Охиныхоо эцэг Ц.Мянганбаяраас салж, олны нүднээс дайжин амьдарч асан ард түмний мисс Д.Ариунцэцэг саяхнаас МАК-ийн өв залгамжлагч Н.Номтойбаяртай амрагийн холбоотой гэх ээлжит синсациа дэгдээсэн. Хосууд ч үүнийг үгүйсгэсэнгүй, энд тэндэхийн партинд хамт харагдах болов. “Залуу насандаа би хүүхнүүдийг оймс шиг солих болно” гэж ярьдаг Н.Номтойбаяр мисс бүсгүйг найзуудтайгаа сууж байхад нь хайрын захиа зөөгчөөр хүргүүлэн сэтгэлийн нандин утсыг нь сэмхэн хөндөж энэхүү хайрын холбоо эхэлсэн аж. Ямартай ч Монголын толгой баяны хүүг “уургалсан” Д.Ариунцэцэг болзоо, боловсрол хоёртоо зэрэг анхаарч, Удирдлагын академийн оюутан болсон гэнэ шүү.
А.Сарнай.Factnews.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.