“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар, түүний хамсаатан Т.Алтай, Г.Адъяасүрэн нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн шүүхэд болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ.
Тэдэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч тавдугаар сарын 29-нд болж, Ш.Батбаяр буюу Баавар, Г.Адъяасүрэн нарт гурван сар баривчлах, Т.Алтайд долоон жилийн хорих ял оногдуулсан юм.
Бааварын хувьд өмнө нь цагдан хоригдсон хугацаагаа хасуулж, 23 хоног хоригдоод суллагдсан бол түүний хамсаатан Г.Адьяасүрэн гэх эмэгтэй гурван сарын баривчлах ялаа эдлээд наймдугаар сарын сүүлээр суллагдах аж.
Харин долоон жилийн хорих ялаар шийтгүүлсэн Т.Алтай үргэлжлүүлэн хоригдох юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (July 27, 2013 1:23:27 pm )
ингээд байвал мансуурагчид улам л ихдэж өсвөрийн хүүхдүүд улам бүр гүнзгий орж байна шүү
-
зочин (July 27, 2013 1:23:46 pm )
хатуу арга эхмжээ авахгүй байна
-
ajaa (July 28, 2013 9:08:06 am )
tulegdsen gej yalig n hunguruulsen yumuu,urd hurshuu haraldaa,har ***hitai holbogdson humuust huuliin deed hamjee barag uguud bn,iimerhuu yumsig uugshuuleed bval yaj uuduu yavah yum
3 Comments