antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 15, 2011 Comments are off

Д.Батөмөр: Жүжигчний мэргэжил эзэмшээгүй бол цагдаа болох байсан

нийтлэсэн Admin

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, “X-түц” хамтлагийн жүжигчин Д.Баттөмөртэй ярилцлаа.

Түүнийг хүмүүс энэ нэрнээс нь илүүтэй “Мөн үү” хочоор нь таних биз ээ. Залуу жүжигчин тэрбээр нэгэн сурталчилгаанд тоглож “Мөн үү” гэдэг үгийг ашигласан нь богино хугацаанд үзэгчдэд хүрсэн. Тэр хэрээр орчин үеийн залуусын дунд ч “Мөн үү” гэдэг энэ үг “моод” болсон гэх үү дээ.

Алиа хошин төрхтэй залуу жүжигчин Д.Баттөмөр амьдрал дээр эгэл даруухан нэгэн. Түүнийг ярилцлагынхаа буланд урьж хувийн амьдрал болоод уран бүтээлийнхэн талаар сонирхсон юм.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Саяхан хуримаа хийсэн гэсэн байх аа. Уучлаарай. Яриагаа таны хувийн амьдралын тухай эхэлбэл ямар вэ?

-Болно доо, болно. Би өнгөрсөн есөн сард хуримаа хийлээ. Эхнэрийг маань Булгантамир гэдэг. Аялал жуулчлалын мэргэжилтэй юм. Бид охинтой болсон. Охин маань дөнгөж ой гарантай. Тиймээс эхнэр маань одоогоор мэргэжлээрээ ажиллаагүй л байна. Гэртээ охиноо харж байгаа.

-Гэргийтэйгээ хэзээ, яаж танилцаж байсныг тань асууж болно биз дээ?

-Одоогоос таван жилийн өмнө бид танилцсан. Тэгэхэд би Соёл урлагийн дээд сургуулийг төгсөөд, “Х-түц” хамтлагт ажиллаад удаагүй байсан юм. Ер нь манай хадмууд “Х-түц”-ийн тоглолт бүрийг алгасалгүй үздэг хүмүүс байгаа юм. Нэг удаа тоглолт тарж, гараад явж байгаад эхнэртэйгээ тааралдсан. Бид бусад хүмүүсийн адил танилцаж, дотноссон доо.

-Таныг өөрөөсөө нэлээд дүү бүсгүйтэй хуримласан гэж сонссон. Анх танилцаад юу нь таныг тэгтлээ татсан бол?

-Гэнэн томоогүй хүүхдээрээ зан нь надад таалагдсан. Мэдээж гадаад төрхийг нь ч харсан л даа. Эхнэр маань надаас найман насаар дүү юм.

-Та хоёр хоорондоо их адилхан юм аа. Яг л ах дүүс шиг…

-Тиймээ хүн болгон л тэгж хэлдэгюм. Заяаны ханиуд адилхан байдаг гэдэг. Тийм юм байлгүй дээ.

-Гэрлэх саналыг хэрхэн тавьж байсан бэ?

-Гурван жилийн өмнө Монголын уламжлалт бэр гуйх, өгөх авах бүхий л зан үйлийн дагуу эхнэрээ гуйж байлаа.

-Тэгвэл хадмуудтайгаа яаж танилцаж байв. Хүргэн болох залуу тоглолтыг нь алгасалгүй үздэг хамтлагийн жүжигчин байсныг хараад гайхсан байх даа?

-Бид чинь чөлөөт цагаа хамт өнгөрүүлээд, орой үдэш салхинд гарна. Бас орцонд уулздаг байлаа. Тэгээд хадмууд маань хэнтэй уулзаж, үерхээд байгааг нь тухайн үед мэдээгүй гэсэн. Булгаагаас асуухаар нь нуугаад хэлээгүй гэсэн. Тэгж байгаад нэг өдөр эхнэр маань хэлж гэнэ л дээ. Түүнээс хойш манай хадам чинь намайг нэлээд харж ажигласан юм шиг байна лээ. Овоо хэдэн cap харж дүгнэлт хийсний үр дүнд нэг өдөр намайг дуудсан.

Очсон чинь, үхрийн мах чанаад хамт идэхээр хүлээж байсан. Би очсон хэрнээ гэрт нь орж чадахгүй гадаа зогсч байлаа л даа. Тэгсэн манай хадамууд “Батааг орж ирж мах ид гэж хэл. Байнга л орцонд зогзож байх юм” гээд дуудууллаа.

Дараа нь хадам ээж “Ажил төрөлтэй, ганц бие эр хүн хоол унд муутай өлсөж явдаг биз. Оройдоо ирж цай хоол ууж, идэж бай” гэж хэлүүлсэн нь надад сайхан санагдсан. Түүнээс хойш би хадмынхаараа байнга орж гардаг болсон доо.

