antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 29, 2013 4 comments

Шинэчлэгчид гарын үсэг цуглуулж чадсангүй

нийтлэсэн Admin

1_1375061446-ХОЙД СОЛОНГОСЫГ ЗОРЬСОН Н.НОМТОЙБАЯР ТЭДНИЙ НАЙДВАР БОЛООД БАЙНА-

 

Ардын нам дахь “Шинэчилье” хөдөлгөөний залуус намынхаа Бага хурлыг энэ сарын 30-нд хуралдуулахаар төлөвлөгөө боловсруулан ажиллаж эхэлсэн. Тэд намынхаа удирдлагуудад дээрх шаардлагыг тавьсан боловч хариулт авч чадаагүй. Тиймээс намынхаа дүр­мийн дагуу Бага хурлын гишүүдийнхээ гуравны нэг хувийн саналыг цуглуулсны үндсэн дээр намын Бага хурлаа энэ сарын 30-нд хийхээр зориг шулуудаад байсан юм. Харамсалтай нь тэд удирдлагуудынхаа санасандаа хүрч намын Бага хурлын гишүүдийн гуравны нэг хувийн саналыг авч чадахгүй нь бололтой. Тэд Ардын намын Бага хурлын гишүүдийн гуравны нэг хувийн гарын үсгийг цуглуулах нь бүү хэл намынхаа гишүүдийг хаана, юу хийж явааг нь ч олж чадахгүй байгаа гэнэ. Тиймээс шинэчлэгчдэд дуугүй л хүлээхээс өөр арга үлдсэнгүй бололтой. Одоо тэдний найдвар нь Хойд Солонгосыг зорьсон Н.Номтойбаяр болоод байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр намынхаа удирдлагуудын хамт Хойд Солонгосыг өнгөрсөн долоо хоногт зорьсон бөгөөд тэнд намынхаа удирдлагуудтай хэл амаа ололцоод ирнэ гэдэгт “Шинэчилье” хөдөлгөөнийхөн итгэлтэй байгаа аж.

Тэгэхээр Хойд Солонгосыг зорьсон Ардын намынхан тэнд намынхаа Бага хурлын товыг товлоод ирэх магадлал өндөр болоод байгаа юм. Тэднийг намынхаа дарга “Ө.Энхтүвшингийн захидлыг авч явсан” гэх мэдээлэл гарсан. Тэгвэл Ардын намын дарга Ө.Энхтүвшин намынхнаараа захидал дайх нь бүү хэл намынхандаа царайгаа ч харуулахгүй байгаа гэж байгаа. Энэ бүхнийг ч буйраа сахиж үлдсэн “Шинэчилье” хөдөлгөөний­хөн гэрчилж байгаа юм.

Хойд Солонгосыг зорьсон Ардын намынхны багийг УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Н.Энхболд удирдсан. Харин багийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон Ардын намын  Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар багтсан юм. УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Н.Энхболд болон Ардын намын  Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар Ардын намын дараагийн дарга болох магадлалтай хүмүүсийн тоонд албан ёсоор багтаад байгаа. Тиймээс тэд Хойд Солонгос руу хүлгийн жолоо залсан багийнхан намын Бага хурлынхаа товыг тодорхой болгохоос гадна өөр асуудлыг ч тохирчихоод ирэхийг үгүйсгэх аргагүй юм. Тэд Хойд Солонгост санаатайгаар уу, эсвэл санамсаргүйгээр үү Ардчилсан намын хэсэг нөхөдтэй уулзсан гэсэн мэдээлэл ч байна. Тиймээс тэдний үг, үйлдэл бүрийг “Шинэчилье” хөдөлгөөнийхнөөс гадна Ардын намын гишүүд анхааралтай ажиглаж байна. Дээрх эрхмүүд Ардын намыг шинэчлэх гэсэн хүсэлтэй хүн бүрийн анхаарлын төвд ороод байгааг нуух юун. Тэднийг ирэхтэй зэрэгцээд Ардын намын удирдлагууд ч ил гарах биз. Намынхаа Бага хурлыг ирэх сарын сүүлчээр товлох хүсэлтэй байгаагаа Ардын намын удирдлагууд нуугаагүй. Тэгэхээр Ардын намын удирдлагууд өөрсдийн хүссэнчлэн хурлынхаа товыг авч магадгүй. Харин өөрсдийн хүссэнчлэн суудалтайгаа үлдэж чадах болов уу л гэдэг асуудал болоод байна.

 

Р.Сарангоо


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Zocin (July 29, 2013 12:45:45 pm )

    Nomtoibayr mod irehgui hural bolohgui nam baidgaaraa l bna daa baihgui Bol medeh bh shuu

  • Gishuun (July 29, 2013 3:33:15 pm )

    Nomtoibayariin shinechlel hiine gej yu baidgiin ha ha ha

  • gishuun (July 29, 2013 8:06:31 pm )

    Ene songuulid MAN bolon ner devshigch gishuun Baterdene mun jiriin gishuud , songuuliin heseg bur mash sain oroltssonii ur dun ni ard tumnees ugsun 45 huviin sanal shuu , uuniig martalgui , busdiin turhirakhiig sonsolgui ard tumniikhee tuluu ts****daa zuv shiidver gargan, sanaagaar unalgui , gar huluu negtgen ajlllakh heregtei baikh, olond tanigdsan chadvartai udirdagch bolokh olon hun ene namd bii .. odoo dotroo muudaltsan, ner tur huuj , busdiin hool boldog tsag bish . huchee negtgen hamtran ajillakh uchirtai. Avilgalchdiig egneeneesee gargah heregtei.

  • Anonymous (July 29, 2013 10:41:59 pm )

    Tiim ee, avilgachdaa ****uulj gishuunchlelee shinechilehees ehelbel deer baih. Buhel buten zuuny tuuhtei ene namyg herheh ni lideruudeesee l ***ltga****. Urvagch gishuud dooguuraa zunduu l baidag yum baina lee. Huniig al***aj bailgah ****rd****gui. AN-han tsuunh baihdaa yaj temtsej baisan belen surgamj baihad ingej uruu tsarailj suudag yostoi duurchihsen namyn darguud shuu. Uursduu hudluhgui baij hiih geed baigaa humuust bitgii gai boltsgoo. M. Enhbold ch hereggui. Harin Hurelsuh, J.Enhbayar, J.Suhbaatar, Hayanhyarvaa, Byambatsogt nar gol noyon nuruu, manlailalyn egneend baih yostoi humuus.

antalya rent a car