbegdorj!!!!!!!

    • Ilham (August 13, 2013 2:14:08 pm )

      Now we know who the sebnisle one is here. Great post!

  • энэ ажилчид гэдэг чинь тэндээ далд цэргийн арми гэгддэг шүү (July 29, 2013 1:28:59 pm )

    Ажилчид ажилчид л гэнэ. Хэзээнээсээ тэднийг далд цэргийн арми гэж хятадууд өөрсдөө ярьдаг шүү дээ. Зэвсэглээд босохын цагт цэрэг арми, харин дараа нь ардын зодоон гэсэн нэртэй болгодог айхтар санаатай даа

  • иргэн (July 29, 2013 1:52:34 pm )

    Монголд засаг төр, хууль цааз гээч юм байна уу?

  • монгол (July 29, 2013 2:40:03 pm )

    энэ нөгөө том хөдөлгөөнүүд хаана явнааа даяар монгол ****** монголч гэх шиг гөлөгнүүд чаддаггүйл байхгүй юу

  • irgen (July 30, 2013 1:05:05 am )

    mongol hvn mongoliinhoo nutag devsgert hulaa nart baritsaalagdaad bhad heleltseer hiij sullaj avsan geed bhiin yu ****aad bgaan bee bid eh orondoo bgaa bizdee bodood vzeej
    iim yum yrihaasaa ichehgvi bgaam bhdaa amidaar ni aisiig huulbal taarna esvel tug tahih heregtei *****nuudaar

    • Sanjay (August 13, 2013 1:06:06 pm )

      You know what, I’m very much inlenicd to agree.

  • нууц (July 30, 2013 8:05:51 pm )

    монголын цагдаагийн бие бүрэлдхүүнийг төвд, өвөр монгол, шинжааны уйгаруудаар сольчих тэд ч жинхэнэ хариугаа авч **********нуудын ********ийг нь гоожуулж ********ыг идүүлнэ дээ. Харин манай цагдаа нар ********** ********ийг долоохоос өөр ид шидгүй хоолны савнууд шүү дээ

  • mongoll (July 31, 2013 10:06:23 am )

    muusai har hytadiig tsomiin ni hooj garhad yadag bn aa ene eronhiilogch guai yu hiij bn aa songuul bhoor neg saihan hel amtai amitan ingej ooriigoo bolon mongol undesteng *****gaar doromjuulaj suuh gej bi elbegdorjiin orpnd baisan bol dor dor shiidber gargaad gem buruutai bol huuliin daguu yl ogch eh ornoosoo ali boloh turgen gargacih baih manai eronhiilogch arai dendw ***** yum uu daa ***** geheer bish ch yum shig odoo gem buruutai gelgui ***** nariig eh ornoosoo nin daruu hooj gargaj oghiig ard tumen bid tanaas ****rdaj baina ene saitiig ene hw bichsen zuiliig buren eheer ni niitelj ogoh ba eronhiilo****in sait tabij ogohiig guij bn manai mongol uls oshoo olon ulstai hariltsaa holbootoi bdag ji.ungar , polish chih ,german ,shired geh zereg ene olon ornuudtai geree heleltseer hiij yagaad bolohgui gej jaabal adgiin muu hytad uls gej iimrhw engii zuiliig toriin tergw maani mash sain meddeg l bailgui dee

  • mongoll (July 31, 2013 10:41:46 am )

    ene toriig yah be yah bee

  • mongoll (July 31, 2013 10:52:27 am )

    toriin buruutai uil ajilgaanaas bolj buhel buten uls oron mo*** ni hamgiin todorhoi asuudal ene heden hurgan said ch geh yumuudaa darga nariig joohon changa huuliin daguu bailgaj baihgui bol uls oron ard tumiig amidaar ni **** shw ene ***** nariin asuudaliig hurdhan shiidehgui bol mongol , mongol nutagd bgaa mori mal tedhiin gart uhej duusah ni erenhiilogchoo

  • çî÷èí (August 01, 2013 9:34:09 am )

    ýëáýãäîðæ ë ¿¿íèéã õèéæ áàéãàà ø äýý õÿòàäóóä ÿðèõäàà ìîíãîë÷óóäûí òîëãîé äýýð ìàíàé öóñòàé õ¿í áàéãàà áîëîõîîð áèä ñàíàà çîâîëòã¿é ãýæ ÿðüæ áàéíà ø¿¿ äýý àõàí ä¿¿ñ ìèíü

antalya rent a car