-Ингэхэд өөрөө хэр хадамсаг вэ?

-Өө, хадамсаг талдаа. Манайханд хадам л гэхээр муу хар санаатай хүн байдаг гэсэн нийтлэг буруу ойлголт байдаг шүү дээ. Би үүний эсрэг байдаг. Ер нь энэ орчлонд хүн биеийг олж төрсөн л бол бие биеэ хүндэлж хайрлах хэрэгтэй байгаа юм.

-Охиндоо ямар нэр өгсөн бэ?

-Манай охиныг Гэгээнсар гэдэг. Эхнэр бид хоёр ярилцаж байгаад өгсөн. Хүмүүс охиныг маань хараад, аавыгаа дуурайжээ л гэдэг. Аав болсон тэр мөч миний амьдралын хамгийн сайхан мөч байсан.

-Та бат, бөх гэр бүлийн суурь нь юу гэж боддог вэ?

-Итгэл. Итгэл дээр л тогтдог байх гэж боддог.

-Уран бүтээлийн хажуугаар гэр бүлдээ тэр бүр анхаарал тавьж амжихгүй, тоглолтын бэлтгэл, сургуулилт гээд оройтох үе бишгүй л гардаг байх даа?

-Ихэнх гэр бүлүүдэд энэ мэт асуудал өдөр бүр тохиолддог байх. Тэр тусмаа жүжигчин хүний ар гэр нь үүнийг ойлгохоос өөр аргагүй л дээ. Миний хань анх танилцсан цагаасаа л миний ажил, мэргэжлийг ойлгодог бас хүндэтгэдэг. Намайг орой ажлаас ирэхэд хоол унд бэлэн, өмсөх хувцас маань цэвэрхэн байдаг. Энэ дашрамд, эхнэртээ хайртай бас баярлаж явдгаа хэлэх хэрэгтэй байх.

-Таны сүүлийн үеийн уран бүтээлийг сонирхмоор байна. Зар, сурталчилгаанд тоглох урилга танд нэлээдгүй ирдэг бололтой?

-Уран бүтээлийн хувьд төлөвлөсөн зүйл нэлээд би. Харин зар сурталчилгаанд тоглох санал өдөр болгон ирдэг дээ. Сүүлийн үед хамт олон, найз нөхөд маань надад сурталчилгаанд тоглохоос жаахан татгалз гэж зөвлөөд байгаа. Гэхдээ л үнэ, мөнгөө тохироод, таалагдсан реклам байвал татгалзаад байдаггүй.

– Таны “тийм үү, мөн үү”, Болсон явдал кинонд гар дагаар “юун хөөрхөн ийн” гээд энэ үгнүүдийн санааг хэрхэн олдог вэ?

-Бодож төвлөрч, дүр дээрээ ажилласан, хөдөлмөрлөсөн, ер нь сэтгэлээ гаргаж бүтээсэн киноны шигггээ бүр жүжгийн туслах дүр ч бай амжилттай болдог юм байна.

-Хэрвээ та жүжигчин болоогүй байсан бол ямар мэргэжлийг сонгох байв?

-Жүжигчний мэргэжлийг сонгоогүй бол цагдаа болох байсан.

-Батаагийн хобби юу бол. Ан авд хэр сонирхолтой вэ?

-Би чинь хулганы хамраас ч цус гаргах дургүй хүн шүү дээ. Тэрнээс хобби бол тоймгүй их. Жишээ нь спортоор хичээллэж сагсан бөмбөг тоглох дуртай.

-Залуу гэр бүлд тулгамддаг хамгийн том бэрхшээл юу байдаг гэж боддог уу?

-Байр, унаа машин, ажил төрөл гээд бүх зүйл асуудал үүсгэдэг. Үнэхээр ээж аав нь хуримтлуулсан хөрөнгөтэй биш л бол одоогийн залуу гэр бүлийн хувьд энэ бүгдийг бий болгох амаргүй. Тиймээс сайн сайхан амьдаръя гэвэл залуу насандаа хайр харамгүй хөдөлмөрлөх л хэрэгтэй болох байх.

-Таныхаар Монголд цалингаараа амьдрах боломжтой юу?

-Янз бүр л байх. Миний хувьд бол Батаагийн авч байгаа цалин гэр бүлээ тэжээж болоод л байна. Маргааш гэнэт юмны үнэ өсч, тэнгэрт хадчихгүй бол шүү дээ.

-Бизнесийн салбарт хүч сорих талаар боддог уу?

-Ер нь надад бизнес сэтгэлгээ байдаггүй юм шиг байгаа юм. Би урлагийн төлөө л төрчихсөн хүн юм шиг байна лээ. Надад үүнээс өөр зам байхгүй л гэж боддог. Магадгүй яваандаа төрж мэдэх л юм.

Ч.Уянга
Эх сурвалж: “Нийслэл таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car